Орой гэрт ирэхэд Минние хачин царайтай амьтан тэвэр дүүрэн чипс бас зайрмагаа амруугаа чихчихсэн сууж байв.
"Хөөе Минние ? Чи уйлчихсан юм уу ?"
"Ло.. Одоо би яах юм бэ ? Шопен надад дургүй болчихвол яана аа !!!"
тэгээд нүд дүүрэн нулимс бөмбөрүүлэх нь тэр ."Алив ээ охин минь ! Зүгээр дээ... Тэр маргааш гэхэд дээрдээд ирэх байх. Чи ядаж яриа өдөж үзэх хэрэгтэй."
"Би бараг л хаягдчихсан ! "
"Үгүй ээ !" тэр үнэндээ юу болсныг мэдэхгүй байгаа шүү дээ..
"Чи мэдэхгүй ээ Лолита! Хүнд дурлах чамайг хог новш шиг мэдрүүлнэ.
Тэр хүн л чамайг гэхгүй бол "Чи хэнд ч хэрэггүй" юм шиг ... Тэр хүн л чамайг хайрлахгүй бол "Чи хэнд ч хайрлуулаад хайрлуулсан мэдрэмж авахгүй" мэт.."-Чи ч Роман бичихээр болждээ ..Гэхдээ үнэхээр шүү . Битгий сэтгэл санаагаар уна.. Маргааш юу ч болох юм билээ . Магадгүй тэр юу хийхээ мэдэхгүй байсан байх ... Тэгээд маргааш гэхэд бүх зүйлс зүгээр байх болно . Надад итгэ Минние ."
Худалч юм даа Лолита . Чамаас л болж энэ тэнэг охин уйлаад ,шаналаад сууж байгаа шүү дээ... тэр үед л хайнга хандаагүй бол... ийм зүйл болохгүй байх байсан атал..
Гэхдээ Шопен түүнийг хүлээж авна гэдэгт би итгэлтэй байна .
Тэд хамтдаа хөөрхөн харагдана аа.
____________________________________
Бид гэрээс гардаг цагаасаа арай эрт гарсан. Минние үүрийн 5 цагаас хойш өөрийгөө бэлдсэн гээд бод доо . Хайр хүнийг залхуу биш болгодог юм уу ?
•••
Биднийг ангид ирэхэд хүүхдүүд тийм ч их ирээгүй байсан.
"Лолита? Чи надад нээрээ тайлбар хийгээгүй байгаа шүү дээ ! Жинёол та 2 яг ямар учиртай болчихсон юм? "
"Наад Жинёолыгоо мартаа ... Тэр зүгээр л бүтэлгүй явдал байсан юм."
Минние их сандарсан харагдана. Байс хийгээд л 2-1 рүү гүйчихгээд.. Тэгээд би дараа нь мэдсэн.
Шопен захиаг уншчихсан... Бас Минние рүү инээгээд далласан гээд бод доо ! Өмнөөс нь догдолчихлоо байна. Тэд хөөрхөн хосууд болно ! Би мэдрээд байна.Хичээлийн цаг дуусан дуустал Минниег ямар байдалтай байсанг та нар төсөөлөх ч үгүй дээ . Тэнэг шиг хүн хана налж унаад л .. Нэрийг нь амандаа маань аятай дахин² давтаж хэлээд л ... Дурласан хүн тэнэг болдог байх нь .