💎Ad white cat💎Эртний их наран япон улсын хамгийн эрх мэдэл угсаа гарал өндөр хоёр Лан, Кая гэх овгийн ураг барилдан хамтын ажиллагаа итгэлцэл хүчээ нэмэх гэж овгийн ахлагчийн хоёр хүүхэд нэг амь болж нэгэн гал болон гэрлэх гэж байна. Гэвч энэ гэрлэлт энгийн нэгэн гэрлэлт биш байлаа. Гэрлэх гэж буй хосууд хоёул нас биед гүйцсэн эрэгтэй ажээ. Өвөг эцгүүд нь заавал Лан Кая овгуудыг нэгтгэх ёстой бөгөөд эрэгтэй эмэгтэй хамаагүй овгийн төлөө гэрлэн эв нэгдэл энх тайван болон овгийг цэцэглэн дэвжүүлэхэд гар бие оролцох ёстой гэж шийдсэн учир тэд хүчээр овгийн ахлахын хүү болж төрснийхөө хариуцлага болгож гэрлэх ёстой нь энэ буй за.
Кая Саяако бол бэрийн тал болон очих бөгөөд Саяако энэ утгагүй мэт санагдах гэрлэлтийн шийдлийг сонсон цочирдох ба үүнээс илүүтэйгээр ирээдүйд эмэгтэй хүнтэй адил явах болж байгаад их харамсан гомдол тээн
Саяако: Ээжээ би гэрлэмээргүй байна. Би эрэгтэй хүн шдээ. Энэ угаас боломжгүй яаж хоёр эрэгтэй гэж удам угсаагаа яа гэхгэв хүүхэд гаргах ямар ч боломжгүй тийм атал яагаад гэж хатуу энэ шийдвэрт нь гомдон нулимс нь бөмбөлзөх ч сэтгэл дотор аль эртнээс энэ бүхнийг мэдэн эвлэрсэн мэт байх нь түүнд улам гуниг нэмнэ.
Ээж: Одоо ямар ч арга байхгүй ээ. Энэ бол өвөг дээдсийн хүсэл тиймээ зүгээр л эвлэр. Чи сайн бэр болох болно гэж хөндий дуугаар хэлэхэд
Саяако: Гэхдээ…
Аав: Дуу чи хүсэн хүсээгүй чи гэрлэх болно. Энэ бол чиний энэ гэр бүлд төрсний хариуцлага гэж дуугаа өндөрсгөн хэлэхэд Саяако уруу харан чимээгүй суув. Түүнд аавынхаа эсрэг үг хэлэх зориг ч тэр хүсэл ч тэр үгүй байсан юм.
Харин Лан Күжигийн тал буюу хүргэний талд харьцангуй дуу шуутайхан байлаа. Энэ гэрт Күжигийн уурандаа шатан үглэн орлин дуу хадна.
-Хөөе яахаараа би эрэгтэй хүнтэй гэрлэх ёстой юм. Би ямар ч эмэгтэйтэй гэрлэж болно. Бүр матар шиг царайтай эмэгтэйтэй ч суусан яахав яагаад эрэгтэй гэж гээд аав руугаа хашигран хүүхэд аятай зөрүүдлэн уурлан хэлэхэд
Аав: Чи түүнтэй заавал гэрлэх болно гэж шийдсэн царай гарган тайван хэлэхэд
Күжи: Үгүй ээ гэж гэрээр нэг орилоход
Аав: Чи гэр бүлийнхээ нэр төрийг бодооч энэ бол эцэг өвгөдийн сургааль чи заавал гэрлэх ёстой гэж тайван байсан аав гэнэт уурлахад
Күжи: Юуу хэнд хамаатай юм гэж үсрэн босоод өрөөний хаалгаа зад татан гарах гэтэл
Аав: Хэрэв чи гэрлэхгүй бол зэвсгийн сургуулалтыг чинь хаах болно. Үүгээр ч зогсохгүй би чамайг цэрэгт явуулахгүй өдөржин бичгийн хичээлээр шахах болно шүү гэж хорлонтой хоржоонтой инээгээд хэлэхэд Күжигийн царай хувиран ууртай суугаад хошуугаа цорвойлгон
-Муухай зэвүүн аав гэж хүүхэд шиг л буруу хараад суучхав. Ингээд л тэр хоёр хүсэн хүсээгүй гэрлэхээр бололоо.
Кая Саяакод нарийн хийцээр хийсэн усан цэнхэр өнгийн цэн тогоруутай кимоно өмсгөн үсийг нь эрдэний чулуугаар чимсэн хатгуураар хатган туйлын үзэсгэлэн төгс болгон чимэн боов. Харин Лан Күжид гүн хөх өнгийн цэнхэр луун хээтэй кимоно өмсөн сүрлэг төрхийг нь нэмэх алт мөнгөөр гоё нь хуримд бэлдэж дуусчээ.
Саяако хуримын ёслол эхлэхээс өмнөх өөрт нь олдсон өчүүхэн завсар зайгаараа гунигаа үргээх гэж гарсан боловч уйтгар гуигт хэдий автаж гуниглан цэцэрлэгт хүрээлэнгийн горхины дэргэд суун бодол болон сууна
-Үнэхээр би үүний төлөө л амьдарсан юм гэж үү? Хэмээн өөрөөсөө асуулаа. Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан ч хатуу үнэн түүний хаалгыг цохино
-Үнэхээр сайн бодвол тийм юм байна. Багаасаа л үүнийг анзаарч байсан ч хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм. Анзаарахгүй байхын аргагүй байсан шүү дээ. Надад аав хэзээ ч надад сэлэмний урлаг зааж бүр сэлэмэнд хүргэж ч байгаагүй зөвхөн ээжтэй л хамт цай хандлахыг сурч бичгийн эрдэмд суралцан бүжиг хөгжим ч мэргэшин суралцсан. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх цаг нь ирсэн бололтой аль эрт бүр төрөхөд минь шийдсэн хатуу тавлин гэж бодоход л нүднээс нь нулимс хацар даган урсана.