<<13>> HAPPY BIRTHDAY GYU!

120 14 17
                                    

Хагалгаа эхлээд 7 цаг гаруй болсон ч одоо хүртэл дуусаагүйд нь асар их санаа зовон хүлээх хүмүүс дундаас нэг хөвгүүн нь алга байх аж.Хагалгаа эхлэхийн өмнөхөн хаашаа ч юм яваад өгсөн ч түүнийг анзаарах сөхөө бусдад нь байсангүй.

12 цаг үргэлжилсэн хагалгаа дууссан бололтой хагалгааны өрөөний хаалган дээрх тэмдэгний гэрэл унтарч эмч сувилагч нар эхнээсээ гарч ирлээ.

Бомгюгын ээж: Юу болсон бэ эмчээ?Манай хүү зүгээр үү?

Эмч: Хагалгаа амжилттай болсоон.Тун удахгүй ухаан орох байх.

Бүгд л эмчид талархсанаа илэрхийлж ядарсан харагдсан тул хоргоогоод байлгүй явууллаа.Хэдэн хоромын дараа Бомгю хагалгааны өрөөнөөс ухаангүй гарж ирэх ба сэргэсэн бололтой нүдээ нээс хийж эргэн тойрноо хараад

Бомгю: Чадчихжээ...Аргагүй л би...

Ярьж ядан сулхан дуугаар дуугарах хүүг хараад хэдий баяртай байгаа ч гэр бүл найзуудынх нь нүднээс нулимс урсаж байлаа.

Мина: Хөөе өөрөөрөө бахархахаа боль оо!

Сүбин: Бахархах нь зөв өө.

Бомгю инээж байгаад эргэн тойрноо харсанаа

Бомгю: Ингэхэд Тэрри хаана байгаа юм?

Түүнийг ингэж асуухад тэнд байсан бүгдийн царай барайлаа.

Бомгюгын ээж: Чамд хэн зүрхээ өгсөнийг мэдэж байнуу?

Гээд доошоо харан хэлтэл Бомгюгын нүднээс нулимс урслаа.

Бомгюгын ээж: Заза тоглосон юм.Үр минь Драма бага үз за юу!Цаадах чинь ариун цэврийн өрөөнд байгаа.

Бомгю: Ээшшш...Та нар дөнгөж сая арай гэж амьд үлдсэн хүнийг зүрхний шигдээсээр явуулах гэж байна шд.

Саяхан л бараачихсан байсан хүмүүс бүгд инээлдэж Бомгюг шоолно.Эртнээс л хагалгаанд ороод зүгээр гараад ирвэл ингэнэ гээд төлөвлөчихсөн байж л дээ.

Тэр хэдийг өрөөнд орж ирэхэд үнэхээр гайхалтай чимэглэсэн байлаа.Өрөөний ханаар дүүрэн Бомгюгын зургууд байх ба орных нь дээр "Төрсөн өдрийн мэнд эгдүүтэй баавгай Чүэ Бомгю" гэсэн бичиг өлгөөстэй байлаа.Энд тэндгүй шаар саагаар чимэглээд өрөөний нэг буланд баахан бэлэг өрсөн байх аж.

Яг орж ирэхэд нь Кай,Мина хоёр солют буудуулаад урдаас нь Тэхён том гүзээлзгэнэтэй торт барьж ирээд

LOVE ZONE ||Completed||Where stories live. Discover now