Адув Аллах-1💎Ad white cat 💎
Миний зөв шударгын Бурхан,
Намайг дуудахад хариулаач!
Намайг зовоход Та намайг амраасан билээ.
Намайг өршөөн, залбирлыг минь сонсооч хэмээн дуулал 4 ийн 1 р хэсэг.Үүгээр би залбиралаа сүмийн эгэл энэ танхимийн хүндэтгэлийн энгэрээс эзэнд итгэгч олны залбиралыг замчилана. Зүгээр өглөөг эхлэх хүргэх хүндэт ажилаа эхлүүлэлээ. Өглөө бүр бурханд тэднийг замчлах бол миний итгэлийн үүрэг. Энэ бол бурхны эвээлийг авсан номлогчийн үүрэг билээ.
Хэнээс ч илүү энэрэнгүй нигүүлсэнгүй эзэнд үйлчлэх энэ зол завшааныг өглөө бүр үйлдэх ямар сайхан гээч ялангуйяа залбиралын дараах адис хүртээх мөргөлийн зан үйлийг гүйцэтгэх хамгаас гайхалтай ажил. Учир нь би итгэгч олныг эзэнтэй илүү ойртуулахад илүү тулж ажилдаг болохоор тэр.
*- Номлогчоо, хүү минь шөнө бүр хар дарах боллоо. Эзэний их энэрэлд тэр минь багтаа бол уу. Түүнийг минь адислаж хайрла хэмээх эгэл даруу хүсэлд би
-Бяцхан хүүгийн зүүдэнд орох хар бурууг гэтэлгэж хайрла эзэн минь.
Түүнийг эвээлдээ авч нигүүлээч.
Учир нь Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ. Ямар ч муу муухай нь Тантай хамт оршдоггүй билээ.
Бяцхан хүүгийн зүүдийг манаж эзэн таньтай хамт байх сайхан зүүдийг өгж түүнд хайраа өгөөч гэж Ефес миний бие эзнээс гуйя хэмээн залбиран хүүгээс гараа авав. Тэгэхэд миний адисласан хүүгийн нүдэнд од мичид гэрэлтэх мэт над руу ширтэж байлаа. "Энэ яах аргагүй эзэн түүнийг эвээсэн гэсэн үг биш үү. Тийм ээ эзэн та агуу юм" гэж эзэнийг бахдан бодол хийлж байхад нэгэн үл таних залуу
-Үгүй дээ. Бурхан эзэн гэх мэт амьтанаас болж ингээгүй чиний энэ үзэсгэлэн төгс байдлыг хараад л надтай адил чамайг цоо ширтэж байна гэв. Би энэ үгийг сонсоод балмагдаж тэр хүү жигтэй үг хэлэх эрхэмийг дээрээс нь доош гүйлгэн харав. Түүний хар ногоон нүд ба соотон хоёр чих миний анхаарлыг татсан юм. Энэ эр содон бөгөөд эмээмээр аймар байсан хэдий ч эзэн бурхан агуу, хязгааргүй бас туйлын бүтээлч нэгэн тул би гайхаж айхаа хойшлуулав. Эзний агуу бүтээл хэмээн бодон хүндэлмээр мэт болов ч түрүүний ярьсан дэгсдүүлсэн магтаалын хариуг өгөн
- Та юунд ингэм бэ. Бурхны өмнө бид бүгд эгэл гэж шударгаар өчихөд тэр намайг учиргүй шоолж инээн сүсэгтэн олоныг дайжтал хөхрөв. Түүний энэ инээдийг сонсож байхдаа дээд номлогч нараас сонсох "Чөтгөр гээч нь юм бол уу" гэж бодсон ч бодлоо няцаан бодон зогсож байтал
-Эгэл хүмүүс дундаас чи хамгийн үзэсгэлэнтэй нь юм. Би чамд хайртай болчихлоо гэв. Тэр ингэж хэлсэн, яг ингэж хэлсэн, яаж дээ тэнэг юм гэж бодов. Тэгээд тэр дор нь толгой сэгсрэн
- Өөрийн хайраа Эзэнд зориул. Тэр надаас ялгаатай нь хязгааргүй хайраар хариу барих болно хэмээн хариу барин би хэлллээ. Тэгтэл өнөөх учир битүүлэг залуу хөхрөн инээгээд
- Түүний хайр надад хэрэггүй ээ. Чинийх л хэрэгтэй байна хэмээгээд намайг бэлхүүснээс минь барин өөр лүүгээ наан тэврэв. Би гайхаж балмагдахыг дээд болон түүнийг түргэхэн өөрөөсөө холдуулах гээд цээжэнд нь гараа тулан хүчлэн түлхлээ. Тэгтэл түүний хана аятай хатуу цээжэн бие нь хөдлөж өгсөнгүй. Өөрийн хүчгүй туниагүй байгаагаа гайхаж ч амжаагүй байтал өнөөх эр цээжин дээр нь байх миний гарыг атгаж аваад өөрлүүгээ ойртуулав. Ингэхэд би бүрэн түүний энгэрт ээжинхээ энгэрт шигдэх бяцхан хүү аятай л орлоо. Энэ ичмээр байдалтай тэмцэх гэмээн түүн рүү толгой өргөн эгцлэн харвал түүний нүүрэн дээр инээмсэглэл өмнөхөөсөө ч тодорч байв. Ийн бахдалтай инээж байхад нь би түүний хурцаар гялалзах соёог олж харлаа. Араатанд л байх хурц шүднүүдийг нь хараад миний нуруу хүйт даагаад явав. Ингэхдээ би, түүний тэврэлт атганаас бултаж чадахгүй болсон би сул гараараа хүзүүндээ зүүттэй байх загалмайгаа атгав.
Өнөөх үл таних эр бэлхүүсээр минь чангалан тэврэсэн гараа суллан загалмай атгах намайг сонжин ширтээд
- Бурханы гэсэн болгон миний сонирхолыг татаж шуналыг минь төрүүлдэг хэмээгээд миний гарыг хадагтай нь гар мэт хүндлэлтэй эхэмсэгээр үнсэв. Энэ үед миний дотор хүйт дааж айдас хуралдах ч нөгөө гартаа атгасан загалмайнаасаа хүч авлаа. Ингээд зориг ороод
-Их эзэн өгөөмөр ч шуналыг сайшаадаггүй.
Нүглийг өршөөдөггүй. Таныг зөв замаар явна гэж найдья хэмээн ширүүхэн хэлээд явлаа.