Өчигдөр яагаад уйлсан юм бол? Надад ч хэлэхгүй шөнө яваад ямар нэг юм болсон байх. Би илүү сайн хандах ёстой юмсан. Гал тогооны өрөөний ширээн дээр тэр хавтастай бичиг баримт орхиод явчихсан байв.
"Хүнд хөөгдсөн юм шиг яарч гараад юмаа мартаад явчихаж ээ. Салан гэдэг нь "
Компани руугаа орон цахилгаан шат хүлээж байтал Жихүн хурлын зааланд түр хүрээд ирээч гэсэн зурвас явуулсан байлаа.
"Сүгёны бичиг баримтыг шууд эмийн ургамлын компанийх нь хаягаар явуулчихъя чухал байж магадгүй" гээд бодоод түүнтэй ярьсаар хурлын зааланд орж иртэл араасаа түүнтэй яг адилхан эмэгтэй харагдав. Ойртох тусам тэр хүний ярьж байгаа миний сонсож байгаа хоёр яг адилхан болсоор байлаа. Түүний ард нь зогсон шүдээ зуусаар
"Одоо хаана байгаа юм"
"Би мэдээж ажил дээрээ ирчихсэн. Уучлаарай одоо эмийн ургамлын тун тааруулагчдын хуралд бэлдэх ёстой""Манай SVT групп ХЭЗЭЭНЭЭС эмийн ургамлын тун тааруулдаг болчихсон юм бол И Сүгён хүний нөөцийн менежер ээ"
Их хол байдаг эмийн ургамлын компани гэнэ ээ? Тэр яаж нүдээ ч цавчихгүй өнгөрсөн хугацаанд худлаа ярьж чадсан байна аа. Ким Мингюүд худлаа ярьсан хүн ямар байдалд ордгийг сайтар ойлгуулаад өгье л дөө.
"Со нарийн бичиг би өнөөдрийн хуралд оролцоно. Бэлд "
Хурал эхлэхээс өмнө материал тарааж байхад нь түүний үйлдэл бүрийг харсаар л байлаа. Их зугтаж байх шив. Түүнтэй харц тулгартал тэр гацсаар
"Э.э.энд тавьчихъя Ким захирлаа" гэчихээд шууд суудалдаа суув. Буруу юм хийснээ ойлгож л байгаа юм байна. Хурлын турш тэр доош харан хуруугаа оролдож, үсээрээ нүүрээ хаасаар байгаад нь түүнийг шалгахаар
"И менежер ямар бодолтой байна " гэнэтийн асуултанд өрөөнд байсан бүх хүн хөшиж Жихүн над руу "Юугаа хийгээд байгаа юм" гээд амын хөдөлгөөнөөр хэлэхэд нь инээчихээд буцан түүн рүү хүйтнээр хартал тэр гарын алгаа өмдөндөө арчин босоод "Нөгөө судалгааны байршил Сувон-д байвал ямар бол "
"И менежер хувийн мөнгөөрөө бүх хүнийг Сувонд байрлуулах юм уу? Дэгү-д захиалсан бүх юмаа цуцлаад " гэчихээд хартал Жихүн хажууд амаа жимийн инээчихсэн сууж байв. Энэ эмэгтэй чинь өөрөө л эхэлсэн. Түүнд хэдэн хатуу үг хэлчихээд хурлын танхимаас гартал Ахлах нь хүрч ирээд бөхийн
"Уучлаарай захирлаа. И менежер том алдаа гаргачихлаа. Би сайн хэлж сануулна аа "
"Үгүй дээ. Та бас ... их зэмлээд хэрэггүй"
YOU ARE READING
CEO KIM /KMG/ ||COMPLETED||
FanfictionБайрны эзэн маань манай шинэ захирал Ким Мингюү гэж үү?