11

131 20 1
                                    


𝐏𝐚𝐮𝐬𝐞. 𝐭𝐡𝐢𝐧𝐤. 𝐑𝐞𝐬𝐭𝐚𝐫𝐭.

Жэйд магадгүй түүний яриаг сонсох хүн хэрэгтэй байх. Уйлж байхдаа тэр дотроо уудлах хүн ямар их үгүйлж байгаагаа сая л нэг анзаарчих шиг. Орон дээрээсээ босон бодож олсон зүйлээ аавдаа хэлэхээр өрөөнөөсөө гарлаа.

Түүнд сэтгэл зүйч хэрэгтэй тийм биш гэж үү?

Түүнийг аавынхаа өрөө рүү орж аавыгаа зөөлнөөр дуудах хүртэл уйлж байв. Тэр үүнийгээ нуухыг ч хүссэнгүй.
"Аав.."
Жэй ийн дуудах мөчид түүний аав овоорсон цааснуудаасаа харцаа салган уйлж буй хүүгээ олж харлаа.

Хүүгийнхээ уйлж буйг хараад тэр ч бас уйлахыг хүснэ. Түүний өмнө бушуухан дөхөн очиход Жэй нусаа татан,
" Би бодохдоо магадгүй надад сэтгэл зүйч хэрэгтэй байх. Би сэтгэл зүйчтэй уулзмаар байна."

Аав нь хүүгээ тэврэн " Бид
үүнийг шийдэж чадна аа" хэмээн нурууг нь хөнгөхөн товшино.

••••••••••••••••••••••••••••••••••••••••••

" Чи үнэхээр энийг гайхалтай санаа гэж бодоод байгаа хэрэг үү?"

Жонвон гараа халаасандаа хийн эвшээлгээд " Үгүй. Гэхдээ бид оролдоод үзэх хэрэгтэй гэж чи бодохгүй байна уу?"

Хисын Жонвоны галзуу санааг дахин тунгаах шиг болж эцэст нь айж байсан ч хамтдаа хийнэ гэдгээ илтгэн толгойгоо дохилоо.

Хисын эргэн тойрноо сайтар ажиглах ба хэн нэгэн тэднийг харчихвий гэж үхтлээ сандрана. Жонвон харин онгойж болохоор цонх хайн ийш тийш алхана.

"Энэ яг л бид байрны хулгайчид шиг санагдаад байх юм."

Жонвон худал инээвхийлэн ашгүй нэг цонх онхорхой байсныг олсноор байшинд нэвтрэн орлоо.

Та бүхэн гайхаж байж магадгүй юм. Тэр хоёр Жэй ийн байшин руу тэднийг эзгүйд цонхоор нь дамжин нэвтэрч байна.

Тэд хоёул тэр орой яг юу болсон тухай нэг бүрчлэн мэдэхийг хүсэх агаад Жэй ийг алуурчин гэдэгт Жонвоноос ялгаатай нь Жэй тас итгэчихсэн байсан юм.

Жонвон Хисынд өөрийнх нь бодож буй бодол буруу гэдгийг батлахаар амьхандаа нотлох баримт хайн өөр хүн алуурчин гэдгийг Хисынд харуулахыг хүснэ.

Жонвон шалан дээр хөл алдан унаад босож ирэхдээ араас нь даван орж ирэх Хисынд хандан, " Чамайг яг ямар шалтгаанаар Жэй ийг Даниэлийг алсан гэж бодоход хүргээд байгаа юм бэ?"

𝐅𝐄𝐕𝐄𝐑 / 𝐉𝐚𝐲𝐰𝐨𝐧 𝐟𝐚𝐧𝐟𝐢𝐜/ Where stories live. Discover now