Part: 7

2.1K 173 39
                                    

Тэр эмэгтэй үргэлж таагүй нөхцөл байдал үүсгэдэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр эмэгтэй үргэлж таагүй нөхцөл байдал үүсгэдэг. Сынчол ах гуйгаагүй бол би танихгүй, хүнийг үргэлж тухгүй байдалд оруулдаг эмэгтэйтэй амьдрахгүй байсан юм. Өнөөдөр ч бас гурвалжин кимбаб эсвэл гоймон идэж байгаа болов уу? Би л хоол идүүлэхгүй бол яахаараа дандаа өлсөөд ... тэр эмийн ургамлын компани нь цалин багатай юм бол ядаж ажилтандаа хоолны мөнгө ч өгчихгүй. Тийм таталдсан компанид ажиллаад үнэхээр тэнэг бололтой.
"Ким захирал аа. Та хоёр удаа гарын үсэг зурчихлаа"
"Уучлаарай. Ахиад хэвлээд аваад ирж болох уу?"
Энэ эмэгтэй ахиад ... үсээ хойшлуулан гүнзгий амьсгаа гаргачихаад нүдээ анин сандлаа наллаа. Шөнө нойргүй ажиллаад өглөө гарч иртэл Дугём компанийн үүдэнд инээчихсэн
"Ээе Солонгост ирснийг чинь тэмдэглээд цуг гольф тоглоё. Дээр чи манайд орхичихсон байсан юмнуудыг чинь аваад ирсэн"
"Би өчигдөр нойргүй хоносон. Бодох юм их байна. Өнөөдөр шууд гэртээ харьлаа"
"Тэгвэл цуг танайд очиж тоглоом тоглоё"
"Үгүй "
Дугём нэг их шоглонгуй хараад "Гэртээ эмэгтэй хүн нуучихсан юм шиг юун хурдан эсэргүүцдэг юм"
Царайгаа төв болгоод машин руугаа алхан "Би тэгнэ гэж үү? "
"Тоглож байхад чинь аливээ гольф тоглоцгооё л доо"
"За яахав гольф тоглохоор явцгаая"

Америкаас ирснээс хойш ажил хүлээн авах бас тэр эмэгтэйгээс болоод бодох, цэгцлэх юм ихтэй байна. Ер нь намайг харахаараа яагаад зугтаад байдгыг огт ойлгохгүй юм. Өлсөж үхэх гэж байгааг нь хараад гоймон хүртэл чанаж өгч байхад хүйтэн хандаад байнга нэрээр дуудахгүй. Яахав намайг нэрээр маань дуудах эсэх хамаагүй ч тэр тэгж болохгүй. Бас араас тэврээд танил бус мэдрэмж төрүүлснээс нь болоод би гарнаас нь атгачихсан. Энэ эмэгтэй үнэхээр таалагдахгүй байна.
"Хөөе Мингюү цохиур анх удаа харж байгаа юм уу? Яагаад ширтээд байгаа юм"
"За цохих гэж байна" ухаан санаа хаана ч яваад байгаа юм. Нойргүй хоносноос болоод уу? Энэ байтугай уулзалтанд л цагийн зөрүү тоолгүй ажилладаг байсан даа.
"Мингюү анх удаа гольфын бөмбөг харж байгаа юм уу? Эсвэл гольфын бөмбөгт дурлачихаа юу?"
"Цохиж л байна шдээ "
Хэтэрхий далий бас хүчгүй цохичихлоо. Олон юм бодсоор болоод толгой эргээд байгаа юм байх даа. Бухимдсандаа цохиураа тавьчхаад ус уун сууж байтал Дугём хажуугийн хэсгээс гарч ирээд
"Хөөх анх удаа цохиж байгаа хүн ч чамаас сайн цохих байх"
"Хэсэг завсарласан нь дээр бололтой"

CEO KIM /KMG/ ||COMPLETED||Where stories live. Discover now