03

164 25 0
                                    

За нэг зүйл нэмэлтээр хэлэхэд Жэй Жэйк Сүноо Сонхүн бүгд нэг гэр бүлд үрчлэгдсэн хоорондоо цусан төрлийн холбоогүй хүмүүс юм. Өргөж авсан ээж нь нас барсан, аавтайгаа амьдардаг байгаа.

Жэй орон дээрээ хэвтэх агаад радиогоор " Tonight you belong to me" уянгална. Жэй бусад залуусын сонирхдог Ники Минаж эсвэл Бруно Марсыг сонирхдоггүй. Тэр хуучны дуунуудад дуртай.

Жэйк радиогоор эгшиглэх дууг сонсоод Жэийн өрөөнд орж ирчихээд балмагдсан харцаар орон дээр байх Жэй рүү харав.

- Ямар гээчийн аймшигтай дуу вэ? Жэйк худал инээсэн болсоор ийн асуухад Жэй хэзээний л гаргадаг төв царайгаараа зөрүүлэн ширтэнэ. Нүдэнд нь ямар ч оч , сэтгэл хөдлөл байхгүй тийм л нүдээр тэр юмсыг ширтдэг аж.

- Энэ үнэхээр гайхалтай дуу.

- Т..тийм ээ. Зөвхөн аллага аймшигтай зүйлд л сайхан тохирох дуу... Жэйк инээсээр инээсээр л байх аж. Шоолсон өнгө аясд нь хэдийн хөмсгөө зангидсан шаргал үст нэг хөмсгөө өргөн,
- Хэрвээ чи миний өрөөнөөс гарахгүй бол яг чиний хэлсэн зүйлс биелэлээ олох болно шүү!!!!

Жэйк бантсандаа гараа агаарт хэдэнтээ хойш урагш савчуулсаар хаалга руу эргэхээсээ өмнө нэг зүйл санасан бололтой эргэн харж,
- Оройн хоол бэлэн болсон гэдгийг хэлэх гэж ирснээ яг мартах гэж байна

Жэй радиогоо унтраан санаа алдан Жэйкийн араас доош шатаар уруудсаар хоолны өрөөнд орвоос Сүноо Сонхүн  хоёр хэдийн суудлаа эзэлсэн байв. Сүноо Сонхүний мөр лүү цохьсоор хүүхэд шиг инээнэ.

Тэдний аав удалгүй тэдний өмнө хоолнуудыг нь тавин ширээний голд суух аж. Сүноо ширээг тойруулан харсаар эргэн аав руугаа харж,
- Аав аа та ээжид хоол тавиагүй байна
Хоолны өрөөн дэх хүн бүр хэсэг чимээгүй байсны дараа аав нь духаа алгадсаар,

- Уучлаарай, одоохон гэсээр түргэхэн босон эргэн ирэхдээ гартаа тавагтай хоол барьсан байв.

Жэй: Сүноо чи том болох хэрэгтэй.

Сонхүн  хэдийн хошуугаа унжуулсан Сүноогийн мөрөөр тэврэн,
- Өөрөөр нь байлга.

Жэй мөрөө хавчин урд нь байх стэйкнээсээ зүсэн ам руугаа хийв.

- Тэгэхээр өнөөдөр ямархуу өнгөрөв дөө?
Аав нь үргэлж тэдэнд санаа тавьдаг билээ.

Жэйк гараа өргөн баяртайгаар " Би физик дээр B авсан" аав нь инээмсэглэн " Сайн байна. Өөр сайн мэдээ байна уу?"

𝐅𝐄𝐕𝐄𝐑 / 𝐉𝐚𝐲𝐰𝐨𝐧 𝐟𝐚𝐧𝐟𝐢𝐜/ Where stories live. Discover now