20.

162 16 0
                                    

Хэдий бүх зүйл дууссан гэж хэлсэн ч Сокжинд огтхон ч нөлөөлсөнгүй. Надаас ганц ч хором холдолгүй, хажууд зэргэцээд биш араас нууцаар алхаж байсан ч харамсалтай нь хэтэрхий илт мэдэгдээд байсан юм.

Би алхаагаа зогсоон түүн рүү гэнэт эргэж харвал тэр гутлаа ширтэн байрандаа таг гацчих нь тэр.

"Цуврал алуурчин шиг ингээд араас дагаад байхаар чинь би айгаад байна шдэ. Хажууд зэрэгцээд алх л даа"

Тэр үгийг минь сонсмогцоо хурдан хурдан алхалсаар хажууд минь ирээд зэргэцэн алхаж эхлэх нь тэр.

"Нөгөө..... би тамхи татахаа больчихсон"

Нээрэн л түүнээс мэдэгдэхүйц үнэртдэг байсан тамхины үнэр алга болчихсон байна.

"Болж дээ. Эртхэн гарсан чинь сайн хэрэг"

"Тийм ээ. Чи байнга л эрүүл мэндэд муу гэж хэлдэг байсан шдэ. Тэр үгийг чинь санаад л гарсан юм"

Түүний хэт дотно мэт яриа яагаад ч юм уур амьсгалыг нэг л эвгүй болгочихсонд би түүнд нэмж юм хэлсэнгүй.

Яг л өмнөх шигээ сургуулиас манай гэр хүртэлх замаар хамтдаа алхах нь нэг л танил мэдрэмж төрүүлэх нь тэр.

Чи санаж байна уу? Бид бараг өдөр бүр л энэ замаар алхдаг байсан. Бидэнд олдож байсан хоёулханаа хамтдаа байж болох хугацаа ердөө л энэ байсан шүү дээ. Миний битгий дуусаасай гэж хүссэндээ алхаагаа хүртэл удаашруулан туулдаг байсан энэ зам. Тэр үед яагаад ч юм төгсгөлд нь их хурдан хүрдэг байсан атлаа одоо бол дуусгахыг хүсэж байхад ер явж өгөхгүй юм. Энэ зам урт болчихсон юм болов уу?

"Ингэж хамт алхаагүй их удчихжээ"

Би бодлоо шууд л хэлж орхисон ч дараа нь харамссангүй. Магадгүй энэ мэдрэмж дотроо тээхэд хэтэрхий том байх. Санасан, дурссан, үгүйлсэн, дахин учирсан энэ мэдрэмж.

"Тийм байна. Бараг 2 жил өнгөрчихсөн юм уу даа?"

Яагаад бүхнийг санаад байгаа юм бэ? Чамайг бүхнийг мартчихсан гэж бодож явсан үед арай л дээр байсан юмсан. Жижиг зүйлийг ч санаад байгаа чамд би өчүүхэн ч гэсэн найдвар тээгээд байна шүү дээ.

Би дахиад л толгойн дахь олон эргэлзээндээ гацан уртаар санаа алдлаа.

"Гэхдээ дандаа өвөл л алхдаг байсан юм байна. Хавар ингээд алхсан чинь их өөр санагдаж байна шүү"

Өөр гэнээ? Цаг агаар уу? Эсвэл бид үү?

Надад ч бас үнэхээр өөр санагдаж байна. Өмнө нь ямар ч эргэлзээ, ямар ч санаа зовинолгүйгээр гар гараасаа хөтлөөд хүйтэн өвлөөр ч гэсэн дулаахан тухтай мэдрэмж аваад алхдаг байж билээ. Гэтэл одоо бүлээн салхи үлээж, хуучны дурсамж сэргэн сэтгэлдээ жоохон ч болов тайтгарал мэдэрсэн ч мартахыг хүсдэг шаналалтайгаа зэрэгцээд алхаж байгаа надад бүх зүйл үнэхээр тухгүй санагдаж байна.

Нэгэнт бид хуучнаа ярьсан болохоор би түүнийг шинэ сургуульд очоод юу болсон талаар нь яриулахыг хүслээ. Тэр ч татгалзалгүй хэрхэн муу хүүхдүүдтэй нийлсэнээ, буруу юу юу хийснээ нэгд нэгэнгүй ярьж өгсөн ч миний одоог хэр нь нэрийг нь тодоос тод санадаг Кан Сора гэх тэр охины талаар ганц ч үг дурссангүй. Тийм л дээ. Тэр надад юу гээд л өөрийнхөө хайр дурлалын тухай ярьж байхав дээ. Би түүний хувьд тэгэхээр хүн биш шүү дээ.

Түүнд баялалаа гэж хэлэхдээ хамт амнаасаа гаргаж зүрхлээгүй "сайхан амраарай" гэх үгийг өөртөө шивнэчихээд гэрлүүгээ орохдоо би замд Сокжины надад нөмрүүлсэн түүний цамцыг буцааж өгсөнгүй. Мартсандаа биш надад тайвшруулах эм шиг л нөлөөлж байсан түүний үнэрээс салахыг хүсээгүйдээ л тэр. Тэр буцахдаа даарч байгаа байх даа гэж санаа зовсон ч надад юу юунаас илүүтэй хэрэгтэй байсан тэр үнэрийг би дэрэн дээр минь байх түүний цамцнаас мэдэрсээр унтаж орхив.

Хайр хамгийн гайхамшигтай бас хамгийн аймшигтай. Үснийх нь нэг ширхэг, арьсных нь нэг хэсэг бүрийг нандигнан хайрлаж, секунд доль бүхнээс аз жаргалыг мэдэрч чаддаг болохоор хайр хамгийн гайхамшигтай. Гэвч явж одохдоо зүрх рүү мянган зүү зэрэг зоож байгаа мэт өвдөлтийг секунд доль бүрт мэдрүүлж, дурсамж шингэсэн л бол элсний ширхэгийг ч түүж, хамт байхын тулд чөтгөрт ч сүнсээ худалдахад бэлэн тийм л сул дорой арчаагүй нэгнийг бий болгодог хайр үнэхээр аймшигтай.


A/n: За одоо 2хон хэсэг ороод л бичвэр маань дууслаа. Өнөөдөртөө багтаад үлдсэн хэсгүүдээ оруулнаа. Таалагдвал сэтгэгдэлээ үлдээж өгөөрэй.

First love story /KSJ/ (Дууссан)Where stories live. Discover now