Сүгён надад нэг бус удаа худлаа хэлсэн ч шалтгаантай гэж итгэсээр ирсэн. Гэтэл тэр надад огт итгэдэггүй бололтой. Дугёмынд орж ирээд буйдан дээр нь тэрийн хэвтэхэд Дугём хажууд сөжү задлангаа
"Гэнэт юу вэ? Салчихсан хүн шиг"
"ХЭН САЛСАН ГЭЖ БАЙНА"
"Тоглож байхад чи угаасаа үерхээгүй байж яаж салдаг юм. Ажил дээр чинь асуудал гараа юу? "
"Ажил бишээ"
Дугёмд ч хэлчихэж чадахгүй. Би хүртэл сайн найзуудаасаа нуух гэж. Энэ үед яах ёстой юм бол. Буйдан дээр завилж суун урдаа дэр тэврээд
"Энэ надад биш манай найзад тохиолдсон явдал "
"Вонү яасан юм"
"Үгүй ээ. Вонү биш өөр найз"
"Жихүн ахиад салчихаа юу?"
"Биш ээ. Чи зүгээр сонсож - "
"Аан Жонхан танай нарийн бичиг хоёр -"
"И Дугём энэ дэрийг нүүрлүү чинь шидэхээс өмнө чимээгүй болоод сонс"
"За сүртэй гэдэг нь. Тэгээд найзад нь юу болсон болоод манай Мингюү ингэтлээ бухимдаа вэ? "
"Тэр найз маань үерхэж байгаа ч найз эмэгтэй нь худлаа ч яриад, үерхлээ дэлгэх бодолгүй байгаа. Тэрэнд манай найз уурлах нь зөв биздээ" гэсээр түүнд ойртон асуусан харцаар харан суутал нилээн нухацтай хэсэг бодож байснаа
"Танай найз айдолтой үерхдэг юм уу" гэх нь тэр. Дэрээ нүүр лүү нь хүчтэй шидээд "БОЛЬ чамаас асууж байдаг би л тэнэг амьтан"
2 хоног Б байр луу очиж чадахгүй, Со нарийн бичгээр Сүгёныг дуудуулах эсэхдээ эргэлзсээр өнгөрөв.Залгах эсэхдээ эргэлзэн хэсэг сууж байгаад утсаа буйдан руу хүчтэй шидэн доош харан хэвттэл
"Мингюү чи манайд ирсэн бол энэ слоганыг хийхэд тусал. Маргааш танай компани спорт өдөрлөгтэй биздээ "
"Хүсэхгүй байна. Би очиж үзэхгүй " Сүгён Вонү хоёр нэг баг болж орно биздээ. Би энгийн ажилтан байсан бол Сүгён надтай байхдаа илүү тухтай байх байсан болов уу?
"Вонү нээрээ Сүгёнтой нэг баг гэсэн. Чамд зүгээр юм уу?"
"Юу?"
"Тэгж байгаад Сүгёныг алдав даа байнга хайрын харцаар ширтээд, надтай хүртэл хардаж үхчих гээд л байсан"Бодолд дарагдан хэсэг сууж байтал Хэёноос дуудлага ирэв. Энэ орой яасан юм бол?
"Байна уу? "
"Сайн байна уу? Маргааш танай компани спорт өдөрлөгтэй гэж сонссон"
"Тийм ээ. Юу болсон юм"
"Хэрвээ зөвшөөрвөл би очиж үзэж болох уу? "
"Болно оо. Өглөө нээлтийн үеэр ирээд залгахад болно" утсаа тасалчихаад эргэж хартал Дугём мөрөн дээр эрүүгээ тавьчихсан инээгээд зогсож байв.
"Би сонссон шүү. Хэён биздээ. Энэ боломжыг ашиглаад Сүгёныг хардуулах гээд үзвэл яаж байна"
"Удахгүй Хэёны сүйн зар нь тавигдах гэж байхад уу? "
"Хамт суугаад ярилцаад инээмсэглэ Сүгён чамд хайртай бол зайлшгүй хардана"
YOU ARE READING
CEO KIM /KMG/ ||COMPLETED||
FanfictionБайрны эзэн маань манай шинэ захирал Ким Мингюү гэж үү?