<<10>> FEVER

132 14 13
                                    

Хамаг хурдаараа өрөө лүү нь гүйж ороход орноосоо унасан бололтой газар хэвтэн хүнд хүнд ханиалгах Бомгю Тэхёныг угтлаа.

Хурдхан шиг ор луу нь өргөж тавиад яагаад орноосоо унасныг нь асуухад

Бомгю:
"Хоолой хуурайшаад ус уух санаатай босох гэсэн ч биеэ даалгүй шууд л газар уначихсан.Ашгүй чи зүгээр байж ээ.Хаана байсан юм?"

Тэхён чимээгүй л түүнийг ширтэж байснаа доошоо буун гал тогооноос аяга бүлээн ус авчирж Бомгюд өглөө.Гэмшингүй доошоо харж сууж байснаа бараг л шивнэх аятай зөөлнөөр

"Уучлаарай..."

Хэдий үнэхээр зөөлхөн хэлсэн төдий ч ямар ч дуу чимээ байгаагүй өрөөнд цууриатах шахуу сонсогдсон юм.

"Юунд уучлаарай гэж?"

Бомгюг яриан дундаа хэд хэд ханиалган асуусанд Тахён улам л гэмшсэн аятай хуруугаараа оролдон

"Байнга өвдөхөд чинь,уйлахад чинь,хэцүү байхад чинь чиний хажууд байна гэчихээд...Жоохон хүүхэд шиг тунирхсандаа болоод өвдсөн чам дээр оройтоод ирчихлээ"

"Уучлалт гуйх ёстой нь би шдээ.Чамд муухай аашилчихсан.Байнга л чамаар халамжлуулдаг байснаа алга болоход чинь л ойлгосон.Чи байхгүй болохоор хичээлээсээ ч дандаа хоцроод юмаа мартаад өвдөөд хэцүү байсан."

Хэдэн үг хэлээд л дунд нь хэд хэд ханиах Бомгюг харсан Тэхён "Би өчигдөр ирчихсэн бол ханиадыг нь бага дээр нь намдаачих байсан юм.Миний л буруу"

Хэмээн дотроо өөрийгөө буруутгана.

"Тэрри надад эм аваад өгөөч.Босож чадахгүй юм шиг байна"

Ухасхийн босож ширээн дээр байсан эмнүүдийг задлан ам руу нь хийж өгөөд араас нь усаа уулгачихаад халааснаасаа гүзээлзгэнэтэй чихэр гарган өгч

"Араас нь энийг идчих.Гашуун эмэнд дургүй биздээ"

Гэхэд нь Бомгю толгой дохин бушуухан л чихэрийг авч идэв.

"Нойр нь хүрч байна уу?өвдсөнөөсөө хойш унтсан уу?"

Гэж асуухад нь Бомгю чимээгүй л толгой сэгсрэн унтаагүйгээс болж хөхөрсөн нүдлүүгээ заалаа.

Тэхён доошоо буун буцаж ирэхдээ аяга хөөрүүлсэн сүү авчирлаа.Бомгю хөөрүүлсэн сүүг уучихаад унтахаар хичээн нүдээ анин хэвтэхэд нь Тэхён хажууд нь намуухан хоолойгоороо бүүвэйн дуу дуулж өгнө.

LOVE ZONE ||Completed||Where stories live. Discover now