02

231 24 0
                                    


Жонвон хичээлийнхээ эхний өдөр өглөө эрт босон нүүр гараа угааж үсээ самначихаад цагаан малгайтай цамц гадуур нь жинсэн хүрэм доогуураа хар өмд өмсөв.
Үүргэвчиндээ үзэг тэмдэглэлийн дэвтрүүдээ хийн аавынх нь өгсөн шүршдэг шингэнийг хийв. Аав нь аюулгүй байдал нэн тэргүүнд хэмээн нүд рүү цацдаг шингэнийг хүүдээ өгсөн нь энэ билээ.

Машин байшингийнх нь гадаа дуугарах шиг болоход Жонвон цонхны дэргэд очин харахад цагаан машин болоод түүний хажууд улаан хүрэн өнгийн машин зогсож байв. Аав нь байшингаас гарч ирэхэд саяхан зогссон хоёр машинаас бас хүмүүс гарч ирэн тэд хоорондоо мэндэлгээнэ. Аав нь түүнийг харан гараад ир хэмээн дуудахад Жонвон цүнхээ мөрөн дээрээ тохчихоод гадаа ирсэн хүмүүс хэн болох тухай элдэв таамаг дэвшүүлсээр гарч ирлээ.

Харин тэр тэдгээр хоёр хүний царайг харахдаа тэднийг хэн болохыг танилаа.

- Жонвон! Нишимура гэр бүлийг таньж байна уу?

- Тийм ээ. Ямар урт хугацаа өнгөрөө вэ? Жонвон аавынхаа насны эрэгтэйтэй гар барилцан ийн хэлэв.

- Чи Никиг таньж байгаа биз дээ?

Шаргал үстэй залуу Жонвон руу ирэн инээмсэглэн зогсоно. Жонвон түүнийг өөрөөс үнэхээр өндөр болсныг харан хэсэг балмагтлаа. Ники үргэлж л өөрөөс нь жижигхэн өхөөрдөм байсан шүү дээ.

- Сайн уу? Хоёулаа 5 орчим настайдаа хамт тоглодог байсан. Санаж байна уу?

- Сайн уу? Саналгүй яахав ээ.
Ники Жонвон хоёр тэврэлдэн нэгнийхээ нурууг хөнгөн товшино.

Ноён Нишимура хоолойгоо засан тэр гуравын анхаарлыг өөртөө хандуулаад,
- Жонвон би чамайг удахгүй жолооны үнэмлэхээ авах гэж байгаа гэж сонссон. Тиймээс бид чамд угталтын бэлэг болгоод нэг зүйл бэлдсэн.

Жонвон болон түүний аав хоёул түүн рүү төөрөлдсөн хачирхсан харцаар харахад Ноён Нишимура халааснаасаа машины түлхүүр гаргаж ирэн Жонвон руу шидлээ.

Жонвон золтой л түлхүүрийг унагаачихалгүй барьж аваад догдлон,
- Юу? Нээрэнгээсээ юу?

Ники Жонвоны ард байх улаан машиныг гараараа зөөлөн товшин Жонвон руу үнэн гэдгийг батлах мэт толгой дохино. Жонвон баярласандаа инээхэд түүний хацрын хонхорхойн ил гарах аж.
Ники Жонвоны хацрыг барьж аваад түүнийг ямар өхөөрдөм гэдгийг хэлэхийг хүссэн ч хэтэрхий хачин тул чимээгүй л зөрүүлэн инээмсэглэнэ.

𝐅𝐄𝐕𝐄𝐑 / 𝐉𝐚𝐲𝐰𝐨𝐧 𝐟𝐚𝐧𝐟𝐢𝐜/ Where stories live. Discover now