Fujoshi gril
💎Ad white cat 💎
Урт тас хар намирсан зөөлөн үс, том алаг нүд, нарийнхан бэлхүүс гээд л түүнийг хэний ч нүдээр харсан бур булаам. Энэ охинд хандаран нурж унахгүй залуу гэж байхгүй мэт тийм л үзэсгэлэнтэй хадагтай хотын төвөөр итгэл төгс алхана. Ийн явж байтал түүнийг ичиж улайсан байдалтай цаанаас нэг итгэл муутайхан түүнээс дугаар асуун болзоонд урихад нь эелдэгээр инээмсэглэн татгалзав. Түүний энэ байдлыг харсан атаархсан эмэгтэйчүүд их зант аар нь дуудах бол нүд унагах эрчүүд хүршгүй оргил мэт харна.
Гэхдээ ингэж өнгөцхөн бодсон бодол тэр болгон үнэн байгаад байдаггүй. Энэ үзэсгэлэнт эмэгтэйг Мисако гэдэг. Үзэсгэлэнтэй ухаантай төгс гоо охин гэдэг боловч түүнд нэг бяцхан сул тал бий тэр бол Фужоши.Мисако заримдаа эрэгтэй байсан бол гоё байхгүй юу? ч юм уу эсвэл яаой уншиж байхдаа оронд нь орвол ямар байдаг бол гэх зэргээр боддог байлаа. Гэвч энэ өдөр бүр хадуураад найзуудтайгаа хийдээр явж байхдаа тоглоом болгоод дотроо
-Бурхан минь ээ би энэ ертөнцөд эмэгтэй биш эрэгтэй болж төрөх байсан юм өө. Та алдаа гаргацан юм биш үү гээд элэглэн тэгээд бодчихсон чинь маргааш нь хачирхалтай зүйл болсон юм.
Өглөө сэрүүлэг дуугар хангинах дуугаар босон нойрондоо угаалгийн өрөө рүү орохдоо толинд байж боломгүй зүйл харав. Мисако өөрийгөө эрэгтэй болчисон байгаа харав. Цээжин дээрх хоёр том хөхний оронд хүдэр цээж, нарийнхан бэлхүүсний оронд 6 булчин хамгийн чухал нь түүний хөлний дундах зүйл яах аргагүй эрхтэн байлаа. Үүнийг хараад Мисако озолтой л ухаан алдчихсангүй. Дахин дахин толины өмнө эргэлдсэн ч нэг л итгэж өгөхгүй байсан юм. Тэгээд өчигдрийн болсон зүйлээ бас багахан дэггүйтлээ санаад
-Хэ хэ бурхан гэж байдаг юм уу ийм юман дээр арай юу гүү юу шалгалтан дээр тусалдаггүй юм байж тийм тоглоом дээр гэж ингээд үглэсээр өрөөнөөс нь гараад хартал нэг л биш ээ. Ягаан өнгийн орны давуу нь цэнхэр өнгөтэй болоод гоё гоё даашинз нь өмд цамцаар солигдсон байв.
-Чөтгөр ав юу болоод байна ааа. Би өчигдөрхөн эмэгтэй байсан биз дээ хөөе гээд шүүгээгээ уудлан зурагнуудаа хайж хартал бүгд л эрэгтэй зураг байв.
-Би үргэлж эрэгтэй байсан бол гоё байхгүй юу гэж боддог байсан ч арай л ёоо гэсээр шүүгээнээсэй нэг хувцас олж өмсөөд гарлаа. Гудамжаар эргэн тойрноо ажин явахад бүх зүйл энгийн тайван байхыг хараад гайхана. Мисако алхан явж байтал утас дуугаран
-Өнөөдрийн болзоог мартаагүй биздээ гэсэн цоглог дуу утасны цаанаас хангинахад Мисако таг хөшчихөв. Мисако балмагдан
-Аан тиймээ мартаагүй гээд утсаа түргэхэн тасдав. Мисако дэлгүүрийн толинд өөрийн ойсон дүрсээ харан нөхцөл байдлыг ойлгох гэж хичээн
-Би эрэгтэй бас болзоотой бүр эрэгтэй хүнтэй ээээ. Би эмэгтэй байхдаа нэг дажгүй залуутай болзож байсан нь үнэн ч одоо би тэгэхээр эрэгтэй байж эрэгтэй хүнтэй болзож байгаа гэсэн үг үүүү OMG. Би зүүдэлж байгаа бол сэрмээргүй л байна шүү. За тайвшир тайвшир Мисако. Нөхцөл байдлыг дүгнэхэд өмнө нь болж байсан бүх зүйл минь эрэгтэй байдлаар минь болсон гэсэн үг. Тэгэхээр одоо миний үерхэж байгаа залуу Хитаку байх нь. Байз байз бас намайг гуйж байсан бүх залуус гэй гэсэн үг үү. Хөөе хөөе давхар давхар шок болоод байна шүү. Намайг гуйсан хэдээс дажгүй залуустай болзож байсан гэхээр би гэй тэр залуус ч бас. За за хэт их бодоод төсөөрөөд байна үү. Болзоондоо бэлдийй кяаааа гоё юм бэээ