Саунд олон хонохоор сүүлдээ өндөг харахаас ч дургүй хүрдэг боллоо. Толгойдоо нэгийг цохиж хагалчихаад идэж байтал үйлчлэгч эгч хүрч ирээд
"Чи энд бүр амьдрахаар шийджээ"
"Удахгүй гарна аа эгчээ"
Үйлчлэгч эгч шогширсоор "Уулн том группд ажилдаг бололтой байсан мөнгөө юунд үрчихдэг юм. Одооны хүүхдүүд -" гэж үглэсээр цааш явлаа.
Байрны барьцаа, цалингийн зээл гээд бүх мөнгөөрөө аавын өрийг дарсан ч ахиад ч төлөх ёстой өр байсаар л байна. Удаа дарааллан шинэ бизнес эхлүүлнэ гэж мөнгө хүүлэгчээс зээл аваад одоо нөхцөл байдал ийм байна. Аав Илсанд гэрийнхээ ойролцоо машин угаалгын газарт ажиллаж байгаа. Харин би Сөүлд хамгийн хямдхан саунд амьдарч байна.
Утсаа оролдож байтал Сынчол ахаас видео дуудлага ирэхэд үсээ нэг янзлан хоолойгоо засаад
"Сынчол ахаа сайн уу? Тушаал дэвшсэн гэж сонссон баяр хүргэе. Америкийн салбарт хүртэл чадвараа батлаад л гайхалтай юмаа"
"Сүртэй юм биш дээ. Чи энэ цагаар саунд байгаа юм уу?"
Миний арын эргэн тойрныг хараад санаа зовсон бололтой асуухад нь
"Тийм ээ. Харин манайд ус тасраад -"
"Чи надад худлаа ярьсаар л байх уу? Сынгванаас сонссон чи ахиад аавынхаа өрийг төлөөд хоосон хоцорсон биздээ"
Энэ муу дандаа илүү дутуу юм ярьж байх юм. Битгий хэл гэж тэгтлээ гуйж байхад
"Үгүй ээ. Сынчол ахаа"
"Миний явуулах хаягаар очоод хэсэгтээ тэнд байрла. Би таньдаг дүүдээ залгаад хэлчихсэн болохоор татгалзах хэрэггүй шүү "
Сынчол ахын энэ алфа удирдагч зан нь бүр намайг юу ч биш болгох юм.
"Уучлаарай бас баярлалаа ... би танд дандаа төвөг удах юм "Анхны хайрдаа орон гэргүй төрхөө харуулаад л И Сүгён чи ч бардам зангаа уландаа гишгэж байна даа. Явуулсан хаягаар нь очиход хэдэн тэрбумын үнэтэй баячуудын хороолол байлаа. Хоолойгоо засчихаад хувцсаа янзлан хонх дартал удалгүй шууд л онгойлгов. Цагаан нимгэн маак өмссөн өндөр халуухан залуу хаалга онгойлгоход нь хэсэг ил гарсан цээж рүү нь ширтэж байгаад ухаан орон
"У.уучлаарай хаалга андуурсан бололтой" гээд цааш эргэх гэтэл
"Сынчол ахын хэлсэн хүн И Сүгён мөн биздээ "
"Тийм ээ"
"Ороод ир" гээд гэр лүүгээ орчихов. Араас нь тээшээ чирэн дагаж явангаа
"Нөгөө уучлаарай өөрөө арай ганцаараа амьдардаг юм биш биз?"
"Тийм ээ. Сынчол ах хэлээгүй юм уу. Ямартай ч Америкаас ирээд удаагүй болохоор гэр замбараагүй байгаа"
"Аан за"
YOU ARE READING
CEO KIM /KMG/ ||COMPLETED||
FanfictionБайрны эзэн маань манай шинэ захирал Ким Мингюү гэж үү?