<<14>> DATE WITH YEONJUN

136 14 5
                                    

Pov's Beomgyu

Ёнжүныг хэлэхэд нь жоохон гайхсан ч гэлээ зөвшөөрчихсөн.Юу л болов гэж дээ.Бид өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнд уулзахаар болсон.Зүгээр л нөгөө хэдтэйгээ уулздаг шигээ гэж бодсоор уулзах газраа ирлээ.

Ёнжүн: Ирчихсэн үү?

Дандаа л дүрэмт хувцас эсвэл нөгөө байнга өмсдөг уранхай жинс,хар малгаатай цамцтай байхыг нь хардаг байсан болохоор өнөөдөр үнэхээр шинэлэг байна шүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дандаа л дүрэмт хувцас эсвэл нөгөө байнга өмсдөг уранхай жинс,хар малгаатай цамцтай байхыг нь хардаг байсан болохоор өнөөдөр үнэхээр шинэлэг байна шүү.

Би: Хөөх Чүэ Ёнжүн өнөөдөр яачихаа вэ?Байз даа...Чи үсээ будуулчихсан юмуу??!

Ёнжүн: Тэхх.

Би: Гоё зохиж байна!

Ёнжүн: Баярлалаа явцгаая.

Би: Байж бай даа.Чи хүнд хаягдчихаа юу??

Ёнжүн: Эхх одоо би юу даа?Чүэ Ёнжүн уу даа??

Би: заза сая хэлснийг март явъя.

Охидууд чинь хаягдахаараа үсээ тайраад эрэгтэйчүүд нь хаягдахаараа үсээ будаад байдаг санагдаад байна даа...Заза тэр ч яахав дээ.

Би: Ингэхэд яагаад гэнэт хоёулханаа болзоё гэсэн юм?

Ёнжүн: Зүгээр л...Явцгаая эхлээд кино үзвэл яаж байна?

Би: Окэе!

Кино театр орж ирээд ямар кино үзэх дээрээ нилээн эргэлзсэний эцэст саяхан нээлтээ хийсэн инээдмийн киног үзэхээр боллоо.Цаг нь болохыг хүлээн сууж байх хооронд Ёнжүн попкорн болон уух зүйлд явлаа.

Ёнжүн: Чихэртэй попкорн,кола,чипс,тэгээд бас жоохон амны зугаа гаргах амттангууд авчихлаа одоо орцгооё.

Биднийг суудалдаа сууснаас нэг их удалгүй гэрэл унтарч кино эхэллээ.Энэ кино үнэхээрррр инээдтэй байсан!Бараг л хэсэг болгон дээр нь танхимд хүмүүсийн инээд хангинаж байлаа.

Элэггүй болох нь уу?л гэлтэй инээсэн шүү.Ёнжүн ч бас нэг инээсэн болсхийсэнээ над руу ширтээд л байсан.Эхэндээ анзаараагүй мэт царайлаад жоохон эвгүй сууж байсан ч сүүлдээ кинондоо бүр ороод мартаж орхисон байна лээ кк.

LOVE ZONE ||Completed||Where stories live. Discover now