15.

147 18 0
                                    

Хонх дуугарсанаар би хөшиж орхисон биеийнхээ чилээг жоохон ч болов гаргахаар хаалга зүглэлээ. Хэн нэгний халуун гар гараас минь атгасанаар би цочсондоо болоод бараг л хашгирчихав.

Харин тэр огтоос тоосон шинжгүй бугуйнаас биш бүр гараас минь хөтлөчихсөн чигтээ зөөлхөн харцаар өөдөөс минь харах нь тэр.

"Чи надад ганцхан бодлого тайлбарлаад өгөөд тэгэх үү?"

"Яагаад би гэж?"

"Чи математикдаа үнэхээр сайн шдэ" гэсээр тэр нэг л танил инээмсэглэл гаргах нь тэр.

Харах төдийд л ухаан бодлоо захирч чадахаа больдог байтал би түүнд хичээл зааж өгч чадна гэж үү?

Түүний асуусан бодлогыг нь дэлгэрэнгүй ойлгомжтойгоор бичиж өгчхөөд түүнийг ойлгоно гэж найдсан ч тэр гаргацтай бичсэн тоог минь хүртэл лавлан асуусаар байсанд яах ч аргагүй түүнд тайлбарлах хэрэгтэй болов.

Тэр хэзээдээ ийм мулгуу болчихсон юм бол? Шинэ сургуульд очоод шилдэг сурагчдынх нь нэг болсон гэж сонссон юм сан.

Түүнд ганцхан бодлого тайлбарлах гэж бүтэн хоёр цаг болсон ч "Одоо ойлгосон биз дээ?" гэх асуултанд минь тэр "Бараг л" гэж хариулснаар бид сургуулиас гарлаа.

Автобус хүлээн зогсож байхдаа би түүнээс сонирхсон ганц л асуултаа асууж зүрхлэв.

"Чи яагаад буцаж ирсэн юм?"

"Аан тэр үү? Зүгээр л тэр сургууль таалагдахаа больчихсон"

Түүний хариултыг сонсоод "Тийм байх нь ээ" гэхээс өөр үг гарч өгсөнгүй.

Бид нэг чиглэлийн автобусанд суух байсан ч би түүнтэй хамт явахгүй гэсэндээ өөр автобусанд суухаар босов.

"Танайх нүүчихсэн юм уу?"

"Үгүй ээ. Өөр очих газар байгаа юм"

Манай гэрийн хаана байдгыг одоог хэр нь санаж байгааг нь гайхсаар автобусны цонхоор түүнийг харвал тэр миний өөдөөс гараа зөөлөн даллаж байх нь тэр.

Би мэдэрч буй ойлгомжгүй мэдрэмжүүдээ үргээхээр сандалын түшлэг налан нүдээ анилаа.

Thousand years Миний архан талд суух охины утсан дээр эгшиглэсэн ая миний мартаж орхисон тэр нэгэн дурсамжыг сэргээж орхив.


Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэр нэгэн өдөр Сокжин бид хоёр гадаа харанхуй болж сургууль хүнгүй болсон хойно хоёулахнаа сургууль дээр үлдчихсэн байсан юм. Тэгээд хонгилын үзүүрийн цонхны дэргэд хана налаад шалан дээр суусан. Тэр үед сарны гэрэл цонхоор тусахдаа бидний эргэн тойрныг гэрэлтүүлээд л ямар тайван, ямар сайхан байсан нь тодхон санагдаж байна. Хэзээ ч түүний сонирхохоор дуу биш байтал тэр нэг чихэвчээ надад зүүлгээд "Гоё дуу байгаа биз" гээд инээмсэглэсэн юм. Анх удаа түүний мөрийг дэрлээд энэ дууг сонсож суухдаа би утгыг нь гүйцэт ойлгоогүй ч мянган жил гэх үгийг л бодож байсан юм.

Мянган жил
Хэрвээ бид мянган жил хамт байж чаддагсан бол ямар байх бол?
Бидний хайр мянган жилийн дараа ч хувирахгүй байж чадах болов уу?
Бидний хайр цаг хугацааг ч гатлаад мянган жил байж хүчрэх болов уу? хэмээн бодож байснаа саначихлаа.

Одоо бодохоор үнэхээр утгагүй юм. Мянган жил гэнэ шүү. Мянган жилийн хугацаанд дэлхий сүйрээд дахиад сэргэчихэж ч дөнгөнө. Ийм урт хугацааг тэгэж төсөөлж байсан гэхээр би үнэхээр ухаан муутай байсан бололтой.

First love story /KSJ/ (Дууссан)Where stories live. Discover now