![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Тэр намайг явмаар байна гэх болгонд юу ч хэлэлгүй суудаг юм. Би гараад гүйх гэсэн ч хаашаа яаж ер нь яаж ч явхаа мэдэхгүй. Амьдрал минь хар бараан ч юм шиг. Тэгсэн атал манантсан амьдрал минь шинэ толбо ч юм шиг.
Ингээд би энэ газар энэ үл таних эртэй бүтэн 7 хонож ээ.
Түүнтэй анхных шигээ юм ярихаа больсон ямар хариулдаг ч биш.
Миний өрөөнөөс бусад өрөө цоожтой ч гэсэн энэ бүхний цаана юу байгаа бол гэж сонирхол минь татна.
Тэр эр гал тогооны хажуудах өөрийн өрөөндөө орж унтдаг ч ихэнх цагт зочны өрөөнд ном уншин суудаг байв.
Тэр өнөөдөр түлээнд явахаар гарах хойгуур би түүний өрөө рүү шагайж үзлээ. Тийм ч том биш байтал үнэхээр тохилог, өрөөндөө өөрийн гараар урласан хэдэн лаанууд нь асаалттай хэзээ ч ахин үнэртэхгүй сайхан үнэр ханхална.
Түүний өрөөнд энэ байгаа газрын талаар ямар нэг зүйл байж л таараа гэсээр би хурдхан шургуулгыг нь ухан үзэхэд ихэнх нүдэнд ном эсвэл сүрчиг байх нь тэр.
Би 1 номыг нь дэлгэхэд ямар нэг цаас ч бас давхар доош уналаа.
Би цаасыг аван дэлгэн үзэхэд тэнд түүний үнэмлэх бололтой ямар нэг танилцуулга цаас байв.
Би сонирхон уншиж эхэллээ.
Үнэндээ миний ойлгох хэл биш байв. Гэхдээ ганц ойлгох зүйл нь түүний нэр байв.
Хурууны өндөгөөрөө дагуулан үсэг үсэгээр нь уншиж эхэллээ.
К и м Т э х ё н
"Ким Тэхён" гэж шивнэн хэлэхэд ард минь
"Чи юу хийж байгаа юм?" Гэх түүний хоолой цуурайтна.
Би сандран түүн рүү харахад тэр миний гарнаас цаасыг аван номон дотроо хавчуулан хийгээд над руу буцан хараад
"Битгий хүний юманд хүр, гуйя одоо гар." Гэж чангаар хэлэхэд аргагүй л хүүхдийн сэтгэлээр айсандаа гарлаа.
Дараа нь би их гэмшсэн юм.
Гэхдээ түүний нэрийг би мэднэ.
Ким Тэхён.Маргааш нь би түүнээс уучлалт гуйхад тэр өнөөх янзаар юу ч хэлээгүй ч уучилсан гэдгийг нь мэдэрсэн.
Намайг явуулаач Ким Тэхён.
Чи одоо миний танихгүй эр биш миний хайртай Тэхён болох нь ....

YOU ARE READING
Angel Of Dreams||✓
Short StoryТүүний шарилын дэргэд ирэхэд даан ч чи минь үүрд явсан байв. 12 сарын 21 Dear:Yunkkae