07

142 18 0
                                    


Жонвон өглөө сэрэхдээ мөрөө үнэхээр чилж өвдөж байгааг анзааран аяархан ёолох аж.

Хачин байрлалаар унтахаар ингэж байгаа юм байх даа хэмээн өөртөө шивнээд эвшээлгэн орноосоо өндийлөө. Бороо гадаа орж байх ба тэрээр цонхоо хаахаар урагшлахад цонхных нь доор танил царай үзэгдэв.

- Хөөе, гараад ир ээ.

- Ники, жоохон байж байгаад гарч болох уу? Би нормооргүй байна. Чи ороод ирээч.

- За.

Жонвон инээмсэглэн цонхоо хаагаад хүйтэн байсан тул дээгүүрээ нэмж цамц давхарлаад доошоо буухад аав нь Никитэй мэндэлж байхыг харлаа.

- Өглөөний цай ширээн дээр байгаа шүү! Би ажил руугаа явалгүй бол болохгүй нь. Шинэ хэрэг гарсан.
Аав нь Жонвоныг тэврэн ийн хэлээд зузаан хүрмээ өмсчихөөд гарлаа.

Никигийн цамц нилэнхүйдээ норсон байхыг Жонвон анзаарч санаа алдсаар,
- Чи түрүүлээд цайгаа ууж бай. Би чамд цамц авчирч өгье. Шүхэр ч болтугай аваад гарахгүй.

Ники Жонвоны гараас атган "Би мартчихжээ. Бас танайд шүхэр байхгүй хэрэг үү?"

Жонвон толгойгоо маажин" Харин байхгүй ээ. Аав эвдэлчихсэн. Шинийг аваагүй л явна. За хүлээж бай. Би дээшээ гарчихаад ирье"

- Хамт явъя аа хүлээж бай.

Ники өрөөнд орж ирсэн даруйдаа л хамраа даран,
- Хөөе Жонвон чи тамхи татдаг хэрэг үү?

Жонвон шүүгээгээ ухан зогсохдоо Ники рүү хачин харан,
- Мэдээж үгүй. Дээрээс хойш л үнэртээд байгаа. Би цонхоо нээлттэй унтдаг болохоор гадаа тамхи татаж байгаа хүмүүсийн утаа орж ирдэг байх аа. Битгий тоо.

Жонвоныг шүүгээгээ ухан амандаа нэг юм бувтнах аж. " Сонин л юм даа."

- Юу сонин гэж?

- Миний хар цамц олдохгүй байх юм? Уул нь чамд өгөх гэж байсан олддогүй шүү.

- За ямар ч өнгийн цамц байсан ч болно оо.

Ники өрөөг тойруулан харна. Ширээн дээр байх номны гарчгыг уншин " Чи уншаад дуусгачихсан уу? Юу гардаг юм?"

- Мм. Өчигдөр уншаад дуусгачихсан. Бүтэлгүй хайр. Эцэст нь нэг юм хамтдаа байхаар болсон ч хоёулаа үхээд дуусдаг. Би уул нь гарчигнаасаа арай өөр зүйл гарах байх гэж бодсон ч яг л гарчиг шигээ төгсдөг юм билээ.

- Би зээлээд уншиж болно биз дээ. Ном унших сонирхолтой болъя гэж бодоод байсан яг сонирхол татсан ном олдохгүй хэцүү байсан юм.

𝐅𝐄𝐕𝐄𝐑 / 𝐉𝐚𝐲𝐰𝐨𝐧 𝐟𝐚𝐧𝐟𝐢𝐜/ Where stories live. Discover now