6.

157 23 0
                                    

"Надад чамд хэлэх чухал юм байна"

Тэр үргэлж л чухал зүйлсийг зурвасаар хэлдэг. Хэтэрхий сандруу болохоороо ч тэр юм уу Жин чухал зүйлсийг зориглон хэлж чаддаггүй юм.

"Юу юм бэ?"

"Би шилжихээр болсон"

"Үнэн юм уу?"

"Тийм ээ"

"Хэзээ?"

"Энэ долоо хоногийг дуусгаад"

Өнөөдөр пүрэв гараг. Тэгэхээр тэр хоёр хоноод л явах нь.

Яагаад ч юм яагаад бас хаашаа гэдэг нь надад тийм ч чухал байсангүй. Харин дотроо "Энэ тийм ч том асуудал биш шүү дээ. Хол байсан ч бидний сэтгэл өөрчлөгдөхгүй. Яахав хамт байх цаг л багасах нь" гэх бодолтойгоо цуг хачин жигтэй мэдрэмж мэдэрч байв.

Би түүнээс "битгий яваач" гэж гуйхыг хүссэн ч яагаад ч юм надад ингэж гуйх эрх байхгүй юм шиг санагдана. Би эхнэр нь биш шүү дээ. Зүгээр л найз охин нь. Хэрвээ ингэж гуйвал хэрээс хэтэрсэн хэрэг болох биз.

Гэхдээ л дэргэдээс минь холдохдоо өгсөн сэтгэлээ ч бас аваад явчих вий, намайг гэсэн сэтгэл нь хувирчих вий, өөр нэгэн рүү тэмүүлдэг болчих вий хэмээн эмээхдээ хачин их сандрал мэдэрсэн сэн.

Анх удаа л би хэн нэгнийг алдах вий гэж айн унтаж ч чадалгүй хөрвөөсөөр нойргүй хоносон юм.

Түүнийг шилжих тухай мэдээг сонсоод сэтгэл нэг л тавгүй болчихсон. Бидэнд үлдсэн хоёр хоног, 48 цагийг зөвхөн түүнтэй хамт өнгөрөөхийг хүссэн ч болохгүй хойно ядаж хамт байж болох бүхий л хугацаагаа хамтдаа өнгөрөөх гэж хичээсэн юм.

Жин намайг бараг сүүлийн удаа гэрт минь хүргэж байх замд би хэдэнтээ санаа алдсанаа хэлж мэдэхгүй юм. Шинэ гэр нь манайхаас 6 буудлын цаана байдаг болохоор тэр өдөр бүр намайг хүргэж өгөөд байж чадахгүй. Сүүлийн удаа гэхээр яагаад ч юм салах ёс шиг санагдаж би түүний гараас улам чанга атгалаа.

Бид энэ удаад үнэхээр удаан алхсан хэдий ч манай гэр арай илүү хол байсан ч болоосой гэж би бодсоор явав.

"Намайг явуулмааргүй байна уу?"

Жин уртаар санаа алдсаар явах намайг ажиглан алхаагаа зогсоох аж.

"Хэрвээ би битгий яв гэвэл чи үлдэх юм уу?"

"Би үлдэхийг хүссэн ч миний шийдэж чадах зүйл биш болохоор....."

"Зүгээр дээ. Энд байх өөр газар байх хоёр бараг ялгаагүй шдэ"

Жин ч бас явах дүргүй байгаа бололтой санаа алдах аж. Би түүнийг өөр лүүгээ харуулаад хоёр гараас нь атгалаа.

"Чи надад амлаж чадах уу?"

"Юуг?"

"Өөр охинд сайн болохгүй гэж"

"Амлаж байна. Би чамаас өөр нэгэнд хэзээ ч сайн болохгүй"

Жин миний үсийг чихний араар хийж өгөхдөө багахан инээмсэглээд "Чи ч бас өөр хөвгүүд рүү хараад ч хэрэггүй шүү"

Гараас минь чанга атган нүд рүү минь ширтэж байгаад хэлсэн түүний үгс намайг өөрийн эрхгүй инээмсэглүүлж орхив.

Би одоо л нэг чиний сэтгэлд эргэлзэлгүйгээр чамайг явуулж чадах бололтой.

Өдрийн хоолны цагаар хоолоо ч идэлгүй намайг дагаад гадаа гарч ирсэн Буён байгаагүй бол би Жингүйгээр ямар их ганцаардах байснаа төсөөлж ч чадахгүй нь.

"Нээрэн Сокжин байхгүй болохоор их уйтгартай юм аа тэ?"

"Харин тийм ээ. Тэр золиг одоо ганцаараа суугаад хооллож байгаа байх даа"

"Шинэ танилтай болсон байлгүй дээ. Ингэхэд Сокжин яг аль сургууль руу шилжсэн юм?"

"Эндээс 7 буудлын цаана байдаг нэг сургууль"

"Аан. Тэр сургуульд би их олон танилтай. Зарим нэгтэй нь бүр нэлээн дотно. Би тэд нарт Сокжиныг захиад хэлчихье"

Би Буёний миний сэтгэлийг засах гэсэн үгэнд нь инээмсэглэн толгой дохисоор хариу өгөв.

First love story /KSJ/ (Дууссан)Where stories live. Discover now