12

259 38 8
                                    

A/N: цаг нь болсон юм шиг байна....

My Truth.

My sanity, my hope

" Яаж ийшээ орж ирсэн юм?"

"Цонхоор"

Жонвон ямар хариу үйлдэл үзүүлэхээ сайн хэлж мэдэхгүй байлаа. Түүний сонирхлыг татдаг хүн одоо өөрийнх нь өрөөнд зогсож байна. Бас сайн найзынх нь алуурчин байх гэж сэжиглэж байгаа хүн. Тэр цаашид юу бодох ёстой талаараа ч мэдэхийг хүсэхгүй хэвээр. Тийм ч учраас Жонвон Жэй ээс зайгаа барин орноос босч хойш гурван алхамаар ухрав. Жэй хөдлөлгүй орны хажууд зогссоор.

Жэй нээлттэй байх цонхыг гараараа нааш цааш түлхэн " Чи үүнийгээ хааж байх хэрэгтэй байх. Хэн ч үүгээр чинь дамжаад нэвтэрч чадахаар юм байна."

Жонвон шүлсээ залгин хоёр гараа тас атгана. Яг л ээждээ зэмлүүлж байгаа хүүхэд шиг.

Жэй аажмаар нааш дөхөн ширээний жижиг гэрлийг асаахтай зэрэгцэн түүний царай тодров.

"Яагаад чи энд байгаа юм?" Жонвон арай тайвширсныхаа дараагаар ийн асууж утсаа ширээн дээрээ тавиад орныхоо үзүүр хэсэгт сууж амжлаа.

Жонвон өөрийгөө тайвширсан гэж бодсон ч тэр зүгээр л гаднаа зүгээр байгаа юм шиг жүжиглэх гэж хичээх аж. Жонвон хоёр тодорхой шалтгааны улмаас сандрана,

Эхнийх нь түүний өрөөнд зогсоод өөр лүү нь үгээр хэлэхийн аргагүйгээр ширтэх Жэй.
Хоёрдох шалтгаан нь Жонвон үнэхээр Хисыний хэлсэн зүйл буруу гэдэгт тийм ч итгэлтэй биш байгаа ч Жэй ийг сайн хүн бөгөөд өөрийг нь өвтгөхгүй гэж найдах ажээ.

" Би зүгээр л чамтай ярилцах гэсэн юм"

Жонвоны зүрх үл мэдэг догдлоход тэрээр Жэй рүү бус өөрийнхөө гар руу харцаа шилжүүлнэ.
Жэй " Бас уучлалт гуйхыг хүссэн юм аа. Тэр үдэшлэгийн үеэр миний бие тааруу байсан болохоор яараад явчихсан юм"

" Би бодохдоо өөрийгөө ямар нэг буруу зүйл хийчихлээ гэж бодсон" Жонвон их л гомдонгуй дуугаар ийн хэлээд Жэй рүү харлаа.

Жэй Жонвоны дэргэд суухыг хүсэх бөгөөд орны ирмэгт тулан Жонвон руу зөвшөөрөл хүсэх мэт харахад Жонвон ойлгосон мэт толгойгоо дохисхийв.

Эхлээд Жэй Жонвоноос хол суусан хэдий ч хэдэн хормын дараа түүний тал руу аажмаар ойртов. Жонвон Жэй ийг энэ л агшинд бүтнээр нь маш сайн харахад түүний хацар ягааран, бяцхан зүрх нь хурдтай цохилно.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 01, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐅𝐄𝐕𝐄𝐑 / 𝐉𝐚𝐲𝐰𝐨𝐧 𝐟𝐚𝐧𝐟𝐢𝐜/ Where stories live. Discover now