Өчигдөр болсон явдлуудыг бодоход яагаад ч юм өнөөх дургүй адармаатай кинонууд санаанд буух юм.
Энийг хайрын гурвалжин гэж нэрлэх ёстой юу?
Үзэн ядмаар Даваа гараг.
Өнөөдрийн онцлог нь би Минниегээс эрт сэрчихсэн. Тэгээд ч бодох зүйл их байсан болохоор жижигхэн өглөөний цай бэлдэн түүнд үлдээчихээд гадагш гарж хэсэг алхахаар болов.
Өглөөний нар дөнгөж мандаж байсан.
Цагаа ч хараагүй бас утсаа үлдээчихсэн болохоор хэд болж байгааг мэдэхгүй учраас гадаах саравчинд суухаар явлаа.Намайг очиход жижигхэн нохойтой миний үеийн гэмээр охин дуу аялчихсан сууж байв.
Ярилцах сэдэвгүй ч түүний нохой эгдүүтэй юм.
Чанёол ахын тэр үед өгсөн хавчаарыг бодов. Тэр надад тэгтэл их мэдрэмж өгдөг шиг... би түүнд ямар нэгэн онцгой мэдрэмж өгч үзсэн болов уу ?
"Сайн уу ? Би энд ирээд удаагүй байгаа...
Шинээр нүүж ирсэн л дээ."Бодол болон сууж байсан надад гэнэт гарч ирсэн хүүхдийнх шиг хоолой саад болов.
"Аан тийм байх нь ээ. Манайх ч бас энд байдаг. Намайг Лолита.."
Өнөөх охин инээмсэглээд өөрийг нь "Рэе"
гэдэг, ганцаараа амьдрах хэцүү байгаа, шинэ сургуульд орж байгаа нь их догдлом байгаа ч найзуудтай болж чадахгүйгээсээ их айдаг гэх мэтээр толгойнд орж ирсэн бүхнээ надад хэлэх аж. Яагаад хамаг бүхнээ уудлаад байгаа юм ?.."Найзтай болж чадахгүй байлаа ч чи нээлттэй болохоор тэд өөрсдөө чам дээр ирэх байх.. тэгэхээр санаа зоволтгүй ээ."
"Үгүй ээ.. үнэндээ .. яахав чи сайн сонсогч юм шиг санагдаад ингээд нуршчихлаа. Ядаргаатай санагдсан бол уучлаарай!"
гэчихээд гэнэт л босчих нь тэр... би хөөгөөгүй юмсан.
"Рэе ! Нэг байранд амьдардаг юм чинь.
Чөлөөтэй байж болно шүү."Тэр бяцхан инээмсэглэл нүүрэндээ тодруулан гараа даллаад буцан гэрлүүгээ орлоо.
___________________________________
Гэртээ орж ирэхэд Минние аль хэдийн сэрчихсэн цайгаа ууж байв.
Намайг ороод ирсэнд сандарсан бололтой хурдхан утсаа таслачих нь тэр.
"Минние ! Би чамайг яав л гэж дээ ? Шопен л биз .."
Минние над руу сүрхий харснаа аягаа угаалтаар луу хийн
"Мэдэхгүй ээ гэхдээ чи буруу цагтаа орж ирлээ."