Pov's Beomgyu
Долоо хоног боллоо...Тэхён тэр өдрөөс хойш хаашаа ч юм алга болчихсон. Хичээлдээ ч ирэхгүй,гэртээ ч байхгүй Багш,найзууд гээд мэдэж болох бүх хүнээс асуусан ч мэдэх хүн байсангүй. Гэрийнхэн нь одоо ч ирээгүй байгаа болохоор гэртээ лав байхгүй байгаа.
Тэхён:Ганцаардаж байна уу?
-Тиймээ...
Тэхён:Тэгвэл надад хэл би чамтай хамт байх болно.
Тэхён:Хэцүү байнуу?
-Тиймээ...
Тэхён:Тэгвэл надад хэл би хуваалцах болно.
Үргэлж ингэж хэлдэг байсан чи одоо ингээд алга болчихсон.Хэтэрхий их чамд эрхэлсэндээ чиний хайранд хэр их умбаж байснаа мэдэлгүй явж.Ганцаардсан,
өвчтэй,хэцүү гээд бүхий л үед минь чи миний хажууд байсан...
Чиний байхгүй долоо хоногт л энэ бүгдийг ойлголоо.Ердөө долоо л хоносон байхад надад долоон жил шиг санагдаж байна...
Чи алга болоод хагас сар ч болоогүй байхад би ханиад хүрчихсэн.
Үргэлж л хажууд
"дулаан хувцасла"
"хөлөрчихөөд битгий салхинд зогс"
Гэх мэт үгсийг чинь ядаргаатай үглдэг гэж бодож байсан ч өчигдөр чи миний хажууд байж хэлээгүй болохоор усанд орчихоод шууд гадаа гарсан чинь ханиад хүрчихсэн...
Агхх...Санаад байна Ким Тэхён.
Taehyun's pov:
Долоо хоног сайхан л эморлоо.Бомгю намайг хүмүүсээс асуусан бололтой байсан.Хааяа цонхоор харахаар манай цонх руу ширтчихсэн л байдаг юм.
Гэрийн түлхүүрээ алга болгосон гэж худлаа хэлээд тэднийд байсан болохоор намайг гэртээ байхгүй л гэж бодмоор юм.
Багшид шалтгаанаа хэлэлгүй чөлөө авчихсан.Найзуудтайгаа ч харьцаагүй.Утасаа унтраагаад хөшгөө хаагаад долоон хоног гэртээ бүгсэний эцэст нэг юм толгойд орж ирлээ.
"Би юугаа хийгээд байнаа?"
Төгсөх ангийн сурагч бүр сургуулийн үлгэр жишээ сурагч байтал бүтэн 7 хоногын хичээл тасалчихсан гэж бодохоор л...
Ердөө 7 хоног боловч асар их хичээлүүд орхигдсон байгаа даа.
Ингэхэд Бомгю өчигдрөөс хойш харагдсангүй.Зүгээр байгаа?
YOU ARE READING
LOVE ZONE ||Completed||
Romantik~Энэ нандин мэдрэмжийг надад өгдөг чамайг хэн ч орлохгүй...
