Тэр тийм .. үгээр илэрхийлэхийн аргагүй.. мөрөөдөл шиг нэгэн .
Давтлага хийх өдрөө хоног тоолон хүлээдэг болчихсон. Жинёол заримдаа түүнтэй хамт эсвэл түүнийг орхиод ирдэг.
Шалтгаан нь зүгээр л ах нь гэртээ ганцаараа уйддаг гэсэн. Инээдтэй байгаа биз.Чанёол ах өдөр болгон уйдаасай..
Хичээлүүдээ хийх хандлага минь арай засарч байгаа. Очиж² зүгээр л нэг залуу амьдралд гарч ирсний төлөө намайг яаж өөрчлөгдөж байгааг харах Минниед их сайхан байгаа. Бах тав нь ханаж байгаа биз.
Гэхдээ тэр хэзээ ч миний хувьд " Зүгээр л нэг залуу" байгаагүй .
__________________________________
Өнөөдөр Жинёолтой хамт явж түүнд амттан авч өгөх ёстой. Шалгалтанд минь хамт бэлдэж бас туслаж байгааг нь шагнах хэрэгтэй гэж бодсон юм .
"Лолита ? Чи болно гэвэл би бялууны дэлгүүр лүү хамт явмаар байна."
Мэдээж шүү дээ.. Би чиний хүссэн бүхэнг өгөх хэрэгтэй .
"Ойлголоо явцгаая."
Жинёол баяртай гэгч нь инээмсэглэн
"Би ахыг дуудчихсан. Болох байсан уу ? Түүнд заавал амттан авч өгөх шаардлагагүй ээ .. бидэнд түүний машин л хэрэгтэй"Харин надад тэр хэрэгтэй . Ашгүй дээ !
Өнөөдөр Чанёол илүү дулаахан харагдана.. өмссөн малгайтай цамц нь түүнд зохиж байна.
Бид машинд суун Жинёолын санал болгосон амттаны дэлгүүр лүү хөдөлнө.
Яаж мөнгийг минь тарааж цацахыг мэдэхгүй ч ... Тэр надад өршөөлтэй хандана гэж найдъя.
Замдаа Жинёол сонин хачин ,хорвоо дэлхийн талаар маш олон зүйлийг зогсолтгүй чалчих бол Чанёол ямар ч дуу авиагүй чимээгүй л машинаа барина.
Гэхдээ чимээгүй байгаад нь талархах хэрэгтэй. Тэр яриад эхэлбэл би энд суугаагаараа нас барах биз.
•••
Дэлгүүрт орж ирэхэд л хаа сайгүй өрж тавьсан чихэрлэг үнэртэй содон амттанууд . Жинёол аваад зуршил болсон аятай нэг бялуун дээр ирээд таг зогчихов.
"Жинёол ? Энийг авмаар байгаа юм уу ?"
Жинёол эгдүүтэй гэгч нь толгой дохих аж. Тэр надаас хавь илүү өндөр. Бас эршүүд царайтай байж яаж ингэж хувирч чадаад байгаа юм бэ ?
"Ойлголоо үүнийг авчихъя."
Бид дэлгүүрээс гарахад Чанёол ах машиныхаа гадаа хөмсөг зангидчихсан их ууртай утсаар ярьж байсан.
"Жинёол чи түүнийг зүгээр гэж бодож байна уу ?"
Жинёол жишимчгүй өдөөс минь инээд алдаад
"Санаа зоволтгүй ээ ах ихэнхдээ ийм байдаг. Найз охинтойгоо дандаа ингээд муудалцчихдаг.""Тэр хүнтэй үерхдэг юм уу ?"
Жинёол гарт байх уснаасаа хэд балгачихаад толгой дохив.
"За машиндаа сууцгаая тэр удахгүй зүгээр болчих нь oo."
Тэгэхээр .. Чанёол ах найз охинтой юм байна.
Жинёол авсан бялуундаа их сэтгэл хангалуун байгаа бололтой хэр их баярласан аа дахин² илэрхийлнэ.
•••
Чанёол ахыг илүү сайн мэдэх тусам би түүнд хэтэрхий сайн болж эхэлсэн.
Тэр надтай онцгойлон тэгж харьцдаггүй ч гэлээ.. Ядаж л намайг мэддэг гэдэг нь хангалттай баярлуулж байна.
Ингээд бодоход түүнд олон эмэгтэй байсан байх.
Түүнийг энд тэнд харах тоолонд нүд өөрийн эрхгүй гүйж намайг анзаараад харчихаасай гэсэн жижигхэн хүсэл.. сэтгэлд сүүмэлздэг.
Энэ ганц талт хайрын минь
ганц зөвлөгч Минние. Тэр миний ядаргаатай мэдрэмжүүдийг аль чадлаараа ойлгох гэж хичээдэг. Бас надад зөвлөгөө өгдөг.Хайрын тал дээр надад туршлага байхгүй. Би гуйдаг биш зүгээр хараад суудаг төрлийн хүн бололтой.
Тэгэхээр миний гүйдэг нүдийг хужирладаг гитарчин залуу бид хэрхэн цаашдаа үргэлжлэх бол?