14.

148 18 0
                                    

Ким Сокжин ирээд ердөө л долоо хоносон атлаа надад юу нь үл мэдэгдэм хачин тухгүй мэдрэмж төрүүлж ухаан санааг минь ч хэвийн бус болгочихов.

Юуг ч нухацтай тунгааж чадахгүй зөвхөн түүний зүг үе үехэн ширтэхдээ би өөрийгөө үнэхээр арчаагүй өрөвдөлтэй амьтан юм даа гэдгийг л мэдэрдэг юм.

Түүнд ойртон сууж анхаарлыг нь татахаар оролдох хэд хэдэн охидыг харсаныхаа дараа би их л хачин зүйл бодсон сон. Та нарын ингэтлээ их сонирхож байгаа энэ залуу чинь минийх байсан. Байсан гэдэг үгийг ашиглаад ч хамаагүй түүнийг өөртэйгөө хамааруулан ярихыг хүсч, анх удаагаа л би бүтэлгүй үерхлийн минь талаар хүмүүс мэдээсэй гэж хүссэн.

Та нарын төсөөлж ч чадахгүй, кинон дээрээс ч олж харж чадамгүй тийм гайхалтай мөчүүдийг бид хамтдаа өнгөрөөсөн. Хүйтэн байсан ч хөтлөлцөн хэдэн буудал газар алхдаг байсныг, гудамжинд вальс бүжиглэн эргэлдэж байсныг, анхны үнсэлтийг тэр биш би хийсэн гэдгийг бүх хүнд хэлмээр санагдаж билээ. Сокжин энэ бүхнийг мартсан эсэхийг мэдэхгүй ч ердөө хоёрхон хүний дурсамжинд үлдэнэ гэж бодохоор бидний хамтдаа өнгөрүүлсэн бүхэн хэтэрхий хайран санагдана.

Амьдралд ам гарч болдоггүй. Хүн давахгүй гэсэн даваагаа заавал давдаг гэж их ч олон хүнээс сонсож байж билээ. Гэхдээ л "Би хэзээ ч хайр дурлал гэж хачин зүйлд цаг заваа үрж, зовж шанахгүй" гэж бардамнаж байсан сан. Тэгсэн одоо миний байгаа байдлыг хар л даа. Өөрийн үнэ цэнэ, бардам зангаа уландаа гишгичихээд эрэгтэй хүний хойноос чаргууцалдаад л гэж зарим охидыг хараад дургүйлхдэг байсан би одоо өөрөө тэднээс ялгарах зүйлгүй болчихсон сууж байна.

Би ийн бодож явсаар танил барилга харангуутаа автобуснаас буулаа. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч Хусогын яриан дундаас эндэхийн хаягыг олж сонсчихоод бараг өдөр бүр л ирдэг байж билээ. 7 давхарын саарал хөшигтэй тэр нэгэн цонх. Байнга шахуу гэрэл нь унтраатай, хөшиг нь хаалттай байдаг. Заримдаа тод цагаан гэрэл асчихсан байхыг хараад би яагаад ч юм баярлаж тэр юу хийж байгаа бол гэх бодолд ховсдуулсан аятай л автан хариултыг нь тааж ядсаар гэртээ харьдаг байж билээ.

Түүнийг санадаг байхдаа л би энд ирж тайтгардаг байсан. Гэхдээ одоо харин энд яах гэж ирсэнээ мэдэх юм алга.

Дурсахаа больсон, мартсан гэж бодсон бүхэн бүгд яг кино шиг л толгойд минь тоглогдоод байдаг боллоо. Зүгээр л сэтгэлд үлдчихсэн дурсамж төдий гэж бодсоор явж байсан ч одоо бол буцаж очихыг хүсэж, дахиад ганц удаа дахин мэдэрч үзэхийг хүсдэг тийм л сэтгэл хоргодом мөчүүд болчихсон байна.

Сокжин чи хааяа ч болов боддог байсан уу? Миний тухай, бидний хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдийн тухай. Ганц удаа ч болов тэр үеэ дурсаад гуниглаж, ядаж зүгээр л уртаар санаа алдаж үзсэн үү? Эсвэл дурсахыг ч хүсэлгүйгээр мартаж орхисон уу?

Би эдгээрийг л мэдхийг хүсч байна. Бидний адилхан зүйл мэдэрсэн эсэхийг, анхнаасаа л бид өөр өөр сэтгэлээр эхэлсэн эсэхийг мэдмээр байна.

Би одоо Сокжинийг харах бүрдээ өмнөхөөсөө яг юу өөрчлөгдсөн талаар эргэцүүлдэг юм. Тэгээд хэрвээ бид одоог хүртэл хамт байсан бол ямар байх байсан талаар төсөөлдөг.

Ямар байх байсан бол? Чи бас би хамтдаа.

Би дахин нэг шөнийг түүнийг бодон өнгөрөөхөөр шийдчихээд орон дээрээ хэвтэн түүний царайг тод гэгч нь бодолдоо дүрслэхийг хичээн нүдээ анилаа.

First love story /KSJ/ (Дууссан)Where stories live. Discover now