13.

142 21 0
                                    

Яагаад ч юм даваа гараг болоход би сургууль руугаа яарч байлаа. Түүний ирэх өдөр. Ухаантай байхыг өөртөө хэдэнтээ сануулсан ч хөл минь хамаг чадлаараа хурдалж байв. Ангидаа хамгийн түрүүнд шахуу ирчхээд хаалга гөлрөн суулаа.

Даваа, мягмар, лхагва. Тэр ирсэнгүй. Түүнтэй уулзаад хэвийн байж чадах эсэхээ ч мэдэхгүй байж түүнийг хүлээгээд л хачин юм шүү.

Тэр ирэхээ больчихсон бололтой. Яагаад ч юм ийн бодсоныхоо дараа би уртаар санаа алдлаа. Түүнийг ирэхээ больсонд нь харамсаад байгаа юм шиг л.

Бүтэн хоёр долоо хоног өнгөрсний дараа бүгд л түүнийг ирэхээ больчихсон хэмээн бодож байсан үе. Гэхдээ гэнэт хүрээд ирнэ гэж хэн санах билээ.

Сокжин ангид орж ирэхээсээ ч өмнө сургуулийн хонгил дахь олон охидын анхаарлыг татаж, нууцхан шивнэлдэх ярианых нь сэдэв болж байлаа. Тэр эндээс шилжиж очоод шинэ сургуульдаа үнэхээр алдартай болсон гэдэг нь үнэн бололтой.

Тэр хаалгаар орж ирэн самбарын урд зогсоход түүнийг танихгүй хүн энэ ангид ганцхан байсан нь энэ жил шинээр ажилд орсон математикийн багш байв.

"За шинэ сурагчаа өөрийгөө танилцуулаарай"

"Сайн байцгаана уу? Намайг Ким Сокжин гэдэг. Ер нь бүгд л мэдэх байх аа"

"Илүү дэлгэрэнгүй танилцуулаач. Юу хийх дуртай гээд л"

"Сагс сайн тоглодог. Гүйх дуртай. Бас чөлөөт цагаараа сонирхлоороо загвар өмсдөг"

"Ирээдүйд ямар мэргэжилтэй болох юм?"

"Чаддаг зүйлээ л хийнэ"

"Тэгээд чи сагсан бөмбөгийн тамирчин болох юм уу? Эсвэл загвар өмсөгч болох юм уу?"

"Аль илүү их мөнгө олох боломжтойг нь хийнэ. Сайхан амьдрахад мөнгө хэрэгтэй биш гэж үү?"

Багш ч түүнтэй санал нийлж байгаа бололтой толгой дохиод түүнд суудал зааж өглөө. Сокжин өөрийн ширээ рүүгээ явах замдаа ангийн зарим нэг хөвгүүдтэй гараа цохилцон мэндлэх аж.

Би буруу бодож. Багшаас гадна түүнийг танихгүй бас нэг хүн байсан юм байна. Би

Тэр загвар өмсдөг болчихсон гэж үү? Зүгээр л сагс тоглох дуртай гэдэг байсан тэр одоо өөрийгөө сайн гэж зоригтойгоор хэлэхээр хэмжээнд хүрчхэж. Бас гүйх гэдэг шинэ хоббитой болчихсон байна. Хэтэрхий сул дуутай, бусдад өөрийгөө ойлгуулж чаддаггүй байсан тэр хүү одоо өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг өөртөө итгэлтэй нэгэн болчихжээ.

Чамайг сайн мэддэг гэж боддог байлаа. Гэхдээ би Ким Сокжин гэх нэрнээс цааш үнэхээр юу ч мэдэхгүй юм байна.

Гэхдээ би чамайг ангийн хаалгаар орж ирэхийг харсан мөчид ойрын хугацаанд огтхон ч мэдэрч үзээгүй тийм л хачин хийгээд догдлом мэдрэмж мэдрээд өөрийн эрхгүй инээмсэглэж орхисон. Үнэхээр хачин.

Завсарлагаагаар Сокжин голын эгнээний хоёр дахь ширээн дээр гараад суучихсан байх бол хөвгүүд тойрч зогсоод ойрд болсон сонин хачинг нь яриулж байгаа бололтой. Өөр салаанд хичээлээ хийгээд сууж байсан хэд хэдэн охид хүртэл тэдний яриаг чагнаж байгаа харагдана.

Тэр миний зүг харчхаад буцан цааш харан яриагаа үргэлжлүүлэх нь тэр. Би юу хүлээж байснаа сайн хэлж мэдэхгүй ч энэ лав тэр зүйл биш байсан.

"Сайн уу?"

"Сайн сууж байсан биз дээ"

"Уулзаагүй удсан байна"

Эдгээр үгсийш сонсоно байх гэж найдсан юм. Эсвэл ядаж над руу тогтож хараад намайг өөрчлөгдсөн эсэхийг ажна байх гэж бодсон юм сан.

Миний одоо л дөнгөж мартах гэж зориглож байгаа тэр бүхнийг чи хэдийнээ мартчихсан байна тийм үү?

First love story /KSJ/ (Дууссан)Where stories live. Discover now