Өчигдөр болсон хачин чигтэй үйл явдалыг бодсоор дэрэндээ нүүрээ наан тэр чигтээ орилж гарав.
Чөтгөр гэж... Одоог хүртэл бэлбэрэх шахан цохилох зүрхээ аяд хэмээн загинах ч Чанёол ах толгойд орж ирэх тоолонд би солиорч байна.
Сэгсийсэн үстэй аймшигтай царайтай амьтан гал тогооны өрөөнд очвол Минние бас Рэе хоёр цай уугаад сууж байв.
Рэе гараа даллаад
"Хурдан суу Ло! Өглөөний цайгаа халуун дээр нь уу.."Минние гэнэт л хоолой засаад
"Наадах чинь өчигдөр солиотой хүн шиг орж ирсэн! чи тэр нүдийг нь харсан бол бурхан минь!!" хэмээсээр татаж унтлаа инээв.За яахав тэгж л бай. Муу хоёр илжиг.
Чанёол ах намайг үнсчихсэн! ... Яахав урьд нь зүгээр л их хурдан... Мэдэхгүй ээ. Гэтэл тэр их өөр байсан. Миний зүрх гэнэт л "БИ ЗҮРХ ШҮҮ!" Бас би амьд гэсэн шиг түг² хийн цохилоод л.
Тэдний намайг шоолох ядаргаатай ярианаас залхан хурдхан сургууль явахын түүс болоод түрүүлээд хувцаслачихав.
Минние Шопентойгоо.. Харин Рэе ирж авдаг бас нэг залуутай. Харин би ?
Мэдэхгүй ээ тэр тэнэг Чанёол ах ирж авбал аваад, байвал байна биз! Шал дургүй хүрчихлээ.
Гэхдээ байна аа. Би түүнд сайн байх аа больж үнэхээр чадахгүй нь. Яг л анхны хайр шиг зүрхэнд үүр үлдээд гарахгүй байх юм. Тэгээд байгаа хүнийг яг яах ёстой юм бэ?
***
Сургуулийн зүг алхаж байтал хажуунаас нэг гар гарч ирээд хөтлөчих нь тэр.
"Хөөе яаж байна аа!"
Ийнхүү гайхан хажуу тийш орилтол
Чанёол ах хүүхэд шиг инээд алдсаар гарыг минь улам чанга атгаад
"Найз залуу нь найз охиныхоо гарыг атгаж байна! Яасан?"Үгүй ээ мөн...
Зүрх минь аяар.
"Та ингэхэд машинаа яачихсан юм?"
Асуусан асуултад минь Чанёол ах над руу хэсэг ширтэж байгаад мөрөө хавчив.
"Юу гэсэн үг юм?"
"Машинтай байхад нь дуртай байсан юм уу ?"
"Юу асуугаад байгаа юм бэ?"
Намайг гайхан түүн рүү ширтэхэд тэр хамраас минь чимхээд
"Жинёол хэдхэн хоног дээрэмдчихсэн. Удахгүй машинтай ах нь буцаад ирэх болохоор тэр хүртэл хүлээж дээ."