7.

150 23 0
                                    

Алсын зайн харилцааг давж чадна гэсэн итгэл минь бага багаар алдарсаар.....

Хэдий хол байх болсон ч өөрчлөгдөхгүй гэж санасан бидний харилцаа аажмаар хөндийрөөд байх шиг санагдаж үнэхээр бачимдахын зэрэгцээ эмээж байлаа. Уулзалгүй өнгөрөөсөн мөч бүртээ тэр арай өөр охинтой хамт байгаа юм биш биз дээ гэж нэг уурлана. Намайг зүгээр л мартчихаж гэж нэг гомдоно.

Жин шинэ сургуулийнхаа эхний өдрийн тухай надтай бүтэн 3 цагийн турш утсаар ярьсан тэр өдөр өчигдөрхөн юм шиг л бүх зүйл нь тод санагдах ч хэдийнээ нэг сар өнгөрчхөж.

Энэ хугацаанд бид уулзсан уу? гэвэл үгүй. Ганц ч удаа уулзаагүй ч хэн хэн нь завгүй шүү дээ гэж бодсоор нэг ч удаа гомдоллож үзээгүй. Гэхдээ бараг долоо хоногт ганц л удаа ирдэг болсон түүний зурваст бол гомдож байна. Өмнөх шигээ өдөр шөнөгүй зурвас бичдэггүй юмаа гэхэд ядаж орой бүр "сайхан амраарай" гээд биччихвэл би үнэхээр л сайхан амарна шүү дээ.

Чи үнэхээр тийм их завгүй байгаа хэрэг үү? Эсвэл чамд надад гаргах зав байхгүй юм уу?

Бодол болон алхаж явтал Буён үсэрч ирээд намайг хүзүүдэх аж.

"Чи яагаад ийм уйтгартай байгаад байгаа юм бэ?"

"Мэдэхгүй юм даа. Хичээлээс болоод ядраад л байгаа юм шиг байна"

"Тэгвэл өнөөдөр гадуур гарч сэтгэлээ сэргээцгээе. Жинтэй цуг"

"Юу? Жин завтай гэнэ үү?"

"Орой 5 цагаас уулзъя гэсэн чинь тэгье гэсэн"

Буёны үгийг сонсоод л сэтгэл сэргээд ирэх нь тэр. Би хичээлийн үлдсэн цагийг орой юу өмсөх талаараа бодол болсоо өнгөрөөлөө.

Удаан уулзаагүй түүнтэйгээ уулзана гэж бодохоор л зүрх хүчтэй цохилж би үе үе гүнзгий амьсгаа авч явсаар кафены гадаа ирлээ. Хаалгыг нь татан орохынхоо өмнө дахин нэг удаа гүнзгий амьсгаа авав.

Хамгийн захын ширээнд суух тэднийг хараад зүрхний минь цохилт бүр ч хурдсаж бараг хажуугаар өнгөрөх хүнд хүртэл сонсогдох хэмжээний чанга байлаа.

Тэдний ширээний хажуугий өндөр тавиурын ард би хэсэг зогсоод түүнийгээ нэг сайн харлаа. Хажууд нь оччихвол ингэж сайн ширтэж чадахгүй юм шиг санагдаад түүнийг нууцаар ширтэн зогсохдоо дахин нэг удаа дурлах шиг л болов.

Тэр гаднаасаа их өөр харагддаг болчихжээ. Өмнө нь нүдийг нь үл ялиг халхлан урдуур нь унждаг байсан үсээ хойш нь болгоод засчхаж. Хувцаслалт нь ч гэсэн жоохон өөр болчихжээ. Гэсэн ч түүнд сайхан зохиж байна.

Ганцхан хором тэнд зогсохдоо би тэдний дунд өрнөх яриаг санаандгүй сонсож орхив.

"Чи яах гэж Кан Сорад намайг Жинатай үерхдэг гэж хэлж байгаа юм бэ?" Жин их л уурсангуй ингэж хэлэх нь намайг гайхшируулж орхив. Тэрний хаанаас нь ийм их уур гарна вэ?

"Намайг уучлаарай. Би Сорад залруулаад хэлчихье" Буён ийн хариу хэлэхдээ их л тулгамдсан сонсогдож байлаа.

"Нээрэн одоо ингэсгээд Жина ирнэ"

Жин Буёны үгэнд огтхон ч хариу хэлсэнгүй зүгээр л хөмсгөө үл ялиг зангидсанд нь би эргэлзэх зүйлгүйгээр гарах хаалгыг зүглэлээ.

"Кан Сора" би энэ нэрийг дахин дахин амандаа хэлсээр гэр лүүгээ алхахдаа "Яаралтай ажил гараад очиж чадахгүй нь" гэсэн зурвас Буёнд бичив.

Кан Сора гэж яг хэн юм бэ? Найз охинтой гэдгээ мэдэгдэж болохгүй тийм хүн юм уу? Чамайг уурлуулж чадахаар чиний хувьд тийм чухал хүн юм уу? Бас бидний харилцаа бусдаас нуухаар хэмжээний тийм өчүүхэн үнэ цэнгүй юм гэж үү?

Ганцхан Жин л хариултыг нь хэлж өгч чадах өч төчнөөн асуултыг би өөрөөсөө асуун хамгийн муу хариултуудыг хэлэхдээ нүдэндээ нулимс цийлгэнүүлэн алхана.

Жин өвдөж байна. Цээж хөндүүрлээд нэг юм тээглээд байна. Хэрвээ чи яг л өмнөх шигээ над руу хараад инээвэл, над руу хардаг байсан тэр харц чинь өөрчлөгдөөгүй байвал би зүв зүгээр болчихно.

Гуйя. Яг өмнөх шигээ над руу хараад ганцхан удаа инээмсэглээд өгөөч.

First love story /KSJ/ (Дууссан)Where stories live. Discover now