Замдаа янз бүрийн юм бодсоор орж ирэхэд Минжи хийж байсан юмаа орхин гүйж ирээд
"Харсан уу? Үнэхээр царайлаг байгаа биз И менежер ээ"
"А.аан тийм ээ"
Намайг ширээ рүүгээ явж байхад түүний нүүрнээс инээмсэглэл салалгүй хажууд дагаж алхангаа
"Би сая компаний дотоод чатнаас хараад шууд дурлачихсан. Миний мөрөөдлийн залуу" гээд утсан дээрх Ким захирлын зургийг харангаа агаарын үнсэлт илгээж байлаа.
Ахлах нааш хүрч ирээд ширээ тулан
"Сүгёнаа яагаад сүнс харсан юм шиг цайчихаа вэ?"
"Ойлгомжтой биш байна уу? Ахлахаа. Манай И менежер хүртэл шоконд орохоор сайхан залуу гэсэн үг"
"Тиймээ миний нүдээр ч сайхан залуу байна лээ"Минжигийн хэл ам бүр хөгжчихсөн гэж гэтэл би энд бараг л үхэж байна. Намайг энд ажилдаг гэдгийг мэдчихвэл би яаж тэднийд байх юм бэ? Ядаж байхад өчигдөр сайхан сэтгэгдэл ч төрүүлж чадаагүй...
"Илтгэлээс нь сонсоход Ким захирал ажилдаа их сайн юм шиг санагдаад хүндлэх сэтгэл төрөөд" би ч худлаа ярихдаа муу юм аа. Энэнд хэн итгэх юм тэнэг Сүгён. Ахлах ч толгой дохиод харин Минжи инээсээр
"Хэдэн цагаар ч хараад суусан сайхан залуу байхад чинь. Ахлахаа дараагийн удаа намайг явуулаарай"
"Үгүй ээ. Би өөрөө явна"Ажлын цагийн турш би Ким захирлын тухай бодсоор л байлаа. Хэлэхгүйгээр нэг сар зөрж явж байгаад Сынгваных руу нүүх эсвэл гэрт очоод захирлаа би танай компанид ажилладаг гээд хэлчихвэл ... хэл ам гарна гээд шууд хөөх байх даа. Хэсэгтээ нууцлах нь зөв юм байна.
Намайг байлгах анхнаасаа л дургүй байхад байрны эзэн Ким захирал байдаг нь ч бас юу вэ дээ?Бас өдрийн кофе асгадаг өндөр, нүдний шилтэй залуутай холбогдох хэрэгтэй. Үнэмлэх дээрээ Вонү гэсэн байсан. Хими цэвэрлэгээний мөнгийг нь төлөөд жинхэнээсээ сохор зоосгүй болох нь. Яагаад мөнгө олох ийм хэцүү юм бэ?
"Минжи чи ихэнх ажилчдыг таних уу?"
"Тийм ээ. Яасан "
"Би өндөр, нүдний шилтэй Вонү гээд хүн хайгаад "
"IT-гийн хэлтсийн Жон Вонү байх. Та хар даа" гээд зураг харуулахад яг мөн байлаа.
"Ёстой баярлалаа Минжи"
"Та үнэг шиг залуу сонирхдог байх нь ээ. Ким захирал харин илүү чоно шиг болохоор надад таалагддаг"
"Үгүй ээ тийм биш ээ" гараа сэгсрэн хэлэхэд тэр инээсээр
"Битгий ич ээ. Манай шинэ ажилтнууд дунд ийм үг байдаг ВӨХ"
Ахлах дэлгэцнээс харцаа салган
"Тэр нь юу гэсэн үг юм?"
"Вонү-с Өөр Хэн? Угаасаа бүгд Жон Вонүг харж явдаг нь тодорхой болохоор өөр сайн хүн байгаа юу гэсэн үг"
"Толь бичиг юм аа. Манай Минжи "
YOU ARE READING
CEO KIM /KMG/ ||COMPLETED||
FanfictionБайрны эзэн маань манай шинэ захирал Ким Мингюү гэж үү?