Агуу Фараон

655 18 0
                                    


Ad white cat💎

Түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшил туулсан бүхнийг харуулсан гайхамшиг.
Дэлхийн түүх тэр дундаа агуу Египетийн түүх хамгийн гайхалтай баялаг нь биш гэж үү.
Египет гэх үед та бүхэнд хамгийн эхэнд юу санаанд тань бууж байна. Пирамид уу? боолууд уу ? аль эсвэл нил мөрөн уу? Тэгвэл энэ таны л бодол.

  Би гэх фужоши охины бохир бодолд тэнгэрийн хүү фараон Хэвлис болон түүнийн ах гэгээн номлогч сайд Эвисийн нандинаас нандин хайрын бяцхан төсөөлөл бууж байна.
Энэ бүхэн үнэн байсан ч худал байсан ч бузар байсан ч ариун байсан ч хайр л бол хайр юм.

Хэвлис хэмээх залуу фараон бүх ах дүү нар  хатад  эмэгтэйчүүдийг  ч өршөөлгүй алж фараоны суудалд суусан Тэнгэрийн хүү Хэвлис түүхэн дэх хамгийн хэрцгий бөгөөд аймшигтай Фараон.

Тэр Фараоны суудалд суусан цагаасаа эхлээд тэрээр ганц л хүнийг он удаан жил хайж байсан. Хэвлис түүнийг олоогүй байсан ч түүнийг хайхаа хэзээ ч болихгүй зогсолтгүй түүнийг өгүүлэн хайх байсан биз.Тэр сүүлчийн ханхүү болох өөрийн ах Эвисыг хот тосгод улс дамнан хайж байсан  бөгөөд түүнийг хайж байгаа шалтгаан нь түүнийг алж өөрийн фароан суулдаа баталгаажуулах гэж хүн бүхэн бодсон. Магадгүй түүний ах Эвис хүртэл тэр үед ийн эндүүрч явсан биз. Тийм биш гэдгийг хүн бүхэн буруу бодож байсанг батлан өөрийн ах Эвисыг олох үедээ түмэнд батлан өөрийн ахыг гэгээн номлогч сайд болгон түүнд эрх мэдэл эд баялаг өгөн өөрийн ордондоо амьдруулахаар болжээ  

Энэ цол хэргэм эрх мэдлийг өгөхөөс өмнө буюу дөнгөж ахтайгаа уулзаад байсан тэр үеийг эргэн нэг дурсгая. 
Яг тэр үед Эвис ах нь дүр төрхөө өөрчлөн өөрийгөө Эвис биш гэж учирлан дахин алга болохыг хүсэж байсан ба өөрийгөө ах чинь биш гэж хэлж байсан тулд арга буюу Хэлвис өөрийн ахыг мөн гэдгийг баталгаажуулахын тулд нуугдсан үнэнг илчлэхын тулд Хэлвис өөрийн ахын хамгийн их айдаг хилэнцийг хайрцагт хийн байрлаж буй өргөөнд нь орж ирээд байгаа нь энэ билээ 

Хэвлис: Ахаа гэж дэггүй гэг чинь инээмсэглэл тодруулан дуудахад
Эвис: Эрхэм фараон минь би таньд өмнө нь хэлсэн билээ. Би таны ах биш би ердөө нэг дорд боол гэж худлаа инээн хэлэхэд
Хэвлис: Тиймээ та өмнөн хэлж байсан. Тиймээ би итгэж байна. Тиймээс энэ эндүүрлийг  минь өршөө хэмээн танд нэгэн онцгой бэлэг бэлдлээ хэмээн түүнд хилэнц хийсэн хайрцгаа өгөөд гэмгүй мэт цайлган инээмсэглэнэ
Эвис  бодож санасан юмгүй хайрцгийг аван тагийг нь нээв. Эвис хилэнцийг харсан даруй даа тэр хайрцгийг хол шидэн биен чичрэн газар унав. Үүнийг харсан Хэлвис инээн газар унасан бяцхан хилэнцийг барин
-Таны энэ хариу үйлдэл их сонирхолтой л юм. Хүмүүс хилэнц шавжаас тань шиг их айгаад байдаггүй учир нь тэд бараг л хилэнцтэй хамт өсцгөөсөн байдаг. Гэхдээ миний мэдэх нэг хүн нэгэн хүндэтгэх шалтгааны улмаас хилэнц гэх энэ бяцхан амьтнаас их айдаг болсон юм. Та түүнийг хэн болохыг мэдэхгүй биз хэмээн өнөөх хилэнцийг түүн рүү улам ойртуулан хоржоотой инээн хэлэж байхад Эвис тэнд  хамаг биеийн хөлс шуван айсанаасаа болон зүрх нь галзуу  мэт хурдан цохилон амандаа
- Наадахаа холдуул гэж үглэнэ. Эвис айснаасаа болоод Хэвлисийн юу хэлж байгаа талаар сонсох ч сөхөөгүй байх ба түүний анхаарал зөвхөн хилэнц дээр төвлөрөнө.  Гэтэл Хэвлис гэнэт тэр бяцхан хилэнцийг түүн рүү шидчихлээ. Энэнд нь Эвис цочирдон бас айн тэр дороо ухаан алдаан уначихав. Хэлвис ухаан алдсан Эвисыг тэврэн орон дээр хэвтүүлэн
-Хайрт ах минь дээ би танийг хаана ч байсан хэр их өнгөлөн далдлант хийсэн олох л болно гэж хэлж байхдаа ахынхаа зүүсэн хиймэл хар үсийг авбал  намирсан торго мэт зөөлөн цасааас цагаан үсийг нь ил болгоод түүн рүү бахдал дүүрэнээр харан нүүрийг нь илбэн духан дээр нь үнсээд тайван гэгчинь ширнэ. Он удаан жил хайсан эрдэнээ олон нандигнан элбэх мэт хайр дүүрэн харцаар...

One shotsWhere stories live. Discover now