10

130 23 1
                                    




-Жонвон явцгаая. Найзуудтайгаа салах ёс хийгээрэй.

Жонвон өрөөнд зогсох бүгдийг нэг нэгээр нь тэврээд хүчлээд ч болтугай инээмсэглээд хэдэн хормын өмнө байшингаас гарсан аавынхаа араас гарлаа.

Тэд машинд сууцгаах үед хэн хэн нь үл дуугаран чимээгүй орчин бүрхэх аж. Жонвон аавыгаа ууртай байгааг царайнаас нь л мэдэж байлаа.

Гэрийн гадаа машин зогсох үед түүний аав санаа зовнил дүүрэн Жонвоныг ардаа үлдээн маш хурдтай байшинг зүглэнэ.

Байшинд ормогц Жонвоны хоёр хөл үл мэдэг чичрэн нүд нь улайх аж.
- Би өнөө орой тийм ч их зүйл ярьмааргүй байгаа ч нэг зүйлийг чамд хэлэх хэрэгтэй байх. Би чамд үнэхээр урам хугарч байна. Чи надад хэлэлгүйгээр үдэшлэгт яваад ч зогсохгүй тэнд маш аюултай зүйл болсон. Чи ямар нэг байдлаар алуулж болох байсан тийм аюултай үдэшлэгт шүү! Чи төсөөлж байна уу?

Жонвон юуг ч эс дуугарав. Тэр зүгээр л юу хэлэх ёстойгоо мэдэхгүй байсан уу хэлж мэдэхгүй юм.

- Намайг уучлаарай

Энэ цаг мөчид хэлж болох хамгийн тохиромжтой үг магад энэ байх тийм үү?

- Одооноос ч ямар ч үдэшлэг байхгүй. Одоо өрөө рүү гээ яв. Сургуулиас бусад зүйлсд гэрээсээ гарахыг чинь хориглож байна.

Жонвон чимээгүйхнээр шатаар өгсөж өрөөндөө орлоо. Утсаа нээх агшинд Никигээс ирсэн маш олон зурвасууд угтах аж. Жонвон тэдгээрийг ойшоолгүй ширээгээ дэрлэн бодит байдлаас зугтахын түүс болох аж.

2 цагийн өмнө

Жэй Никигийн хажууд зогсох найзыг нь онилох аж. Тэр залуу өндөр гэсэн хэдий ч өхөөрдөм төрлийн залуу. Хүүхдийнх мэт царайтай тэр залуу бага зэрэг Жонвоныг Жэйд санагдуулна.

Тэр тэднээс зайгаа барин зогсоод Даниэлийг Никигийн хажуунаас холдох агшнийг хүлээнэ.
Хэрвээ хамгийн сайн найзыг нь алчихвал Ники ямар их шаналахыг Жэй маш сайн мэдэж байлаа. Шаналсандаа болоод гүн хямралд орж бүүр цаашлаад Жонвонтой ойртохоо болино. Тэгвэл Жэй Жонвоныг өөртөө авж болно шүү дээ.

Даниэлийг хангалттай их шингэн зүйлс ууж ариун цэврийн өрөө орох шаардлагатай болох хүртэл амьсгаагаа ч үл гарган зогсох аж.  Хүү Никигээс холдон цааш угаалгийн өрөөг зорих үед Жэй олны дундуур могой шиг уусан орлоо.

Даниэл бие засаж дуусаад гараа угаан толинд өөрийгөө харан зогсоно. Тэр өнөөдөр Ники рүү түрүүлж алхам хийхээр төлөвлөнө. Магадгүй түүнийг үнсэх ч юм уу? Эсвэл зүгээр л сэтгэлээ илчлэх? Хаалганы бариул чахран дуугарч Даниэл хойш харахад үл мэдэг нэгэн өрөөнд орж ирэн хаалгийг түгжих үйл явцыг гайхшрал дүүрнээр нүд салгалгүй ширтэнэ.

𝐅𝐄𝐕𝐄𝐑 / 𝐉𝐚𝐲𝐰𝐨𝐧 𝐟𝐚𝐧𝐟𝐢𝐜/ Where stories live. Discover now