Part: 4

2.1K 168 25
                                    

Хоол ирэхийг хүлээн Ким захирал бид хоёр зочны өрөөний буйдан дээр сууна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хоол ирэхийг хүлээн Ким захирал бид хоёр зочны өрөөний буйдан дээр сууна. Зурагтаар юу гараад байгааг ч ойлгох юм алга. Хоёулхнаа ингэж удаан хамт байсан удаа байхгүй болохоор тухгүй байдлыг эвдэн яриа өдөхөөр
"Сынчол ахыг яаж таньдаг юм"
Зурагтнаас харцаа салган "Ахлах сургуульд хамт Хип Хоп хамтлагт байсан. Бид хоёроос гадна ахиад хоёр хүн байгаа. Харин чи "
"Тэгэхээр чи реппэр байх нь ээ. Би Сынчол ахтай хамт их сургуульд сайн дурын клубд хамт явдаг байсан"
Яг үнэндээ юуны сайн дурын клуб гэдгийг нь ч мэдэхгүй дагаж ороод анх удаа л нохой муурны асрамжийн газар очиж үзсэн. Нохойноос үхтлээ айдаг би анх очоод жинхэнэ хөгөө чирж их олон зүйл туулсан даа.
"Аан " гээд ахиад л чимээгүй болчихов. Энэ хоол ирчихвэл идчихээд хурдан өрөөндөө орох юмсан. Харваас бид хоёрын яриа газар авахгүй байна. Зурагтаар хоолны нэвтрүүлэг гарахад шүлсээ залгин
"Өлсөж байх чинь ээ"
"Гоймон чанаж идэх үү? Хоол ирэх хүртэл"
"Зүгээрээ би арай ч хоол хүлээж чадахгүй болтлоо өлсөөгүй ээ"

Тэр наашаа хараад " Тэгж харагдахгүй байна. Хүрээд ир" гээд гал тогооны өрөө рүү явлаа. Цааш харан гоймон чанах хооронд нь араас нь харахад Ким захирал эр хүнийхээ хувьд ... өргөн цээжтэй, тэгшхэн мөртэй бас хагас нүцгэн байдал нь тачаангуй ... боль өөр юм хоол бодоцгооё. Амттай догбугги, шарсан хавирга, шарсан тахиа, кимчитэй шөл ... Ким Мингюү
"Яасан хэлэх юм байгаа юм уу" гэхэд нь л би араас нь цоо ширтчихсэн сууж байгаагаа мэдлээ.
"Ааа ... сормуус чинь уначихаж би аваад өгье"
Араас нь харж байсан байж ямар юмны чинь сормуус вэ? нэгэнт өнгөрсөн болохоор гүрийгээд үзье. Ширээний араас өнгийн ойртоход өндрийн ялгаанаас болж би өлмий дээрээ зогсоход бидний нүүр хоорондоо хэдхэн инчийн зайтай байлаа. Ким захирлын нүд нааш ширтэж би гараа аажмаар өргөн нүднийх нь ойролцоо хүрэн
"Болчихлоо" гээд холдох гэтэл тэр гэнэт бугуйнаас барьж зогсоогоод
"Үнэхээр болсон гэж үү?"
"Айн тэр нөгөө -" сандарсандаа доош бидний гарыг хартал Ким захирлын гарны нь судас төвийчихсөн байлаа. Арай намайг худлаа ярьсныг мэдчихсэн үү? Миний зүрх сандарснаас болж бөмбөр шиг л нүдэж байлаа.
"Эмэгтэйчүүд хүслээ шивнэдэг биздээ" гэх нь тэр. Сэтгэл тайвшран дээш түүн рүү хараад худлаа инээсээр
"Тэр зүгээр ээ "

CEO KIM /KMG/ ||COMPLETED||Where stories live. Discover now