11.

145 19 0
                                    

Санагалзах, мартах гэж хичээх хоёрын аль нь илүү хэцүү вэ?

Миний хувьд аль аль нь л тэвчээрийн минь хязгаар шиг мэдрэгддэг. Яг л эцсийг нь үзнэ гэж зориглон гүйж байсан замаа талаас нь орхиж байгаа юм шиг. Хэлнэ гэж бэлдсэн үгээ яг цаг нь болонгуут нулимстайгаа цуг залгиж байгаа юм шиг. Хичээсэн ч төгсгөлд нь хүрч чаддаггүй тийм л зүйл.

Чамайг би өдөр бүр бодож үгүйлж, намайг тэвэрдэг байсан дулаан тэврийг чинь санагалздаг байсан. Байсан шүү. Тэгээд эцэст нь би бууж өгсөн. Мянган өдөр санагалзаад ч, зүгээр л инээж буй төрхийг нь зүүдэндээ харчхаад мартахгүй гэсэндээ тэр дүр зургийг нь өдөржин төсөөлөөд ч тэр бүхнийг дахин мэдэрч чадахгүй гэдгээ ойлгосон. Энэ бүхэн яг л зэрэглээний араас хөөцөлдөх мэт хий хоосон найдвар л гэдгийг ухаарсан.

Мартах гэж би хичээсэн. Үнэхээр шүү. Ким Сокжин гэх нэрийг ганц ч удаа сонсоогүй, хэн нэгний гараас ганц ч удаа атгаж үзээгүй, хэн нэгнээс хэзээ ч догдлол мэдэрч үзээгүй гэж тархиа хуурах гэж хэдэн мянган удаа хэлж үзсэн. Тэглээ гээд яах юм бэ? Цаг хугацааны аясаар хэдийнээ сэтгэлд минь хадагдчихсан дурсамжийг би яаж авч чадах билээ дээ. Тэгээд л би орхичихсон. Мартах гэж оролдохгүйгээр, бас дурсахгүйгээр зүгээр л тэнд нь үлдээчихсэн.

Харин одоо би уйтай намрын жихүүн өдөр цонхныхоо дэргэд суучхаад чамд хаягласан 6 дахь захиагаа базаж байна.

Чи надад ийм сайхныг мэдрүүлсэн шүү гэж нэг удаа, басхүү ийм их шаналлыг мэдрүүлсэн цор ганц хүн шүү гэж нэг удаа, сайн муу бүхий л хийсэн зүйлсэд чинь баярлалаа гэж бас нэг удаа хэлэхийг хүссэн юм.

Гэвч өдөр бүр хийдэг зуршил болсон зангаараа чиний зурвасыг уншсан ч сүүлийн удаа гэж өөртөө хэлээд бүх зурвасаа устгачхаад нулимс дуслуулсан тэр өдөр би чам руу ганц удаа зориглон залгахдаа дугаараа сольчихсоныг чинь мэдэж авсан юм.

Тэгээд л хэлж чадахгүй үгсээ өгч чадахгүй захианд буулгаж суугаа минь энэ. Мэдрэмжийг минь илэрхийлэхэд тохирох үг хүртэл олдохгүй, үгийн сан ийм өчүүхэн билүү гэж би гайхсаар сууна.

Сэтгэлийнхээ үгийг цаасан дээрх ууссан бэхний толбоор чимэглэсэн захиагаа би хэзээ ч уншихгүй гэсэн номынхоо завсар хавчуулж орхилоо.

Энэ номыг би хэзээ ч уншихгүй болохоор энэ захиаг бас чамайг гэсэн чин сэтгэлээ би хэзээ ч дахин дурсахгүй.

Тиймээс одоо баяртай гэж хэлье дээ Жин. Чи хэдийнээ явчихсан ч чамайг бодол сэтгэлдээ чангаар хүлчхээд одоог хүртэл чангааж байсан тэр олсоо би тайлъя. Харин чамтай хамт замхруулж зүрхлээгүй хайраа би зүрхнийхээ гүнд булшилчихъя.

Баяртай Жин.

Жаргалтай байгаарай Ким Сокжин.

First love story /KSJ/ (Дууссан)Where stories live. Discover now