01

516 31 0
                                    


Жонвон өөрийнхөө гаргасан шийдвэрээ зөв байсан уу хэмээн бодно. Ухрах вий буцах вий гэж айх аж.

Би ээжийгээ үнэхээр их санах болно. Түүний үргэлж хийж өгдөг мөстэй американог ч санана. Энэ газрын цаг агаарыг ч үгүйлнэ. Би өөрийнхөө одоо хаашаа явж байгааг мэднэ. Энэ газраас хавь илүү хүйтэн бас бороо ихэнхдээ ордог газар луу би явж байна шүү дээ. Харин энд халуун бас дулаан өвөл болсон ч цас барагтай үзэгдэхгүй тийм л газар. Би үргэлж л арын хашаандаа чулуу болон элсээр тоглож өссөн. Нэг удаа санаандгүй чулуугаар шувуу цохьчихсон ч ер гэмтээгүй зүгээр л надаас зугтах шиг нисээд явчихсан. Харин одоо миний нисэх ээлж ирчих шив. Би аав руугаа явж байна. Ээжийгээ үлдээгээд. Би хэзээ ч аавыгаа ойлгож байгаагүй. Яагаад тэр ээжийг орхих болсныг. Тэр өөр хүнтэй явалдаж эсвэл өөр нэгэнд зүрхээ өгөөгүйг ээж ч тэр би ч тэр сайн мэднэ. Нэг л өдөр тэр эндээс явах болсноо салж байгаа тухайгаа хэлсэн. Хачин биш гэж үү?

Аль хэдийн 3 жил өнгөрсөн ч би аавтайгаа уулзахдаа баяртай байна гэхдээ ээжийгээ үлдээж байгаа даа бага зэрэг гэмшиж л байна. Аавтай дахиж уулзахад үнэхээр хачин байна байхдаа? Би юу хэлэхээ мэдэхгүй болж орхино доо. Тэр газрыхаа цагдаа учир бүх зүйлд нухацтай хатуу ханддаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Жонвон өөрийнхөө хамгийн хайртай хоньтой чихмэлийг нэг гартаа барьж ээжийгээ тэврэв.

- Чамдаа үнэхээр их хайртай шүү хонгор минь. Би чам руу маргааш залгана аа. Тэнд очихоороо зурвас бичээрэй за юу?

-Ойлголоо Битгий санаа зов доо ээж ээ

- Чи сургуулиасаа сайн найзуудтай болно гэж би найдаж байна. Магадгүй хайрт ч-

- Ээж! Аав намайг машиндаа хүлээж байгаа. Би явалгүй бол болохгүй нь.

- Өө тийм дээ. За яв даа гэсээр Жонвонд сүүлийнх нь цүнхтэй ачааг өгөнгөө духан дээр нь үнслээ.

- Баяртай ээж ээ. Жинд миний өмнөөс баяртай гээд дамжуулчихаарай.
Жонвон жуумалзан ийн хэлэхэд ээж нь нүдээ эргэлдүүлэх аж. Жин бол ээжийнх нь шинэ найз залуу. Жонвон түүнээр тоглоом хийх дуртай байдаг юм.

Жонвон замын хажууд зогссон машин руу алхангаа хойш харж өөр лүү нь даллах нэгэн рүү зөрүүлэн даллачихаад машинд тулан ирлээ. Аав нь гарч ирж Жонвоныг тэврээд ачаануудыг нь машиндаа хийн,

- Чамайг бороонд дуртай байгаасай гэж би найдаж байна

3 жилийн дараах анх удаа аавынхаа царай руу харан санаа алдаад,
- Харамсалтай нь үгүй ээ. Гэхдээ зарим өөрчлөлтүүд намайг өвтгөхгүй тийм биз?

Түүний аав нь толгой дохиод машинаа асаав. Аажмаар эцэс төгсгөлгүй  моднууд нэг нэгээрээ цонхоор урсан өнгөрөхөд Жонвон нүдээ анив.

Жонвон өөрийнхөө авчирсан ачаануудаа задлаад эмхэлж цэгцэлчихээд Адам Силварагийн " Төгсгөлд нь тэд хоёул үхсэн" гэсэн гарчиг бүхий номоо нээлээ.

Хаалга тогших дуулдаж Жонвон хаалганы зүг харцаа шилжүүлж удалгүй номоо хаахтай зэрэгцэн аав нь " Би орж болох уу?" хэмээн асуув.

- Бололгүй яахав

- Шинэ өрөөнийхөө талаар ямар сэтгэгдэлтэй байна даа? Би чамайг одоо ямар өнгөнд дуртайг чинь мэдэхгүй ч өмнө нь ногоон байсан тийм биз? Тэгээд л би ногооноор ханыг чинь будсан юм.

- Энэ үнэхээр төгс өрөө байна. Баярлалаа
Аав нь толгой дохиж модон ширээний ирмэг дээр хуруугаараа дарж өөрийн хурууний хээг үлдээн,

- Хэрвээ ямар нэг зүйл хэрэгтэй болвол надаас нуулгүй асуугаарай. Сайхан амраарай Жонвон

- Та ч бас сайхан амраарай.

Нүд нь аажмаар хүндэрч эхлэхэд тэрээр номоо хаан тавиур дээр тавин орон дээрээ хэвтлээ. Өөрийгөө дулаацуулахын тулд тэрээр хөлөө хооронд нь үрж хөшигнүүд нь хэрхэн онгорхой цонхны завсраар орж ирэх салхинд хөдлөхийг хэсэг ажигласаар хэвтэнэ. Босож цонхоо хаахаас залхууран тэр чигээр нь орхихоор шийдэж хажуудах нь байх лаагаа үлээн нүдээ анин зүүдний ертөнцөд морилно.

Түүнийг ирээдүйд юу хүлээж суугааг хэн ч таашгүй.

Урт удаан хугацааны дараа эргэн ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Урт удаан хугацааны дараа эргэн ирлээ. Тэгэхдээ удаан хугацааны турш туршиж үзмээр байсан boyxboy бичихээр шулуудлаа. Богино хэсэгтэй бичвэртэй минь хамт байгаарай. Уйдаахгүй ээ.
Бас энэ бичвэрт зориулаад гоё ковер хийгээд өгчих хүн мэдэхгүй биз?

Stan enhypen
stan JayWon

Vazelissa~

𝐅𝐄𝐕𝐄𝐑 / 𝐉𝐚𝐲𝐰𝐨𝐧 𝐟𝐚𝐧𝐟𝐢𝐜/ Where stories live. Discover now