Бомгю гэр лүүгээ орчихоод шууд л утасаа аван хэн нэгэн лүү залгалаа.
"Байна уу?Яасан Бом"
"Тэрри хаана байгаан??"
"Умм хүнтэй уулзаж байна л даа,яасан?"
"Тэгээд яг хаана байгаа юм бэ??"
"Хоёулаагын байнга ордог кафе.Гэхдээ яагаад гэнэт асуусан юм?Өнөөдөр болзоотой байсан биздээ."
"Чамд хэлэх үнэхээр чухал юм байна.Өнөөдөр л хэлэхгүй бол дараа хэзээ ч хэлж чадахгүй байх..."
"За хэл л дээ"
"Би..."
Үгээ гүйцэт дуусгалгүйгээр утсаа таслан дөнгөж л орж ирсэн гэрээсээ буцаад л гүйгээд гарлаа.Хэсэг гүйсний эцэст зорисон газраа ирж кафен хаалгыг хүчтэйхэн шиг татаж онгойлгоод булангын суудал руу харвал хайж ирсэн хүн нь нэг охиныг тэвэрчихсэн зогсож байлаа.
Энэ дүр зургыг холоос ажсан Бомгюгын гэрэлтсэн нүднээс нулимс урсч байлаа.Тэр гүйж очоод хэн гэдгийг нь асуухыг хүссэн ч хариултыг нь өөрөө мэдэх тул зүгээр л чимээгүй уйлна.Урсах нулимсаа хянахыг хүссэн ч ямар хүслээр болох биш улам л ихээр урсана.Нөгөө охин нь Тэхёны хацар дээр үнсэхэд Бомгю эндээс хурдан явах ёстойгоо ойлгон гэрийн зүг нулимс дуслуулан алхлаа.
"Тэр охин магадгүй тэрний 10 жил сайн байсан охин нь байх...Би ч тэнэг юм даа.Өрөөлийн хайртыг өөрийнх гэж эндүүрч явж."
Ингэж хэлсээр өрөөндөө орж ирчихээд цурхиртал уйлж гарав.Нулимсаа тэвчих хүсэлчгүй болсон нь илт...
_
_
Өчигдөржингөө уйлсанаас болж хавдсан нүдээ хүйтэн усаар угаачихаад хавдалт нь бага зэрэг буугаад гайгүй болсонд Бомгю сургуульдаа очихоор шийдлээ.
Тэхён: Хөөе Бом яачихаад байгаа юм?
Бомгю: ...
Тэхён: Өчигдөр юу хэлэх гэж байсан юм?
Бомгю: ...
Тэхён: Дугар л даа.Яасан болоод ингээд дуугаа хураачихаад,над руу ч харахгүй байгаа юм??
Бомгю: ...
Өчигдөр харсан зүйлээсээ болоод царай руу нь харах нь битгий хэл хоолойг нь сонсох ч яг л там мэт Бомгюг зовоож байгаа нь мэдээж.
Тэхён: Хөөе наад нүд чинь яачихсан юм?Уйлсан юмуу?Хэнээс,юунаас болоод?
Бомгю: ...
Тэхён: Хөөе Гю!
Гю гэж сонсоод л Бомгю зог тусан түүн лүү харлаа.Мэдээж тэр Ёнжүн биш Тэхён.Яг одоо Бомгюд Тэхёноос илүү Ёнжүн хэрэгтэй байгаа.Учир нь өчигдөр харсан зовлонгоо хэлж ярилцаж чадах цор ганц хүн бол Ёнжүн.Гэхдээ тэр явчихсан...
Тэхён: Гю гэж дуудахад харж байх шив дээ.Би тэр Жүн чинь биш Кан Тэхён байна!Яасан Ёнжүныг гэж бодоо юу?
Бомгю: Битгий Гю гэж дууд.
Тэхён: Эцэст нь дуугарах шив.Одоо наад нүдээ тайлбарла.
Бомгю: Чамд хамаагүй.
Тэхён: Хөөх...Өөрийнхөө хамгийн дургүй үгийн хэлэн байж надаас зайгаа барихыг хүсээ юу?Гэхдээ уучлаарай.Би яг одоо наад үгийг чинь үл тоох болно.Одоо хэл!
Бомгю: Чамаас болсон.Хэлсэн болохоор одоо надад лай болохоо л больчих.
Ингэж хэлсээр түүнийг түлхэн цааш хурдан алхах бол Тэхён гайхсаар хоцорлоо.
Бомгю: Найзынхаа харилцааг хүртэл таслахыг хүсээгүй ч түүний царайг харж хоолойг нь сонсох яагаад ийм хэцүү санагдаад байгаа юм бэ?
Өдөржингөө хоорондоо яриагүй хоёр гэрийн зүг цуг алхацгаана.Яриагүй ч гэж Тэхён ярисан ч нөгөөдөх нь үл тоосоор байгаад л таарсан юм даг.Тэднийн араас нь харж байсан Сүбин:
"Байр нь солигдчихжээ.Энэ хоёр ч дээ.Хэзээ нэг учраа олж миний санааг амраах хүүхдүүд вэ...Цу цу"
Гэж үгэлсээр санаа алдлаа.
Үргэлж л хажууд нь шулганаад явж байдаг нэг нь Бомгю биш Тэхён болж хааяа нэг үл тоосон болоод утасаа ухдаг нь Тэхён биш Бомгю болсонд эргэн тойрныхон нь нэлээдгүй гайхна.
Тэхён: Ёоо...Би яг юу буруу хийчихсэн юм бэ дээ???
Бомгю: Ядаргаатай юм бэ!Күэ чи ч дээ ядаж найз охинтой болсоноо хэлэхээр яачихаад байгаа юм!?
Тэхён: Юун найз охин юу солиороод байгаан?
Бомгю: Худлаа хэлэх шаардлагагүй.Би өчигдөр кафед тэр охиныг тэвэрч байхыг чинь харчихсан.10 жилийн турш сайн байсан хүнээ өөрийн болгосноо ч хэлчихгүй их том болжээ Кан Тэхён!
Тэхён: Пухахаха!Ёоо...ё татлаа...Бай...байж байгаарай.Вахаха.Чи ямар тэнэг юм бэ юүүю.Тэр охин чин-
YOU ARE READING
LOVE ZONE ||Completed||
Romansa~Энэ нандин мэдрэмжийг надад өгдөг чамайг хэн ч орлохгүй...
