Гэрээ шатаах шахсан Жинёол.
Үнэхээр шүү. Түүнийг хааяа мангар байдаг гэдгийг мэдэх ч ... Тэр ийм тэнэг юм уу ?
Гал тогоондоо гэрийн хоол хийж идэх гэсэн санаа нь сайхан юм даа.
Жинёолыг толгой түрүүгүй эхлээд загнаж үзэв.
"Мангар амьтан! Тэгээд шатаад үхчихсэн бол яана ! Энийг хараач ээ ?!"
Жинёол санаа алдан дэргэд минь ирээд
"Одоо энийг яана аа."Гал тогоо нь гэж авах юм алга.
Өнөөх галтай лаг үзүүлбэр үзүүлээд хоол хийдэг ах нарыг л харсан юм шиг байгаа юм.Тэгээд дуурайх гэж байгаад гал тогоогоо хар үнс болгоод орхичихжээ.
Гэрээр нэг тархсан хиншүүнд хоолой хорсох бөгөөд харагдсан цонх бүрийг нээж агаар сэлгэх ажиллагаа явуулав."Жинёол. Чи тэр муухай тогоогоо гаргаад хаячих. Би энийг цэвэрлээд өгье."
"За!"
Их сайн дуулгавартай байх шив. Тэгнэ л дээ. Ийм хэрэг тарьчихаад...
Жинёол бид 2 эхнээс нь цэвэрлэж эхлэв.
Гал тогооны бүхий л эд зүйлсийг арчиж, цэгцлээд сүүлдээ гэрийг нь хамт цэвэрлэхээр боллоо.
Бөөн хөөс болчихоод нэг нэгнийхээ нүүрийг хөөсөөр угаан тэрүүгээр нэг ус хөөс болгож орхив. Ээлжлэн халтирч унаад нэгнийгээ шоолоод л...
Жоохон хүүхдүүд шиг...
Жинёолын өндөрт тааруулж үсрэх хэцүү байсан ч би муугүй тулаанч байж чадлаа шүү !
Бид инээлдэн тэрүүгээр нэг хөглөрч байтал хаалга онгойх чимээ гарав.
Бид тэнэг юм шиг инээлдэж байсан ч гэнэт чимээгүй болоход Чанёол ах орж ирэх нь тэр.
•[Author]
Жинёол сандарсан шинжгүй инээгээд
"Өө та яасан эрт ирж байх юм ?"Чанёол их ууртай харагдах бөгөөд тэднийг хараад бүр ч дургүй нь хүрсэн бололтой нүдээ эргэлдүүлээд
"Пак Жинёол. Ямар новшоо хийгээд байгаа юм ?"Гэнэт л аз жаргалтай байсан тэр гэрийн уур амьсгал цасан шуурга аятай болоод ирэв.
" Бид цэвэрлэчихнэ ээ."
Жинёолын дургүй нь хүрсэн бололтой хөөс болсон гараа хүчтэй сэгсрэн хойш алхахдаа Лолитагын гараас атгаад гал тогооны өрөөг зүглэв.
"Өнөөдөр түүнд ямар чөтгөр нь шүглэсэнг мэдэхгүй ч ... түүнийг битгий тоо." гэчихээд Лолитагын нүүрэн дээрх хөөсийг нь зөөлхөн арчив.