Ганцхан түүнийх байхыг хүсэх мянга мянган шалтаг .
Үхэн үхтлээ түүнийг л гэвэл зовлон бүрээ юу ч биш гэж төсөөлөөд амьдарч чадах би ...Борооны дараах хүйтэн чийгтэй сандал .
Түүнийг хүлээх ч ирэхгүй гэдгийг нь би аль хэдийнээ мэдчихсэн шүү дээ .• • •
"Жунивер Си Лолита. Таныг хичээл таслах дуртайг мэдэх ч ингэж дээврийг минь булаамааргүй байх юм. Хүний эзэмшил байхад."
"Минние ярих хүсэл алга аа хурдхан наанаа суугаад чимээгээ аяд..."
"Хөндий гэдэг нь ... "гэсээр хошуугаа унжуулах энэ охин бол Минние..
Тэр бүхий л зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Бидэнд найзлахгүй байх өчнөөн шалтгаан байсан ч тэр одоог хүртэл энд байсаар л байна.
__________________________________
Амьдрал их ядаргаатай. Амьдралыг хайрлах гэж хичээх тусам гол зуртал зовоож , үзэн ядах гэж хүчлэхэд хэтэрхий харам мэдрэмжээр бариад үлдээчихдэг.
Тэр барьж үлдээх харам мэдрэмжийн хамгийн сайхан нь чи байж билээ.
Би санадаг юм . Анх түүний нүдийг харсан тэр үеээ . Тэр чигтээ тогонд цохиулах шиг . Тэнэгдүүхэн болоод биеэ захирч чадахгүй байснаа... би их тод санадаг.
• [Лолита]
Өглөө сэрэхэд л шарсан өндөг, гашуун кофены үнэр хамар сэнх хийж аяга таваг тачигнах чимээ сонсогдоно.
"Минние сэрчихжээ..."
Хөлөө зөөж ядсаар доошоо буувал аль хэдийнээ гэрийн эзэгтэй болчихсон мэт хамаг юмыг минь бэлдээд тавьчихсан байх "найз" минь.
"Ло.. Бид өнөөдөр хичээлтэй. Гэтэл чи амралтын өдөр аятай тайван байх юм. Ядаж худлаа ч болов сандраач !"
Минние намайг оройтож сэрсэнд уурласан бололтой ингэж хэлчихээд цаашаа харсаар аяга тавагаа угаана."Байдаг л нэг өдөр. Өнгөрч л байдаг, дуусч л байдаг. Бид хоцрохгүй ээ . Би бараг л бэлэн.."
гээд хээвнэг хариулах хэнэггүй охин Лолита. Амьдрах түүнд аль хэдийнээ залхмаар уйтгартай санагдчихсан бололтойдог...Хагас жил ийнхүү эхэлж байна. Ядаргаатай багш нар хэрэгцээгүй хэдэн үгсээ шидэлчихээд орж гарсаар л байна гэж бодохоор тунчиг залхуутайяа.
Хэзээ ч дуусахгүй аятай төвөгтэй юм шиг.