"Хэзээ манайд буцаж ирэх юм. Санаад байхад"
"Одоо ажил дээр уулзах байж"
"Тэгсэн ч гэсэн уулзмаар байна. Би одоо очлоо компани руу хамт явцгаая"
"Мингюү ... тэгж болохгүй ээ"
"Яагаад болохгүй гэж. Бид хоёр үерхэж байгаа шдээ"
Галзуурах нь ээ. Мингюү үнэхээр миний зүрхэнд муу байна шүү гэж бодсоор инээмсэглэн зогсож байтал
"Яагаад ганцаараа тэнэг хүн шиг инээгээд байгаа юм? Чи ойрд их сонин байна шүү. Яасан хүнтэй үерхээд байгаа юм уу?" гэхэд нь хаалга руу хартал Жүхи гараа ташаандаа авчихсан нааш ширтээд зогсож байв. Арай сонсчихоогүй байгаа?
"Ю.юу галзуураа юу? Би хэнтэй үерхдэг юм" гээд утсаа хурдхан таслахад
"Ямар сүртэй уурладаг юм. Тоглож байхад чинь өглөөний цайгаа уу"
Гүнзгий амьсгаа гаргаад Жүхигийн араас гал тогооны өрөө рүү явлаа. Яг баригдах гэж байна. Энэ хоёрт баригдвал бүх хүнд баригдсанаас өөрцгүй. Өнөөдөр Жүхи Сынгван хоёр жирэмсний хяналтаар эмнэлэг явсан болохоор ганцаараа компанид орж ирлээ. Гэнэт хойноос хүн тэврэх шиг болоход нь цочин арагш хартал
"Сүгёнаа ямар их санав аа"
Гараа зүрхэн дээрээ тавин
"Өө азаар Жүн байж ээ. Ирчихсэн юм уу? Чи ахиад 2 хононо гэсэн яасан"
Жүн зангиагаа янзлаад инээсээр
"Чи одоо ямар аймар цочдог юм. Нээрээ Вонү ч бас ирчихсэн. Одоо яг төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Би эхний алхам хийчихсэн" сүүлдээ энэ үгнээс нь айдаг боллоо. Толгойгоо барьсаар нүдээ анин
"Жүн аа бас юу хийчихсэн юм бэ? Би үгүй гээд байхад"
"Чи баярлана аа азын тэнгэртээ биш надад итгэ. Явлаа "Энэ Жүн харваас бүтэхгүй юм хийчихсэн царайтай яваад байна. Чатаар асуусан ч инээж байгаа муурны стикер л явуулаад байх юм.
"Эгчээ өнөөдөр хуралтай биздээ"
"Тийм ээ. Минжи гэхдээ чамд ямар нэг юм тохиолдоо юу? Бүр царай алдчихаж"
"Тийм байна уу?" гээд хүчлэн инээх шиг болов. Ийм байдаггүй хүүхэд яагаад гэж бодсоор хуралд бэлдэж байтал Мингюүгээс
"Удахгүй уулзацгаая " гэсэн зурвас ирсэн байлаа. Хамт өдрийн хоол идэх гэж байгаа юм байх даа.
"Ө..өө Ким захирлаа та энд ямар хэргээр" гэх ахлахын сандарсан хоолойг сонсоод тэндээ хөшиж орхив. Ер нь бараг бүгд огт төсөөлөөгүй байсан байх.
"Би өнөөдрийн хуралд сууна"
"О.ойлголоо захирлаа"
Гэнэтийн үйлдлээс нь болоод бүгдийнх нь хар хөлс цувж, дор бүрнээ сандралдаж байлаа. Түүн рүү амны хөдөлгөөнөөрөө "Юугаа хийгээд байгаа юм" гэсээр хартал нүдээ ирмэчихээд ширээний хойно суухад бүгд захирлаас дөлж суусаар И Жихүн бид хоёр яг хажууд нь сууж таарав. Хурал ч эхэлж бүх хүний анхаарал ахлахын ярианд төвлөрөх зуур Мингюү гэнэт ширээн доогуур гарнаас атгахад нь нүдээ томруулсаар түүн рүү хартал тэр юу ч болоогүй юм шиг дэлгэц рүү ширтэж байлаа. Инээдээ нууж ядсаар гарыг нь зөрүүлэн атгахад тэр духаа барин "Галзуурах нь ээ" гээд зааланд сонсогдохоор тод хэлчихэв. Заал тэр чигтээ чимээгүй болж бүгд доош харан сууцгаана. Мингюүгийн энэ догь байдалд догдолсондоо үхэх бололтой.
"К.Ким захирлаа ямар нэг асуудал байна уу?"
"Үгүй дээ. Үргэлжлүүл И менежер хурлын дараа үлдээрэй "
YOU ARE READING
CEO KIM /KMG/ ||COMPLETED||
FanfictionБайрны эзэн маань манай шинэ захирал Ким Мингюү гэж үү?