10.

152 22 0
                                    

Заримдаа бид хамгийн ихээр нандигнахыг хүссэн зүйлсээ мартаж орхидог ч эсрэгээрээ хамгийн их мартахыг хүссэн зүйлээ тас зуураад үлдээчихдэг.

Чи миний хувьд яг л тийм нэгэн. Хамгийн жаргалтай дурсамжийг надад бэлэглэсэн ч өчүүхэн төдий ч энэрэх сэтгэл гаргалгүйгээр намайг хаяад одсон нэгэн. Өөрөөлийг харж шунаад намайг мартаж орхисон тийм л өчүүхэн сэтгэлтэй нэгэн. Өөрийнхөө хайранд шумбуулж байгаад эцэст нь живүүлж орхисон нэгэн.

Би чамд уурлах ёстой шүү дээ. Намайг шархлуулаад хаяад явлаа гэж. Сэтгэлээс минь юу ч үлдээлгүйгээр тоглочихлоо гэж. Өөртөө дасгачхаад санахын тарчлаан дунд үлдээчихлээ гээд би гомдох ёстой биз дээ?

Амьдралын минь хамгийн жаргалтай хийгээд өр өвтгөм дурсамжийн эзэн, хуурамч амьтан, өрөвдөх сэтгэлгүй хэрцгий хүн гээд үзэн ядаж, мартахыг хүсэх ёстой биз дээ?

Гэхдээ би үнэхээр чадахгүй нь. Хэдий чамд гомдож, хэдэн арван удаа дотроо орилон хараасан ч чамтай дахин нэг удаа таарахыг л юу юунаас илүүтэй хүсэж байна.

Юунд найдсанаа мэдэхгүй л юм. Магадгүй бид дахин таарвал чи яг л өмнөх шигээ оч гялалзсан нүдээрээ над руу хараад инээмсэглэх байх. Эсвэл хамтдаа сууж бүхнийг ярилцаад буруу ойлголт байсан шүү гээд чи сэтгэлийг минь тайтгаруулах байх. Эсвэл санасан шүү гээд чангаас чанга тэвэрч ч болно шүү дээ.

Мэдэхгүй юм даа. Зүгээр л дахиад ганцхан удаа л чамтай таарчихвал, харц тулгарчихвал, хоолойг чинь сонсчихвол би бүхий л асуултынхаа хариуг олж бид бүхнийг өөрчилж шинээр эхэлж чадах юм шиг санагдана.

Хүйтэн өвлийг чамгүй ганцаараа туулахад хэдэн сар биш бүр хэдэн арван өнгөрсөн мэт санагдаж байсан ч одоо хэдийнээ хавар болчихжээ. Нар дулаанаар ээгээд л. Цаанаа л нэг гүнзгий амьсгаа аваад тайвширмаар нэг л таатай мэдрэмж.

Хүнсээ цуглуулахаар гарсан би тэнгэрийн гүн сайхныг нь биширч дээш ширтэн алхсаар нэг л газар хороож өгсөнгүй. Яагаад ч юм би өөрийн мэдэлгүй хоёр гараа хавсран тэнгэр лүү ширтээд "Бурхан минь түүнтэй минь ганцхан удаа уулзуулж өгөөч" гээд шивнэчих нь тэр. Энэ үнэхээр л тархинаас минь биш сэтгэлээс минь гарсан үг бололтой.

Тор дүүрэн хүнсээ дааж ядсаар алхаж байхдаа би нүднийхээ булангаар сүүдрээр нь ч таньж чадахаар дүр нь сэтгэлд тод үлдсэн тэр нэгнийг олоод харчхав.

Чи үнэхээр мөн юм гэж үү? Эсвэл би хүн андуурчхав уу?

Зүрх хурдлан цохилох авч үнэндээ надад түүн рүү эгцлэх, үг хэлэх зориг байсангүйд би дотроо зүгээр л хүн андуурчихсан байгаасай хэмээн хүсэв.

"Сайн уу?"

