1.

829 48 2
                                    

"Сайн уу?" гэж эхэлсэн бидний харилцаа "Баяртай" гээд л дуусчихсан ч дахин нэг удаа "Сайн уу?" гэж хэлэх боломж олгооч.

                          

   *****

Намрын сэрүүхэн үдэш утсанд минь ирсэн энгийн нэгэн зурвас ирээдүйн мянга мянган зүүдний минь эзэн болсон тэр нэгнээс байсан юм.

"Сайн уу?"

Танихгүй дугаараас ирсэн зурваст хариулахгүй гэж шийдээд утсаа орон луугаа шидсэний минь дараахан "Сокжин байна" гэсэн дахин нэг зурвас ирэхэд бие биеэ бараг танихгүй шахам хүн яагаад зурвас бичсэнийг гайхсан ч би зөрүүлээд хариу бичсэн юм.

Энгийн хэдхэн зүйл бичилцсэн бидний зурвас намайг унттал лав зогсоогүй юм даг. Уйдаж суусан надад хань болсон түүнд би битүүхэндээ баярлаж байлаа.

Үргэлж л энгийн байдаг хичээлийн өдөр хүүхдүүдийн намайг ширтэх гүн харц, жуумалзсан инээмсэглэлээс болж нэг л өөр санагдах нь тэр.

"Аааая.... та хоёр юу болсон бэ?"

"Чамд уул нь сайн хүн байхгүй биз дээ? Яагаад түүнийг тоохгүй байгаа юм бэ?"

"Манай найз уг нь их царайлаг шдэ. Чамд юу нь таалагдахгүй байна?"

"Та хоёр нийлбэл их сайхан тохирох байхаа"

Ангийн үүдээр оров уу үгүй юу тал талаас дуулдах хүүхдүүдийн ярианаас би юу ч ойлгож чадсангүй.

"Та нар юугаа яриад байгаа юм бэ?"

Хусог цонхон талын эгнээний хамгийн арын ширээг заагаад "Тэр. Ким Сокжин чамд сайн гэсэн. Бүр чамайг миний амьдралдаа харсан хамгийн хөөрхөн охин гэж хэлсэн шүү" гээд бүх хүнд сонсогдохоор чангаар хэлээд инээх нь тэр.

Би түүний зүг харвал Сокжин өөдөөс минь харан үл мэдэг инээмсэглэл нүүрэндээ тодруулчхаад ичсэн бололтой гэнэт харцаа буруулах хооронд нь би түүний гэрэлтсэн хар нүдийг олж харж амжив. Дуртай зүйлээ харж байгаа жаахан хүүгийнх шиг гялалзсан тэр нүд нь яагаад ч юм сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлэх нь тэр.

"Гуйя, манай найзад сайн хандаарай за юу" Хусог ийн хэлчхээд мөрөн дээр минь зөөлөн цохиод холдоход нь би багахан инээмсэглэсээр үлдэв.

Зөөлөн шиврэх борооны дусал бүр шиг, нар жаргах үеийн шаргалтсан тэнгэр шиг, зурвас хийн гялалзаад өнгөрөх харваж буй од шиг хамгийн нандин, мартагдашгүй  мэдрэмжүүдийг бэлэглэсэн болохоор энэ харилцааг эхлүүлсэндээ би хэзээ ч харамсдаггүй.

A/n: Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр миний хувьд их чухал өдөр болохоор яагаад ч юм бичвэр оруулмаар санагдаад. Энэ бичвэр маань миний бичиж байгаа 2 дахь бичвэр, анхны short story болж байна.

First love story /KSJ/ (Дууссан)Where stories live. Discover now