5.

171 25 0
                                    

"Надтай үерхэх үү?"

Долоо хоног хол байх хугацаандаа л би маш сайн ойлгосон юм. Тэрэнд дассан эсвэл дурласнаа хэлж мэдэхгүй ч тэр миний хувьд үнэхээр чухал хүн юм байна гэдгийг.

Бас тэр их онцгой. Би хэр баргын юманд баярладаггүй, сэтгэл хөдлөл багатай, бусдад санаа зовоод тоогоод байдаггүй, мөсөн зүрхтэй нэгэн. Түүнийг гарч ирэх хүртэл би ингэж л бодож явлаа. Гэвч түүний ганц үг, ганц үйлдэл, ганцхан инээмсэглэлд галзуу юм шиг л цохилдог зүрх минь мөсөн биш гэдгийг Жин л ойлгуулсан.

"Би зөвшөөрч байна"

"Ншёзнэөымтдзхоөдхё"

"Юу вэ?"

"Баярлаад л санаандгүй дарчихлаа"

Би хөнгөн инээд алдчихаад түүнийг утасны цаана хөөрхөн инээмсэглэлээ гаргачхаад нүдээ гялалзуулан дэвхцэж байгаа байх даа гэж бодохдоо орон дээрээ хэвтээд тийчилж гарав.

Хэрвээ хэн нэгэн "Чи үнэхээр итгэж байгаа юм уу? Тэр чамд нэг ч удаа амаарай сайн гэдгээ хэлж байгаагүй шдэ" гэж хэлбэл би хариуд нь "Битгий утгагүй юм яриад бай" гэж хэлнэ. Яагаад гэвэл би Жинийг сайн мэднэ. Надад чин сэтгэлээсээ сайн гэдгийг нь ч мэднэ. Бүр өдөр бүр мэдэрдэг юм. Тэр хэзээ ч амаараа "надтай үерхээч" гэж хэлж чадах хүн биш. Тэглээ гээд түүний сэтгэл хуурамч гэсэн үг биш шүү дээ. Тэр надад юуг ч батлах шаардлагагүй. Угаасаа тэр үг үйлдлээрээ харуулчихдаг юм.

Эхлэл гэхэд хэтэрхий энгийн байж болох ч авч буй мэдрэмж нь гайхалтайгаас ч илүү...

"Найз охин" "найз хөвгүүн" энэ үгний утга нь яг юу юм бэ? Зүгээр хамтдаа байх үерхэх хоёр юугаараа ялгаатай юм бэ? Энэ талаар би их удаан бодож үзсэн. Надад анхаарал хандуулсангүй гэж, өөр охин руу харлаа гэж уурлаж болох тэр эрхийг олгодог ч юм шиг. Зүгээр л тэр бид хоёр бие биедээ харьяалагдаж, бие биеэ өмчилж болох тийм харилцаа. Чи минийх, би чинийх.

Хүүхдүүд бүгд гарч явсаар анги хоосроход Жин баруун хацар дээр минь хөнгөн үнсэлт үлдээчих нь тэр. Хүмүүс харчихвал яах юм гэж уурлахын оронд би зүгээр л ичсэн. Яагаад ч юм хацар халуу дүүгээд лооль шиг улаан болчихсон байгаа даа гэж бодохдоо би хацраа гараараа дарлаа. Ер нь би яагаад уурлана гэж? Би чинь тэрнийх шүү дээ.

"Хацар чинь улайхаараа бүр хөөрхөн юм аа" Жин намайг шоолонгуй хэлэхэд нь би ичсэндээ хаашаа ч хамаагүй зугтмаар санагдав.

"Чи..... зза ерөөсөө би явлаа"

Хаалга зүглэн алхахад Жин араас ирээд тэврээд авах нь тэр.

"За уучлаарай. Би гэмээ цайруулаад шоколад авч өгье. Болж байна уу?"

"Намайг тавь даа"

"Чи тэгвэл явчихна шдэ"

Хацар халуу дүүгэхтэй зэрэгцэн зүрх хурдан цохилоод бүүр ч эвгүй байдал үүсчхэв.

"Явахгүй болохоор одоо намайг тавьчих. Чи яг шоколад авч өгнө биз?"

"Харин чи явахгүй биз?" Би хариу болгон толгой дохилоо.

Өдөр хоног ээлжилсээр хэдийнээ өвөл эхэлж гадаа ч мөн сэрүү орчихжээ.

Зөөлөн будрах цас замын гэрэлтүүлэгтэй сайхан хоршиж байлаа. Би яг гэрлийн доор зогсоод гялалзан будрах цасыг харан дээш ширтэнгээ хэллээ.

"Вальс бүжиглэмээр сайхан орой байх чинь ээ"

Жин хажууд минь ирж гараас минь атгаад "Эргээрэй" гэх нь тэр.

Тэргэл сар шөнийн тэнгэрт тааламжтайяа гийж, тэртээх алсаас цас хаялсан үдэш гудамжны үзүүрийн бүдэгхэн гэрэл доор вальс бүжиглэх чи бид хоёр.

Яг л киноны хэсэг шиг ямар гайхалтай мөч вэ?

Хэсэгхэн зуур бүжиглэсэн бид хором зогсон бие биеэ ширтэх мөчид бидний дунд ердөө 10 см л байлаа. Саяхан түүний сормуус дээр буусан цасан ширхгийг хүртэл харж болохоор тийм ойрхон.

Жин хэсэг уруул руу минь ширтэх нь тэр. Гэвч тэр зориглон ойртож чадалгүй түүний уруул уруул дээр минь биш харин хацар дээр минь буулаа.

Гэхдээ түүнд байгаагүй зориг харин надад байв. Би өлмийгөө өргөн дээшлэхэд бидний уруул бие биеэ олсон юм. Ном зохиолд дүрслэн бичсэн шиг тийм чихэрлэг амтыг би мэдрээгүй ээ. Гэхдээ өөр нэгэн зүйлийг зүрхэндээ бүр бүх л биеэрээ мэдэрсэн. Магадгүй энэ аз жаргал байх. Хэрвээ энэ аз жаргал мөн л бол амт нь чихэрлэг байх нь гарцаагүй.

Аз жаргалыг мэдэрсэн энэ үдэш би өлмийгөө өргөн түүнд тэмүүлэхийн зэрэгцээ унахгүй гэсэндээ түүний хүрэмний захнаас чанга гэгч нь зуурч байснаа тод санаж байна.

First love story /KSJ/ (Дууссан)Where stories live. Discover now