04

182 22 1
                                    



Жэй гэнэт л хутгаа түүний хөнжлөөс аван өөрөө өөртөө хандан,
- Би яг юу хийгээд байгаа юм бэ? хэмээн шивнэчихээд жаргалтай нь аргагүй унтах Жонвон руу тонгойн ширтэж ширтэж явахаар зэхэхдээ сандал дээр тавиастай байсан Жонвоны цамцыг шүүрэн цонхоор үсрэн цааш үзэгдэлгүй агаарт уусна.

Жэй гэртээ орж ирэхэд тас харанхуй байх нь бүгдийг унтсаныг илгэх бөгөөд Жэй шатаар өгсөн өрөөндөө орж ирэн шууд л орон дээрээ хэвтэхдээ бяцхан залуугийн цамцыг үнэрлээд санаа алдан,
- Хэн ч намайг хайрлахгүй хэмээн хэлээд унтахаар нүдээ аньлаа.

Жэй гэртээ орж ирэхэд тас харанхуй байх нь бүгдийг унтсаныг илгэх бөгөөд Жэй шатаар өгсөн өрөөндөө орж ирэн шууд л орон дээрээ хэвтэхдээ бяцхан залуугийн цамцыг  үнэрлээд санаа алдан,- Хэн ч намайг хайрлахгүй хэмээн хэлээд унтахаар нүдээ аньлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Жонвон химийн ангийнхаа гадаа ирэхдээ үнэхээр баярлаж байсан юм. Учир нь тэр шинжлэх ухаан тал руугаа сонирхолтой бөгөөд түүнийгээ дагаад сайн билээ. Тэр инээмсэглэсээр ангид орж ирэн багшийнхаа хажууд очин мэнд мэдэхэд багш нь зөрүүлэн мэнд мэдээд,
-Шилжиж ирсэн сурагч мөн биз дээ? Жонвон?

- Тийм ээ, Жонвон барьсан номнуудаа цээж рүүгээ илүү гүн наан багшийгаа ямар нэг юм хэлэхийг хүлээн зогсоно.

- Май эднийг ав. Бид энэ дасгал ажлууд дээр явж байгаа гэсээр хэд хэдэн цаас өгөөд нэгэн хоосон суудлыг зааж, " Ийшээ суучих" гэхэд Жонвон толгой дохин заасан ширээ рүү нь харахад өө үгүй ээ. Сул суудлын хажуудах хүн нь.....

Жэй

Жонвоны инээмсэглэл дорхноо алга болж доош харсаар суудал рууга аажмаар дөхнө. Өнөөдөр түүний хувьд азгүй өдөр нь бололтой. Жэй түүн рүү харахгүй зөвхөн доош харах ба Жонвон санаа алдсаар номнуудаа ширээн дээр тас хийтэл тавьсаар суух нь тэр.

Жонвон цүнхнээсээ үзэг гаргаж ирээд ширээн дээр тавин багшийхаа өгсөн цааснуудыг нэг нэгээр үзэн эмх цэгцэнд нь оруулж байх явцад үзэг нь өнхрөн шалан дээр уначихав. Жонвон үзгээ авахаар доош тонгойх гэтэл Жэй түүнээс өрсөн үзгийг нь аваад дээш өнпийх үед Жонвон түүн рүү ширтэх харцаа салгасангүй.

Жонвон түүний нүд рүү харна. Хүмүүс хэлэхдээ тэд цэнхэр өнгийн нүдтэй хүмүүст татагддаг, уулга алддаг, сэтгэл хөдөлдөг гэдэг. Гэхдээ Жонвон бор өнгөнд сэтгэл нь хөдөлж байсан юм. Илүү тайлбарлавал, тэр Жэй ийн нүдний өнгөнд уулга алдаж байв.

𝐅𝐄𝐕𝐄𝐑 / 𝐉𝐚𝐲𝐰𝐨𝐧 𝐟𝐚𝐧𝐟𝐢𝐜/ Where stories live. Discover now