06

151 22 3
                                    


- Тэгэхээр чи баасан гарагт манай гэрт ирэхээр болсон уу?

-Тийм ээ, Намайг урьсан. Чи тэнд байх уу?

- Мэдээж.

Тэр хоёр сургуулиас гарахад бороо нэг нэгээрээ шар улбар шар навчнууд дээр дуслана байх аж. Жонвон цамцныхаа малгайг дээшлүүлэх бол Жэй хэдийн дассан мэт тоохгүй урд алхана.

Жонвон тийм ч бороонд дуртай биш ч тэр тэнгэр өөд ширтэн бороон дуслууд хэрхэн нүүрийг нь илбэх мэт дусалж буйг мэдрэнэ.
Жонвоны алхаа удааширч, бас зөөлөрч өөр дээр нь дусах бороон дуслуудтай адил доошоо урсах гээ буй мэтээр өөрийгөө төсөөлнө.

 Жонвоны алхаа удааширч, бас зөөлөрч өөр дээр нь дусах бороон дуслуудтай адил доошоо урсах гээ буй мэтээр өөрийгөө төсөөлнө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонвон Жэй ийг өөрийг нь машинаараа хүргэж өгөх эсэхийг хэлж мэдэхгүй байсан тул Жэй ийн машины хажууд оролгүй зогсох ажээ. Жэйд Жонвон гэрээсээ төөрчихсөн гөлөг шиг харагдсан уу хүчтэй санаашран Жонвоныг ороод суу хэмээн гараараа дохив.

Жонвон инээмсэглэн маш хурдан суулаа. Машин доторх мод болон тамхины үнэрээр дүүрсэн байх аж.

Жонвон бүсээ зүүнгээ,
- Чи үдэшлэгт дургүй юм уу?

- Тийм гэж хэлж болно. Гэхдээ чи тэнд байхаас хойш би ч бас байна.

- Чи заавал ингэх шаардлагагүй шүү дээ. Би яг л чамайг хүчлээд байгаа юм шиг санагдаж байна.

Жэй хариу хэлээгүй тул Жонвон цонхоор бүүдгэр тэнгэр өөд ширтэнэ. Нэг л мэдэхэд тэд Жонвоны гэрийн хажууд ирсэн байлаа.

- Энэ чиний гэр биз дээ?
Жэй асууж байгаа гэхээсээ илүү аль хэдийн хариултыг нь мэдэж байгаа юм шиг хэлсэн нь Жонвонд хачин санагдав.

- Т-тиймээ, чи яаж мэдээ вэ?

- Би буруу санаагүй бол танай аав чинь хотын цагдаа. Бүгд шахуу түүнийг танина. Бас тэнд аавын чинь цагдаагийн машин байна.

- Өө уучлаарай, тийм дээ. Би ойрын хэдэн хоног хачин байгаа.

- Би ч ялгаагүй хэмээн Жэй санал нэгдэв.
Жонвон инээмсэглэнэ. Түүний бяцхан зүрхэнд Жэй түүнээс болж ойрын өдрүүдэд ердийхөөсөө өөр байгаа гэж найдна. Өөрөөс нь болж Жэй өөр байгаасай гэж.

𝐅𝐄𝐕𝐄𝐑 / 𝐉𝐚𝐲𝐰𝐨𝐧 𝐟𝐚𝐧𝐟𝐢𝐜/ Where stories live. Discover now