Үүрд

277 4 0
                                    

"Үүрд"

💎Ad white cat 💎

"Өнөөдрөөс эхлэн энэ чи бид хоёрын гэр Сэнтаро" гэж  түүний ах Харуто өөрийн гэрээ танилцууллаа. Харин Сэнтаро хаалганы үүдэнд таг хөшин айдас даа баригдан хувхай цайсан зогсоно. Түүний энэ айдасаас өөр мэдрэмж үгүй хөшин зогсох байдлыг нь үл тоон Харуто эелдэг инээмсэглэлээрээ инээсээр түүн рүү  Сэнтаро хаалганы дотор байна.
Бүргэдийн мэт хурц хоёр нүдээрээ Сэнтарогийн дээрээс нь ширтэнэ. Түүний хүйтэн хөлс нь цувж нүүрэнд нь тулан ирсэн түүн рүү эгцэлж харах зориг үл гарна. Гагцхүү яг одоо түүний хийж чадах нь магадгүй чичрэх аль эсвэл уйлах биз. Харуто мөс шиг хүйтэн гараараа түүний хацрыг илэн ялдам зөөлөн хоолойгоор
-Би чамайг энд авчрах гэж хэр их хичээснийг мэдэж байна уу. Сэнтаро хэмээн шивээд огцом эрүүнээс нь барин өөр лүгээ харуулав. Тэгээд зальжин үнэгэн инээмсэглэлээр инээгээд
–Сэнтаро биш бяцхан Бонни/туулай/ гэж дуудах уу гэлээ. Энэ үед Сэнтарогийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс хуран өнгөрсөнд болсон аймшигт мөчүүд ой санамжид нь киноны хэсгүүд аятай л ээлжлэн үзэгдэнэ. Гэсэн ч Сэнтаро  хоосон саарал нүдний цаана байх өчүүхэн итгэлийнхээ цогоор
-Гуйя ахаа намайг зүгээр явуулчих хэмээн түүнээс гуйлаа. Харутогийн инээмсэглэл  алга болон хурц хүйтэн харцаараа чимээгүй түүнийг төөнөн
-Чи минийх гэдгээ ухамсарлаагүй л яваа юм аа даа Сэнтаро гээд түүний хүзүүгээр боолоо. Сэнтарогийн амьсгаа нь боогдон нүүр нь улайн гараараа ахыгаа болиулахыг оролдон амь тэмцэнэ. Тэгсэн ч түүний жижигхэн бие ахыгаа болиулж яаж ч дийлэх билээ. Тэмцлийн хүч нь дуусаж цуцахдаа тас аньсан нүдээ нээн ах руугаа нулимстай нүдээр "Гуйя" хэмээн ширтэхэд Ах нь бахдалтай мушилзан инээгээд хоолойг нь боосон гараа тавилаа. Түүнийг тавих үед Сэнтаро шууд л газар сөхрөн унан хахаж цацан ханиалгав. Харуто түүн рүү гэмшин өрөвдөн сэтгэлгүйгээр хүйтнээр
"Ойлгосон бол дахиж ийм зүйл ярих хэрэггүй" гэлээ. Сэнтарогийн нулимс хацар даган урсана. Урсах нулимсныхаа тоогоор тэр цөхрөлийг мэдэрч байлаа. Түүний гарт орохгүй гэж үхтлээ хичээж тэмцэж ирсэн өдөр хонгуудаа, эрх чөлөөтэй байсан сар жилээ өгүүлнэ.
Нулимс нь зогсохгүй урсах ч, хоолойд нь гуниг уур багтрах ч амнаасаа авиа ч үл гаргаж чадна. Сэнтаро тийм л их Харутогоос айж байлаа. Энэ байдлаараа удахгүй ухаан алдаад өгөхөөр тийм л их сэтгэл нь түгшиж , амьсгалж чадахгүй чичирнэ.  Харин үүнийг нь мэдэхийн дээдээр мэдэх Харуто түүн рүү аягатай ус барин аяархан дөхөн ирээд газар сөхрөн унасан  Сэнтарогийн өмнө явган суув. Тэгээд саяхан л хоолойг нь боож байсан хүн биш аятай зөөлөн инээмсэглэн хүйтэн гараараа урсах нулимсыг нь арчин
-Зүгээр дээ зүгээр. Би чамайг халамжлах болно. Би  чамд хайртай шүү дээ хэмээгээд түүний гарт ус эм хоёр атгуулаад
-Уучих, чиний эм гэлээ. Сэнтаро айсан байдалтай Харутог ширтэхэд Харуто инээмсэглэн
-Эмнэлгээс чинь бичиж өгсөн юм гээд түүн рүү уухыг нь хүлээн харав. Сэнтаро энэ харц нь дор түүний хүслээ гадуур юу ч хийж үл чадах тул дуугүй л эмийг нь уув. Харуто баяртай нь аргагүй инээмсэглэн Сэнтарогийн толгойг илэн
-Сайн байна гэж хүүхэд шиг эрхлүүлээд гарыг нь атган хоолны ширээнд суулгав. Түүний өмнө амтат хоолнууд өрөн тавиад халбагадан түүнийг хооллов. Сэнтаро өөрөө идэхийг хүссэн боловч Харуто түүн рүү ширтсэн зэмлэнгүй хурц харцаар ширтсэнд эмээн илүү хөдөлгөөн хийлгүй түүгээр хооллуулав. Харуто жаргалтай инээмсэглэн
-Хоёулаа яг ингээд үүрд хамт байцгаана за гэлээ. Үүнийг сонсоод яагаад ч юм Сэнтарогийн дотор тайвшрал мэдрэгдэв. Өөрийн мэдрэмжээ гайхан бодолхийлж байхад Хахуто үргэлжлүүлэн баяртайгаар
-Яг л хүссэн шиг минь гэв.
Энэ үгийг сонсоод л Сэнтаро бүхнийг ойлгов. Түрүүний уусан эм тайвшруулагч байсан гэдгийг.
Яг одоо  ахынхаа өөдөөс эгцлээд харахад түүнд ямар ч айдас мэдрэгдсэнгүй, тайвшрал болон амар амгалан мэдрэгдэнэ. Энэ  мэдрэмж үнэхээр инээдтэй, хэдхэн минутын өмнө түүнтэй хамт байхын эцэсгүй хүнд санагдаж байсан гэхээргүй.
Сэнтаро мансуурсан байдалтай инээмсэглэн Хаурто руу хараад
-Би танаас айхгүй за гэлээ. Түүний энэ байдлыг харсан Харуто бахдалтай инээмсэглэн
-Тэгэх хэрэгтэй шүү дээ. Бяцхан Бонни хэмээгээд түүнийг тэврэн сандлаас нь босголоо. Тэгэхэд Сэнтаро ухаан орох шиг болов тэр хэдий айхгүй байгаа ч түүнтэй байна гэсэн үг яагаад ч биш. Түүнээс зугтах гэж, энэ л нөхцөл байдалд орохгүй гэж хичээж зүтгэсний утга үгүй болох нь. Түүний  зүрхийг хучсан тэр их айдас үгүй болсон. Энэ харин боломж биш гэж үү.
Ийн эргэцүүлж дуусаач үгүй байхад Хаурто түүнийг орон дээрээ хэвтүүлээд үсийг нь илбэн
-Миний  бяцхан бонни гээд түүнийг үнсэв. Сэтаро эсэргүүцэн
-Надаас холд гээд хүчтэйхэн шиг түлхлээ. Айдас үгүй болоход үзэн ядалт уур хилэн түүнийг эзэмдэнэ.

One shotsWhere stories live. Discover now