Үсний хавчаараа эвтэйхэн зүүчихээд Түүн рүү залгана.
___________________________________
Гадаах саравчинд Чанёол ахтай хэсэг ярилцаж суув.
"Жинёолын хувьд чи их онцгой хүн нь байх. Чамайг надаас харамладаг .." Ингэж хэлчихээд Жинёолыг бодож буй бололтой инээмсэглэнэ.
"Жинёол жоохон хүүхэд шиг..."
"Чи ч ялгаагүй .. жоохон хүүхэд шиг."
Инээдтэй юм. Би яагаад ?
"Би жоохон--"
"Чи заримдаа Жинёолтой их адилхан болчихдог. Байгаа байдал чинь...
Эгдүүтэй ."Солиормоор.. Яагаад үүнийг ийм байдлаар хэлээд байгаа юм ?
Хоолой нь их гүн.
Түүнийг ярьж эхлэхэд хорвоо дэлхий өөрөө хэсэг амсхийн дуугаа хураах шиг... бүх зүйл чимээгүй болчихдог.Маргааш түүний тоглолт болох тухай. Хамтлагт нь Эна болон түүний бусад дотны найзууд байгаа талаар надад хэлсэн.
"Би хоцрохгүй очих болно оо. "
"Наашаа ойртдоо.."
Гайхаад түүн рүү том нүдлэхэд Чанёол ах карманаасаа жижигхэн хэрнээ их чамин үсний хавчаар гаргаж ирэв.
"Хөөх энийг ..."
"Маргааш зүүгээд ирээрэй. Үгүй ээ... Дандаа зүү.."
"Баярлалаа."
Зүрх цээжиндээ багтаж ядан тэндээ хөөрхий түчигнэнэ.
Бурхан минь намайг уучлаарай..Чанёол ах гэр лүү минь оруулж өгөөд, гараараа даллачихаад цаашаа явав.
Цээжиндээрээ гараа тавиад хэсэг өөрийгөө чагнав. Би үнэхээр түүнд дурлачихсан бололтой.
• • •
Чанёол ах утсаа удаан дуудуулалгүй хурдхан авав.
"Юу.. би гадна нь ирчихлээ. Та хаана байна ?"
"Алив хонгор минь. Би одоохон очлоо.Яг наанаа зогсож байгаарай!"
"За.."
Гаднаас нь харахад залуусын ууж суудаг зарим нэг бартай төстэй ч энд метал хөгжмийн тоглолт болдог. Сонирхолтой байгаа биз. Чанёол ах өдөр бүр энд ирдэг.
"Ийм жаахан охиныг ийм газар ирүүлсэндээ итгэхгүй нь ээ.."
Намайг гайхан түүн рүү харахад Чанёол ах инээд алдаад гарнаас минь атгав.