Удаан сонсоогүй танил болсон энэ л хоолой энэхэн хоромд миний чихэнд бүтэн нэг хөгжмийн аяс шиг гайхалтай эгшиглэнтэй сонсогдож ганцхан хоромд мэдэрч үл барам тоолшгүй олон мэдрэмжийг авчрах нь тэр.

Тэр өөдөөс минь хараад багахан инээмсэглэх аж. Мөн байна. Уулзахыг тэгтлээ их хүсэж, үгүйлсэндээ шөнө бүр дэрээ тэврэн уйлж, инээмсэглэлийг нь дахин дахин бодолдоо дүрсэлдэг байсан нэгэн минь мөн байна. Бурхан минь хүсэл минь аравхан хормын дотор биелчихлээ гэж үү?

Би гэнэт орж ирсэн олон бодлоосоо салж түүнд анхаарлаа бүрэн хандууллаа. Улаан оруулгатай хар савхин хүрэм, уранхай хар жинс, хамар сэтлэх шахам үнэртэх хурц сүрчиг. Бас хоолой нь ч илүү ширүүн болчихсон юм уу даа. Тэр яг л муу залуу шиг харагдаж байна. Гэхдээ..... гэхдээ түүний инээмсэглэл хэвээрээ байна.

"Сайн"

Амнаас минь энэнээс өөр үг гарч ирсэнгүй. Дахиад таарвал хэлнэ дээ гэж бодсон хэдэн мөрт шүлэг хүртэл бичсэн байж амнаас минь ердөө ганцхан үг л багтаж гарлаа.

Хэдхэн дольд би зүрхний цохилтоо алгандаа хүртэл мэдрэх хэмжээний догдолсон ч бид хоёр өөр өөр зүгийг чиглэн алхаж одов.

Би түүнтэй уулзахыг ямар их хүсэж байлаа даа. Гэтэл яагаад би алхаагаа зогсоогоод түүнд хүрч чадсангүй вэ?

Гэнэт л хүйтэн салхи хацар илбэхэд хамаг бие минь жихүүцэж орхив. Гэхдээ энэ салхи байсангүй. Харин тэр хажуугаар минь зөрөхдөө хүйтэн салхи татуулсан нь энэ байлаа.

Олчихлоо. Би хариултаа олчихлоо. Дахиад ганцхан удаа л харчихвал бүхнийг шинээр эхэлж болно гэж найдсан бүхэн минь оргүй хоосон байж. Бидний хоорондох бүхэн хэдийнээ замхарчхаж. Энийг түрүүлж мэдэрсэн зүрх л намайг зогсоолгүйгээр урагш нь алхуулсан байж.

Соронзын эсрэг туйлууд шиг бие биедээ татагддаг байсан бид одоо ижил туйлууд болчхоод хүссэн ч нэгэндээ хэзээ ч хүрч чадахааргүй хэлбэлзэлд өртчихөж.

Гуйлтын минь дагуу дахин чамтай дахин учруулж өгсөн бурханд талархан чамайг харахдаа анхных шигээ догдлол мэдэрснээ бодон инээмсэглэх ч хүйтэн салхи татуулан итгэлтэй нь аргагүй зөрж одсон бидний учрал хацрыг минь даган урсах гашуун шингэний шалтгаан нь болж байлаа.


A/n: Уул нь бичвэрээ бичээд дуусгачихсан ч оруулж амжихгүй л яваад байна. Цаг зав маань яг ингэж таарч байгаа болохоор дандаа шөнө оруулаад байгаа шүү. Хэрвээ та нар маань гоё идэвхтэй байвал өнөөдөр, маргаашдаа шинэ хэсгүүдээ идэвхтэй оруулаад бичвэрээ дуусгая гэж бодож байна. Тэгээд таалагдвал vote дараад сэтгэгдлээ ч бас үлдээж өгөөрэй. Баярлалаа💙

First love story /KSJ/ (Дууссан)Where stories live. Discover now