Мэдрэмжинд хязгаар тавих гэж би хичээв.
Зүрх нэг л мэдэрчихвэл чамаас дахин² тэр мэдрэмжийг үхэн үхтэл чинь нэхнэ.
Хүйтэн бороонд цамцаа чулуудчихаад бүжиглэх шиг.
Байж боломгүй мөрөөдөл бүхэн минь биелэх шиг.
Түүнтэй байхад би уушги дүүрэн амьсгалж, энгэрт нь шигдэхдээ орхиод одсон жаалхан охины тэр мэдрэмжийг дотроо тээж байгаа бүхэндээ анх удаа баярлав.
● ● ●
Тэр бусадтай адилгүй. Харь гаригийн хүн шиг.
Хэлэмгий зөрүүд намайг тэнэгдүүхэн өсвөр настан болгож орхидог үзэн ядмаар нэгэн. Тухгүй мөртлөө хамгийн тухтай оршихуй минь ... Чи .
____________________________________
Чанёол ах юу бодоод ,юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй хүн юм.
Жинёол намайг бараг л барьж идэнгээ алдсан. Тэгэх нь аргагүй байх .
Төрсөн ахад нь туслах нэрийдлээр түүний
хуурамч найз охин болчихсон гэхээр ямар ч найз уурлах нь зөв биз.Чанёол ахын хуучин найз охин Эна .
Очиж² манай сургуулийн шаргал үст чөтгөр. Би түүнд яасан их дургүй гэж санана. Эна Чанёол ахын хөгжмийн хамтлагт бөмбөрчин хийдэг. Би сургуулийн ядаргаатай хосуудад анхаарал хандуулдаггүй ч Эна бас Чанёол ах 2 үерхдэг гэдгийг огт сонсож байгаагүй юм.Сайхан гэж бодсон залуу болгондоо өрөө нь нээлттэй байж байдаг аймшигтай эмэгтэй.
Очиж² Чанёол ах яагаад тийм охинтой үерхсэн юм бол ? Эсвэл түүний сонирхол Эна шиг задгай охид юм уу?
Гэхдээ надад ямар хамаа байгаа юм. Одоо би түүний найз охин...
Яахав .. хуурамч ч гэсэн.
•[Лолита]
ЁСТОЙ НҮД ОРОЙ ДЭЭРЭЭ ГАРАХ НЬ ЭЭ.
ЯМАР НОВШ НЬ ВЭ !?Би үүрийн 4 цагт сэрчихсэн. Тэгснээ гэнэт боссоноо үсээ янзлаад эхэлсэн гэвэл итгэх үү ? Бас нялуун гээд түрхдэггүй үнэртэй уснаасаа бялууртлаа цацсан.
Энэ лав би биш..
Пак Чанёол. Та намайг тэнэг өсвөр настан шиг болгоод байна !.