![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Өглөө эртхэн босоод цонхоор харахад удахгүй орох борооны бараан үүлсүүд дээр хуралдана. Тэгээд ч цэнхэр өнгийн тэнгэрт би дуртай.
Би доош буухад өнөөх эр мөн л адил цааш харан цай уун суух харагдлаа.
"Өглөөний мэнд!" Гэхэд тэр нааш харж байснаа инээмсэглэн цайгаа ууж эхэлнэ.
Түүний өмсдөг хувцаснууд нь нэг тийм байнга л цагаан цамц дээгүүрээ ноосон цамц. Их цэвэрхэн хувцасладаг нь нүдэнд үзэмжтэй.
Тэр ширээн дээрээ хэдэн зүйлс гаргаж ирэн тун нарийн хийж байсанд сонирхол минь татагдан түүн дээр дөхөж очлоо.
Тэр эрвээхийг ширээн дээр тавин 2 далавчийг нь дэлгэн дээрээс нь нимгэн гялгар уут тавин өөдөсхөн ч гэсэн хэтэрхий үзэсгэлэнтэй далавчийг нь тойруулан зүгээр хатгана.
Би эрвээхийг өрөвдсөн харцаар харан зогсоход тэр намайг анзааран цааш хийнэ. Тэгээд бэлэн болохоор нь хажуу тийшээ тавин дараагийн эрвээхийг шилэн дотроос гарган ахин л хийнэ.
"Та яаж байгаа юм?" Гэхэд тэр нааш нэг харснаа уртаар санаа алдан цааш үргэлжлүүлнэ.
Би шилтэй эрвээхийнүүдийг харан зогсоно. Нүдэн дээр минь эрээлжлэн харагдаад дэндүү төгс хэр нь энэ эрийн гарт хүүрээ хатаалгуулна гэдэг дэндүү өрөвдөм.
Өнөөх эр болсон юм уу яасан юм хэдэн бэлэн болгосон эрвээхийгээ аваад 2 давхар руу гарах гэж босоход нь дагаад явлаа.
Тэр 2 давхар дээр очсоноо хачирхалтай таазан дээр байрлах дээврийн хаалгыг таяг шиг зүйлээр татахад урд нь уртаас урт шат гарч ирлээ. Эр дээш аврихад би ч бас авирлаа.
Тэнд миний төсөөлөөгүй тийм газар байсан нь цонхноосоо нөгөө хана хүртлээ уртаар татсан хэцэн дээрээ олон төрлийн цэцгийг доош өлгөн хатааж ээ. Мөн маш том бөөрөнхий цонхны урд оддыг дурандах том дурангаас гадна доороо их сайхан хээтэй ширдэг, 2 хүн суухаар зөөлөн буйдан ч бас байв. Би нүдээ хужирлан харах зуур эр саяны зүйлээ жаазанд хийн алх аван ханандаа хэдэн хадаас хатгах зуур би цонхоор харна. Гадаа бороо шиврэн орж байна.
Эр таазанд жаазтай эрвээхийгээ өлгөн ихэд бахтай инээмсэглэн цонхны өмнө байх буйдан дээр суун гадаахыг ажиглана.
Би гуниг хурсан нүдээр түүн рүү хараад
"Би гэртээ харимаар байна."
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

YOU ARE READING
Angel Of Dreams||✓
القصة القصيرةТүүний шарилын дэргэд ирэхэд даан ч чи минь үүрд явсан байв. 12 сарын 21 Dear:Yunkkae