Урилга

288 7 0
                                    

Урилга

💎Ad white cat 💎

Нүдээ нээх битгий хэл зовхи нь дээр тусах сүүмэлзэх төдий гэрэл хүртэл яршигтай санагдаж, хэл тагнай хоёр наалдсан юм шиг зунгааралдаж, гавал нь цуурах нуу гэлтэй янгинаж өвдөнө. Үнэхээр босохыг хүсэхгүй байсан ч аргасан хоолой, янгинах толгой нь өвдөлтөөсөө болж Нару бослоо. Өчигдөр орой нь хамаа намаагүй зугаа цэнгэлээс үүдсэн зовлон.

Хатсан хоолойгоо чийглэж дутуу нойрноосоо сэргэж байхдаа хажууд нь байх хоёр хуваан урсан хурмын урилгыг хараад амжив. Толгойд нь тасалдан орох бүдэг бадаг дурсамж.

Ажил тарах цаг. Энэ үеэр ихэвчлэн тэрээр ажлаа л хийж суудаг ч энэ өдөр сэтгэл нь тавгүй нэг л биш байсан юм. Учир нь  хөл толгой нь мэдэгдэхгүй учир начир нь олдож өгдөггүй хайр сэтгэлийнх нь эзэн Рая байхгүй болчихсон. Ингээд хийцгүй сууж байхад нь найзууд нь залгаж.
Дасал болсон бүтэлгүй хэдэн нөхөд гарч орж ууж идэх болохоор нийлдэг хэдийнхээ дуудлагад
"Өнөөдөр бут ниргэнээ" гэсэн хариулт өгөөд гарсан. Тэгээд л хэлсэн ёсоор болж.

Клубийн чанга чимээ, тод гэрэл, бүжгийн тавцан дээр уян налархай бүжих охид. Цус буцалгаж цөс хөөргөм бодис хэрэглүүрүүд. Байхгүй зүйлгүй зугаа цэнгэлийн өргөө рүү сайхан цээжээ ил гаргасан задгай цамц, гинж оосроор чимэглэсэн бариу өмд өмсөж нүүрэн дээ мишээл тодруулсаар хөл тавьсан түүн рүү эр эмгүй нүд унагана.
Ингэж яваагаа ч сайн мэдэх Нару харц өндөр, цэцэгсийн сайхныг шилэх гэж ирсэн цэцэгчин шиг явж байлаа. Клубийн өнгө алгалсан гэрэл дунд Раятай зүс адил  хүн зурвасхан төдий нүднийх нь буланд өртөх шиг боллоо. Энэ үед Наругийн зүрх амь орох шиг хурдан цохилж эргэн харав. Нүднийх нь буланд өртсөн зүс ижил дүр хэн байсныг мэдэхээр яаран өөрийн ухаангүй болчих шиг.

-Рая? гэж түүний нэрийг клубийн дуунаас ч чанга  түүнийг дуудах үедээ тэр ухаан орлоо. Нүдэнд нь багахан нулимс хуран санаа алдан толгой гудайв.

Хөл толгойгүй зугаа цэнгэл ч цээжид хурсан гунигийг үргээж чадахгүй гэдгийг мэдсэн бол.
Толгой өндийх завгүй ажиллах ч санасан сэтгэлийн зовлонг мартуулж чадахгүй гэдгийг мэдсэн бол.

" Би бардам зангаа хөсөр хаяад түүнээс битгий салаач гэж гуйх байсан юм"  гэж амандаа үглэн гартаа байх шар айргаа ус шиг балгалж эхлэлээ. Хангалттай байсангүй хатуухан виски, цагаан архи хойноос нь угсруулав. Хоолой зуран орох гашуун амт түүний эмтрэн унаж буй зүрхийг эмчлэх шиг таатай, манарсан нүд нь Раяыг дахин харлаа.

One shotsWhere stories live. Discover now