Гэртээ яаж харьсан болохоо мэдэхгүй ч нэг л мэдэхэд гэртээ ирчихсэн байсан.
Юуг бодож, дараа яахаа ч бодоогүй хэрнээ.. Гэхдээ их аймар санагдаж байх чинь. Гэнэт л нэг сонирхолтой ахад сайн болчихоод тэгээд тоглуулчихсан. Аан үгүй ... арай надаар тоглож амжаагүй л юм байна.
Би тоглуулаад хаягдах төрлийн тийм хүн юм уу ?
Бодоход л цаанаасаа гомдох сэтгэл ихээр төрөх хэдий ч арай ядан өөрийгөө зоригжуулах өрөвдөлтэй би.
"Тийм ээ Ло. Чи үүнийг хийж чадна. Зүгээр л тэр хөгийн амьтанг болгож тавь."
Минние Лолитаг нэг л биш байгааг анзаарчихаад зовнингүй царайлан түүнтэй ярилцах гэж хичээнэ.
"Лолита. Юу болсон юм ? Чанёол ахтай муудалцчихсан юм уу ?"
Лолита толгой сэгсрээд
"Амьдралд зөвхөн эрчүүд л асуудал болдоггүй юм. Санаа зовох өчнөөн шалтгаан байна."Минние ойлгосон болж толгой дохиод өрөөгөө зүглэв.
"Тийм ээ. Хараал идсэн эрчүүд."
______________________________
Маргааш нь дахиад л байдаг шигээ Чанёол ах гэрийн үүдэнд машинаа налан зогсоод намайг хүлээж байв.
Энийг нь харчихаад одоог хүртэл догдлох мэдрэмж өөртөө тээх би. Үгүй ээ болохгүй
үнэхээр шүү.Чимээгүйхэн очоод суувал Чанёол ах гайхсан бололтой.
"Ло ямар нэгэн юм болоо юу ?"
Дандаа яриа өдөж чимээтэй байдаг намайг ийм байхыг хараад гайхаа байлгүй дээ.
Би толгой дохиод түүнээс асуув.
"Тийм ээ. Гэхдээ тэр тийм ч том зүйл биш.
Нээрээ бидний энэ хуурамч үерхэл хэзээ дуусахаар байна ?"Чанёол ах жолоогоо барихаа болин зогсох боломжтой газар машинаа зогсоов.
"Гэнэт яагаад ингэж асууж байгаа юм?"
"Үгүй ээ яахав... Хуурамч юм чинь хэзээ нэгэн цагт дуусна биз дээ ? Та намайг сайн ашиглаад Энаг бараг л холдуулчихсан тэгэхээр... зорилго тань дуусаа байлгүй дээ?"
Чанёол ах хэсэг намайг ажиж байгаад инээд алдан
"Яагаад ингэж ёжилж яриад байгаа юм?"Ёжлох оо ? Ямар сонин юм бэ. Би тэгэж яриад байгаа юм уу ?
Гэхдээ ... тэглээ гээд яах юм?
Би түүн рүү гэмгүй инээмсэглээд толгойгоо зөөлөн сэгсрэв.
"Тэгж санагдуулсан бол уучлаарай.. "