-_
Ийм газар төөрдөг тэнэг надаас өөр байхгүй биз.
Надад одоо өөрөө энэ газраас явах сонголт л байгаа. Энэ эр надад хэлэхгүй юм бол би өөрөө явсан нь дээр.
"Тэгэхлээр би одоо явлаа, надад энэ сайхан даашинзыг өгсөнд баярлалаа." Хэмээгээд цайны ширээн дээрээс тавагтай хэдэн жигнэмгийг цүнх рүү гээ хийнгээ түүн рүү харахад тэр тоосон ч шинжгүй дүрэлзэн асах гал руу харангаа халуун цай шимэн ууна.
"Нээрээ таныг хэн гэдэг вэ?" Тэр нааш харсан ч гэсэн бас л юу ч дуугарсангүй. Тийм дээ ....
Би байшингаас гаран харахад тэнгэр хэвээрээ байх юм. Намайг анх сэрэхэд яаж байсан яг тэр чигээрээ.
Би гайхаж байсан ч хурдхан энэ газраас явахыг хүсэн нүдэнд харагдсан газар руу гаа алхаж эхэллээ.
Яагаад ч юм би уйлаад байх юм. Юу ч болоогүй байхад уйлаад л уг нь ингэдэггүй юм сан хэзээ хамгийн сүүлд уйллаа?
Ангийн Жонн-д дээрэлхүүлж 100$-оо алдахдаа билүү? Тэгэхэд үнэндээ шарандаа инээж байгаад ахиад алгадуулснаа саначихлаа.
Ингэж явсаар ойн дунд нэгэн дүүжин даажин байхыг олж харлаа.
Энэ юу юм бол? Гэсэн хар дотор төрөх шиг болоод ойр хавийг ажиглан зогсоно.
Зэвэрч муудсан ч шинээрээ мэт юм.
Энэ ойд хэн нь ийм юм хийж суудаг байна аа? Гайхмаар юм.
YOU ARE READING
Angel Of Dreams||✓
Short StoryТүүний шарилын дэргэд ирэхэд даан ч чи минь үүрд явсан байв. 12 сарын 21 Dear:Yunkkae