Маргааш нь ч... тэрний маргааш ч бэлтгэл үргэлжилсэн. Чанёол ах намайг тайван байх завдал өгөлгүй шахаж хаа явсан газраас чирээд аваад явна.
Урлагын үзлэг л түүнд тийм чухал юм уу ?
Хичээлдээ суух дургүй байсан ч Пак Чанёолаас болоод сургууль даа ч ирэх дургүй болох нь.
Минние болсон явдалыг минь сонсоод толгойгоо барин
"Адармаатай ! Өөр хэлэх үггүй зөвхөн! адармаатай... Жинёол чамд сайн байх аа.
Тэгсэн Чанёол ах одоо юу вэ ?!"Жаргах замын садаа... Хоёрын дундах хоргол ч гэх шиг.
Уулна... намайг түүнд сайн гэдгийг тэр мэднэ. Өө үгүй.. "байсан" гэдгийг.Яахав муу залуустай орооцолдох сонирхолтой байдаг гэдгийг би мэдэх ч Чанёол ах лав биш байх. Тийм ээ тэр биш.
Үнэндээ
Миний төсөөлдөг хайрын түүхийн гол дүр.Яахав бодсоноор үгээрээ бус үйлдлээрээ харуулдаг байвал би түүнийг хайрлана.
Надаас бусад эмэгтэйг зөвхөн "Эмэгтэй хүн" гэдэг нүдээр харж ганцхан намайг л бусдаас онцгой нэгэн аятай мэдрүүлдэг хүнийг би хайрлана.Тийм хүнийг л би хайрлана.
Төсөөрөн сууж байтал утсанд зурвас ирэх аж.
"Ядаргаатай юм.."
Үглээд утсаа нээвэл Чанёол ахаас зурвас ирчихсэн байна.
<Чанёол ах♡>
-Гэрийнхээ гадаа гараад ир
-Орой болчихсон байна.
-Орой өдөр чамд ялгаатай юм уу ?"Юу вэ зэвүүн амьтан чинь?!"
-Ямар хэрэг гараав?
-Хурдан гараад ир. Өөр хэлэх зүйл байхгүй."Тэр яагаад ийм дураараа юм бэ ??"
Малгайтай цамцаа удаанаар углаад гарах эсэхдээ эргэлзэнэ.
Минние унтчихсан.
За яахав. Юу гэж хэлэх нь сонин байна.
***
Лолита тайван алхах бөгөөд үнэхээр л удахыг хүссэн бололтой инээд алдан алхаагаа тоолох аж.
Байрны хаалгаар гарахад Чанёол ирчихсэн бололтой машин нь зогсож байв.